Дуулал
95 Ирцгээ. Еховаг баяр хөөртэйгөөр магтацгаая.
Баярлан хашхирч авралын Хадаа алдаршуулцгаая.
2 Түүн дээр очиж талархал өргөцгөөе.
Баярлан хашхирч түүнийг магтан дуулцгаая.
3 Ехова бол агуу Бурхан,
Бусад бүх бурхны дээр байдаг агуу Хаан юм.
4 Түүний мутарт газрын гүнүүд бий.
Уулсын оргил ч түүнийх билээ.
5 Өөрийнх нь бүтээсэн тэнгис ч түүнийх.
Тэрбээр мутраараа хуурай газрыг урласан юм.
6 Ирцгээ. Еховаг шүтэцгээе.
Бүтээгчийнхээ өмнө өвдөг сөгдөцгөөе.
7 Тэр бол бидний Бурхан,
Бид түүний ард түмэн билээ.
Тэрбээр бэлчээрт байгаа хонин сүрэг мэт бидэнд санаа тавьдаг.
Өнөөдөр та нар түүнийг сонссон бол
8 Мерибад* болсон явдал шиг,
Зэлүүд газар, Массад* байсан үеийнх шиг бүү зөрүүдлээрэй.
9 Тэр үед өвөг дээдэс чинь намайг сорьсон.
Миний үйлсийг харсан хэрнээ намайг туршсан.
10 Би тэр үеийнхэнд 40 жил зэвүүцэж,
«Тэд үргэлж зөрүүдлэн, зүрхнийхээ хүслийг дагадаг.
Тэд миний тушаал зааврыг дагадаггүй*» гэж хэлсэн.
11 Би хилэгнэн
«Тэд надтай хамт амрахгүй» гэж тангарагласан.