Дуулал
Удирдаачид: гитит*. Асафын дуу.
81 Бидний хүч чадал болсон Бурхан руу баярлан хашхир.
Баясан хашхирч, Иаковын Бурхныг магтан алдаршуул.
2 Хөгжмөө тогло, хэнгэргээ ав.
Уянгалаг босоо ятгаа чавхдаст хөгжимтэй хоршуул.
3 Бидний баярын өдөр, тэргэл сарнаар,
Шинэ сартайд бүрээ үлээ.
4 Учир нь энэ нь Израйлд мөрддөг хууль,
Иаковын Бурхны тушаал юм.
5 Тэрбээр Египет нутгийн дээгүүр өнгөрөхдөө
Иосефт үүнийг сануулга болгон өгчээ.
Миний мэдэхгүй дуу хоолой* сонстов.
6 «Би түүний мөрөн дээрээс хүнд ачааг нь,
Түүний гар дээрээс сагстай юмыг нь авав.
7 Зовж зүдрээд хашхирахад чинь би чамайг аварсан.
Аянгын үүлэн дундаас би чамд хариулсан.
Мерибагийн усны дэргэд би чамайг сорьсон. (Села)
8 Ард түмэн минь ээ, би та нарын бурууг нотолно.
Израйл аа, чи намайг сонсдог ч болоосой!
9 Тэгвэл та нарын дунд харийн бурхан байхгүй болно.
Та нар гаднын бурханд мөргөхгүй болно.
10 Ехова би бол чамайг Египет нутгаас гаргасан
Чиний Бурхан байна.
Амаа том ангай. Цадтал чинь хооллоё.
11 Гэвч миний ард түмэн намайг сонсоогүй.
Израйл надад захирагдаагүй.
12 Тиймд би тэднийг зөрүүд зүрх сэтгэлтэй нь орхисон.
Тэд зөв гэснээ хийсэн.
13 Миний ард түмэн намайг сонсдог ч болоосой!
Израйл миний заасан замаар явдаг ч болоосой!
14 Тэгвэл дайсныг нь би ядах юмгүй эзэлнэ.
Өстнийг нь би өлхөн ялна.
15 Еховаг үзэн ядагчид түүний өмнө чичирнэ.
Тэд нэгмөсөн сүйрнэ.
16 Харин чамайг* сайн чанарын буудайгаар тэжээж,
Хаднаас гарсан зөгийн балаар цатгана».