Дуулал
Удирдаачид: «Сануулагч сараана»-д тааруулав. Миктам*. Давидын дуу. Сургалтад зориулав. Давид Арам-нахараим, Арам-зоба нартай тулалдав. Иоаб буцан ирж Давст хөндийд 12 000 едом хүнийг бут цохижээ.
60 Бурхан минь ээ, та биднийг голж манай бэхлэлтийг эвдсэн.
Та бидэнд уурласан. Гэхдээ одоо биднийг дахин хүлээн аваач!
2 Та газрыг хөдөлгөн хага ярсан.
Энэ нь сүйрэх гэж байгаа тул эвдрэлийг нь засаач.
3 Та ард түмэндээ зовлон учруулсан.
Та бидэнд дарс уулгаж, гуйвуулж дайвуулсан.
4 Танаас эмээгчдэд дохио өгч
Сумнаас зугтаалгаач*. (Села)
5 Баруун мутраараа биднийг аварч, бидэнд хариулаач.
Тэгвэл хайртай хүмүүс тань аврагдана.
6 Ариун* Бурхан хэлсэн нь:
«Би ихэд баярлана. Шехемийг ард түмэндээ өв болгон өгнө.
Би тэдэнд Суккотын хөндийд газар хувааж өгнө.
7 Манассе минийх, Гилеад ч минийх.
Ефраим бол миний толгойн дуулга.
Иуда бол миний очирт таяг.
8 Моаб бол миний угаалгын сав.
Едом дээр би сандаалаа шиднэ.
Филист дээр би ялалтын уухай хашхирна».
9 Бүслэгдсэн* хотыг эзлэхэд минь хэн намайг удирдах вэ?
Хэн намайг Едомд хүргэж өгөх вэ?
10 Бурхан минь, биднийг голсон та биш гэж үү?
Манай цэргүүдтэй явахаа больсон бидний Бурхан та биш гэж үү?
11 Зовж байгаа бидэнд туслаач.
Учир нь биднийг хүн аварч чадахгүй.
12 Бурхан бидэнд хүч өгнө.
Тэрбээр дайснуудыг гишгэчнэ.