Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 30
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Сэргээж, эдгээх тухай амлалт (1-24)

Иеремиа 30:8

Зүүлт

  • *

    Эсвэл «Харийн»

  • *

    Эсвэл «түүнийг»

Иеремиа 30:11

Зүүлт

  • *

    Эсвэл «засаж залруулна»

Иеремиа 30:19

Зүүлт

  • *

    Эсвэл «нэр хүндтэй» гэсэн бололтой.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 30:1–24

Иеремиа

30 Ехова Иеремиад хэлсэн нь: 2 «Израйлын Бурхан Ехова айлдаж байна. “Чамд хэлэх бүх үгийг минь номд бич. 3 «Өөрийнхөө ард түмэн буюу Израйл, Иудагаас олзлогдсон хүмүүсийг цуглуулах цаг минь болох гэж байна» хэмээн Ехова айлдаж байна. «Би эцэг өвгөдөд нь өгсөн нутагтаа тэднийг буцааж аваачин тэр нутгийг дахин эзэмшүүлнэ» гэж Ехова айлдаж байна”».

4 Израйл Иуда хоёрт хэлсэн Еховагийн үг нь энэ юм.

 5 Ехова ийн айлдаж байна.

«Та нар сандарч тэвдсэн хүмүүсийн хашхирахыг сонслоо.

Амар тайван биш, айдас хүйдэс л байна.

 6 Эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг асуу даа.

Яагаад хүчирхэг эрчүүд бүгдээрээ

Амаржиж буй эмэгтэй шиг гэдсээ барина вэ?

Яагаад царай нь цонхийв?

 7 Ай халаг! Тэр өдөр юутай аймшигтай!

Түүн шиг өдөр байхгүй.

Энэ бол Иаковын зовох цаг юм.

Гэвч тэрбээр аврагдана».

8 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. «Тэр өдөр би ард түмнийхээ хүзүүн дээрх буулгыг эвдэж, оосрыг нь тасадна. Танихгүй* хүмүүс тэднийг* боолчлохоо болино. 9 Тэд Ехова Бурхандаа хүчин зүтгэнэ. Өөрсдийнх нь төлөө миний томилох Давид хаандаа тэд хүчин зүтгэнэ».

10 Ехова: «Миний зарц Иаков аа, бүү ай.

Израйл аа, бүү тэвд.

Алсад байгаа чамайг би аварна.

Үр удмыг чинь олзлогдсон газраас нь буцааж авчирна.

Иаков эргэн ирж амар жимэр, айх аюулгүй байх болно.

Хэн ч тэднийг айлгахгүй» гэж айлдаж байна.

11 Ехова: «Би чамайг аврахын тулд чамтай хамт байна.

Би ард түмнийг чинь үндэстнүүдийн дунд тараан хаясан боловч одоо тэр үндэстнүүдийг бүгдийг нь устгана.

Гэхдээ чамайг устгахгүй.

Харин зохих ёсоор шийтгэнэ*.

Яасан ч шийтгэхгүй орхихгүй» хэмээн айлдаж байна.

12 Ехова энэ үгийг хэлж байна.

«Гэмтлийг чинь эдгээх аргагүй.

Шархыг чинь анагаах боломжгүй.

13 Хэргийг чинь өмгөөлөх хэн ч байхгүй.

Яр шархыг чинь анагаах арга байхгүй.

Чамд ямар ч эмчилгээ байхгүй.

14 Амрагууд чинь бүгд чамайг мартсан.

Ахин чамайг хэзээ ч хайхгүй.

Яагаад гэвэл би чамд дайсных шиг цохилтыг өгсөн.

Харгис нэгнийх шиг шийтгэлийг оноосон.

Учир нь гэвэл чи өч төчнөөн алдаатай, үй олон нүгэлтэй.

15 Гэмтлээсээ болоод чи юунд орилж хашхирна вэ?

Өвдөлт чинь намдахгүй!

Чи өч төчнөөн алдаатай, үй олон нүгэлтэй учраас

Би чамайг ийм болгосон юм.

16 Чамайг цөлмөгчид бүгд цөлмүүлнэ.

Дайснууд чинь бүгд чамтай адил олзлогдоно.

Чамайг тоногчид тонуулна.

Чамайг дээрэмдэж байгаа хүмүүсийг бүгдийг нь би дээрэмчдэд тушаана».

17 «Тэд чамайг ад шоо үзэж,

“Хэнд ч хэрэггүй Сион” гэдэг боловч

Би чамайг эмчилж, шархыг чинь эдгээнэ» хэмээн Ехова айлдаж байна.

18 Ехова ийн айлдаж байна.

«Би Иаковын майханд очиж олзлогдогсдыг цуглуулна.

Би өрөвдөж, амьдрах газрыг нь сэргээнэ.

Хотыг урьд нь байсан толгод дээр нь сэргээн босгоно.

Бэхлэгдсэн цамхаг нь байх ёстой газраа босно.

19 Тэд баярлан талархаж, баясан инээнэ.

Би тэднийг олон болгоно. Тэд цөөрөхгүй.

Би тэднийг өнөр өтгөн* болгоно.

Тэд өчүүхэн болохгүй.

20 Түүний хөвгүүд өмнөх шигээ болно.

Хүчирхэг ард түмэн болж миний өмнө бат зогсоно.

Би тэднийг дарласан бүх хүнийг шийтгэнэ.

21 Удирдагч нь түүнээс гарна.

Захирагч нь үр удмаас нь бий болно.

Би түүнийг өөртөө ойртуулахад тэр над дээр ирнэ».

«Тэгэхгүй бол хэн надад ойртож зүрхлэх билээ?» гэж Ехова айлдаж байна.

22 «Та нар миний ард түмэн, би та нарын Бурхан болно».

23 Еховагийн уур хилэн хүчит шуурга мэт дэгдэнэ.

Муу хүмүүсийн толгой дээр хуй салхи мэт хуйлран бууна.

24 Еховаг бодсон санаснаа хэрэгжүүлж дуусахаас нааш

Түүний дүрэлзсэн хилэн намдахгүй.

Эцсийн өдрүүдэд та нар үүнийг ойлгоно.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах