Дуулал
Удирдаачид: чавхдаст хөгжимтэй дуулна. Давидын дуу.
4 Зөв шударга Бурхан минь ээ, дуудахад минь хариулаач.
Зовсон надад гарах гарц хайрлаач.
Намайг таалалдаа багтаан залбирлыг минь сонсооч.
2 Хүмүүс та нар хэдий болтол намайг доромжлох юм бэ?
Хэдий болтол дэмий юмыг хайрлаж, хуурамч юмыг хайх юм бэ? (Села)
3 Үнэнч хүнийг Ехова онцгойлон хүндэлдгийг* мэдэж ав.
Дуудахад минь Ехова сонсоно.
4 Хилэгнэн уурласан ч нүгэл бүү үйлд.
Хэлэх үгээ дотроо хадгалан, орондоо хэвтэж, дуугүй бай. (Села)
5 Зөв шударга байн тахил өргө.
Еховад найд.
6 «Хэн бидэнд сайн юм үзүүлэх вэ?» гэж хэлдэг хүн олон.
Ехова минь ээ, бидэнд өршөөл нигүүлслээ үзүүлээч.
7 Үр тариа, шинэ дарсаар цалгих үеийнхээс ч илүү их баяр баяслаар
Та миний зүрх сэтгэлийг бялхаасан.
8 Ехова минь ээ, та л ганцаараа намайг аюулгүй байлгадаг учраас
Би хэвтээд, тайван унтана.