Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Египетээс гарсан нь 11
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Египетээс гарсан нь номын тойм

      • 10-р гамшгийн тухай мэдэгдэв (1-10)

        • Бэлэг гуйх талаар израйлчуудад хэлэв (2)

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Египетээс гарсан нь 11:1–10

Египетээс гарсан нь

11 Тэгэхэд Ехова Мосед «Би фараон болон Египет дээр дахин нэг гамшиг буулгана. Дараа нь тэр та нарыг эндээс явуулна. Явуулах явуулахдаа бүрмөсөн хөөнө. 2 Одоо ард түмэнд “Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бүгдээрээ хөршөөсөө алт мөнгөн эдлэл гуй” гэж хэлэгтүн» хэмээн айлдав. 3 (Ехова египетчүүдийн зүрх сэтгэлийг зөөллөснөөр тэд ард түмэнд нь сайн хандав. Мосе бас Египетэд фараоны албат зарц нар, ард түмний дунд маш их нэр хүндтэй болов).

4 Тэгээд Мосе фараонд «Ехова ингэж айлдаж байна. “Би шөнө дундын алдад египетчүүдийн дундуур явна. 5 Египетийн ууганууд бүгдээрээ үхнэ. Сэнтийдээ заларч буй фараоны ууган хүүгээс авхуулаад тариа тээрэмдэж байгаа шивэгчний ууган хүү хүртэл үхнэ. Бас мал сүргийн ууган төл бүгд үхнэ. 6 Египет даяар өмнө нь хэзээ ч болж байгаагүй, дахин хэзээ ч болохгүй асар их уйлаан майлаан болно. 7 Харин израйлчуудын хүн мал руу нохой ч хуцахгүй. Тэгээд та нар Еховаг египетчүүд израйлчуудын хооронд зааг тавьсныг мэднэ” гэсэн юм. 8 Таны бүх албат зарц над руу ирээд сөгдөн мөргөцгөөж “Та явагтун. Өөрийг тань дагадаг ард түмнээ аваад яваач” гэж хэлнэ. Тэгсний дараа л би явна» гэжээ. Ингэж хэлчхээд тэрбээр фараоныхоос ууртай гэгч нь гарч явлаа.

9 Дараа нь Ехова Мосед «Фараон та нарыг сонсохгүй учраас би Египетийн нутагт өөр гайхамшгуудыг үйлдэнэ» гэв. 10 Мосе Аарон хоёр энэ бүх гайхамшгийг фараоны өмнө үйлдсэн ч Ехова фараоныг зөрүүдлэн муйхарлахыг зөвшөөрсөн бөгөөд фараон израйлчуудыг нутгаасаа явуулсангүй.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах