Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Египетээс гарсан нь 37
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Египетээс гарсан нь номын тойм

      • Гэрээний авдрыг хийв (1-9)

      • Ширээ (10-16)

      • Дэнгийн суурь (17-24)

      • Утлагын ширээ (25-29)

Египетээс гарсан нь 37:1

Зүүлт

  • *

    1 тохой нь 44,5 см. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Египетээс гарсан нь 37:12

Зүүлт

  • *

    7,4 см орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Египетээс гарсан нь 37:23

Зүүлт

  • *

    Эсвэл «дэнгийн гол таслах хайч»

Египетээс гарсан нь 37:24

Зүүлт

  • *

    1 талант нь 34,2 кг. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Египетээс гарсан нь 37:29

Зүүлт

  • *

    Эсвэл «үнэрт тос найруулагчийн аргаар»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Египетээс гарсан нь 37:1–29

Египетээс гарсан нь

37 Безалел дараа нь хуайс модоор гэрээний авдар хийжээ. Урт нь хоёр тохой* хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас байв. 2 Тэрбээр авдраа дотор гадаргүй шижир алтаар бүрж, тойруулаад алтан эмжээр хийв. 3 Авдарт зориулж дөрвөн алтан гархи цутган авдрын нэг талд хоёрыг, нөгөө талд нь хоёрыг тогтоов. Тэдгээр нь дөрвөн хөлийнх нь дээхэн байлаа. 4 Мөн хуайс модоор дамнуургууд хийгээд алтаар бүрэв. 5 Авдрыг зөөх тэдгээр дамнуургыг хажуу талынх нь гархинуудад шургуулжээ.

6 Тэрбээр авдарт зориулан урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас шижир алтан таг хийв. 7 Дараа нь хоёр херубыг алтаар давтаж хийгээд тагны хоёр үзүүрт суулгажээ. 8 Нэг нь нэг үзүүрт нь, нөгөө нь нөгөө үзүүрт нь байв. Тэрбээр херубуудыг тагны хоёр үзүүрт суулгасан юм. 9 Хоёр херубын далавчнууд дээш дэлгэгдэн, тагийг халхалсан бөгөөд херубууд урд урдаасаа харж, нүүр нь таг руу харсан байлаа.

10 Дараа нь тэрбээр хуайс модоор урт нь хоёр тохой, өргөн нь нэг тохой, өндөр нь нэг тохой хагас ширээ хийв. 11 Ширээг шижир алтаар бүрж, тойруулаад алтан эмжээр хийлээ. 12 Мөн алганы энгийн* өргөнтэй хүрээ хийж, алтаар эмжжээ. 13 Ширээнд зориулж дөрвөн алтан гархи цутган ширээний хөлтэй залгаа дөрвөн буланд нэг талд нь хоёрыг, нөгөө талд нь хоёрыг тогтоов. 14 Тэр гархинууд хүрээтэй ойрхон байлаа. Тэдгээр гархинд ширээг зөөх дамнуургуудыг шургуулах юм. 15 Тэрбээр ширээг зөөх дамнуургуудыг хуайс модоор хийж, алтаар бүржээ. 16 Тэгээд ширээн дээр тавих сав суулгуудыг шижир алтаар хийв. Тэдгээр нь аяга таваг, ундаан өргөлд зориулсан домбо, савнууд байлаа.

17 Дараа нь шижир алт давтаж дэнгийн суурь хийжээ. Дэнгийн хөл, иш, цоморлог, булцуу, дэлбээнүүд нь нэг цогц байлаа. 18 Дэнгийн суурийн ишээс зургаан салаа гарсан бөгөөд нэг талд нь гурван салаа, нөгөө талд нь гурван салаа байв. 19 Нэг талынх нь салаа тус бүрд бүйлсийн цэцгэн хэлбэртэй гурван дэлбээ байсан бөгөөд дэлбээ тус бүр нь булцуу, цоморлогтой байлаа. Нөгөө талынх нь салаа тус бүрд бас бүйлсийн цэцгэн хэлбэртэй гурван дэлбээ байсан бөгөөд дэлбээ тус бүр нь булцуу, цоморлогтой байв. Ийнхүү дэнгийн суурь нь зургаан салаатай байлаа. 20 Мөн дэнгийн суурийн ишин дээр бүйлсийн цэцгэн хэлбэртэй дөрвөн дэлбээ байсан бөгөөд дэлбээ тус бүр нь булцуу, цоморлогтой байлаа. 21 Дэнгийн ишээс салаалсан зургаан салааны тухайд эхний хос салааны доор нэг булцуу, хоёр дахь хос салааны доор нэг булцуу, гурав дахь хос салааны доор нэг булцуу байв. 22 Булцуу ба салаанууд нь дэнгийн суурьтайгаа залгаа бөгөөд шижир алтаар давтаж хийсэн байлаа. 23 Тэгээд долоон дэн, чимхүүр*, галын гаргуулуудыг нь шижир алтаар хийжээ. 24 Ийнхүү тэрбээр дэнгийн суурийг эд хэрэгслүүдтэй нь нэг талант* шижир алтаар хийв.

25 Тэрбээр мөн хуайс модоор утлагын ширээ хийжээ. Урт нь нэг тохой, өргөн нь нэг тохой дөрвөлжин, өндөр нь хоёр тохой байв. Эврүүд нь ширээтэйгээ нэгэн үргэлж байлаа. 26 Тэрбээр дээд тал, бүх хажуу тал, эврүүдийг нь шижир алтаар бүрэв. Ширээг тойруулан алтан эмжээр хийжээ. 27 Бас эмжээрийн доор, ширээний нэг талд хоёр алтан гархи, нөгөө талд нь хоёр алтан гархи хийв. Тэр гархинуудад ширээг зөөх дамнуургуудыг шургуулах юм. 28 Тэрбээр дамнуургуудыг нь хуайс модоор хийгээд алтаар бүрэв. 29 Мөн тосолгооны ариун тос, цэвэр, анхилуун утлагыг хийжээ. Тэдгээрийг нямбайлан* хольж хийсэн юм.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах