Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 34
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Зедекиаг шүүх мэдээ (1-7)

      • Боол чөлөөлөх тухай гэрээг зөрчсөн нь (8-22)

Иеремиа 34:1

Зүүлт

  • *

    Эх бичигт Небухадреззар гэсэн өөр хувилбараар бичсэн байдаг.

Иеремиа 34:14

Зүүлт

  • *

    Үгч. «долоон жилийн эцэст»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 34:1–22

Иеремиа

34 Вавилоны хаан Небухаднезар*, түүний бүх цэрэг, түүний мэдэлд байгаа дэлхийн бүх хаант улс, бүх ард түмнийг Иерусалим болон ойр орчмынх нь бүх хоттой тулалдаж байх үед Ехова Иеремиатай ярьсан нь:

2 «Израйлын Бурхан Ехова ийнхүү айлдаж байна. “Иудагийн хаан Зедекиа дээр очоод ингэж хэл. «Ехова айлдаж байна. “Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгнө. Тэрбээр энэ хотыг галдан шатаана. 3 Чи түүний гараас мултрахгүй. Гарцаагүй баригдаж түүнд тушаагдана. Чи Вавилоны хаантай нүүр тулан өөд өөдөөсөө харан ярилцах ба Вавилон руу явна”. 4 Гэхдээ Иудагийн хаан Зедекиа минь, Еховагийн үгийг сонсогтун. “Ехова чиний тухай ийнхүү айлдаж байна. «Чи илднээс болж үхэхгүй. 5 Харин амар тайван нас эцэслэнэ. Хүмүүс чиний өмнөх хаад буюу эцэг өвгөдөд чинь зориулан утлага уугиулах ёслол үйлддэг байсан шигээ чамд бас тийн үйлдэнэ. Тэд: “Ай халаг, эзэнтэн минь!” хэмээн чиний хойноос гашуудна. Учир нь “Би үүнийг хэллээ” гэж Ехова тунхаглаж байна»”»”».

6 Иеремиа зөнч Иерусалимд залран суугаа Иудагийн хаан Зедекиад энэ бүх үгийг айлтгажээ. 7 Тэр үед Вавилоны хааны их цэрэг Иерусалим болон Иудагийн үлдсэн хотууд буюу Лахиш, Азекатай дайтаж байлаа. Зөвхөн эдгээр нь Иудагаас үлдсэн, бэхлэгдсэн хотууд байв.

8 Зедекиа хааныг Иерусалимын бүх хүнтэй боол чөлөөлөх тухай гэрээ байгуулсны дараа Ехова Иеремиатай ярьсан юм. 9 Уг гэрээний дагуу хүн бүр еврей боолуудаа эр эм гэлгүй чөлөөлөх ёстой бөгөөд үүнээс хойш хэн ч элэг нэгтнээ боол болгох ёсгүй ажээ. 10 Бүх ноён, бүх ард түмэн үүнийг ёсоор гүйцэтгэжээ. Хүн бүр боол, шивэгчнээ чөлөөлж, хойшид боолчлохгүй гэсэн гэрээнд нэгдэв. Тэгээд гэрээнд заасан ёсоор боолуудаа чөлөөлсөн юм. 11 Гэсэн ч тэд чөлөөлж явуулсан боол, шивэгчнээ буцааж авчран хүчээр боолчлох болжээ. 12 Тэгтэл Иеремиа Еховагаас мэдээ авав. Ехова түүнд хэлсэн нь:

13 «Израйлын Бурхан Ехова айлдаж байна. “Би эцэг өвгөдийг чинь боолчлогдож байсан газраас нь буюу Египетээс гаргахдаа тэдэнтэй гэрээ байгуулан 14 «Та нар дор бүрнээ боол болгон худалдан авч зургаан жил зарцалсан еврей ах дүүгээ долоо дахь жилд нь* чөлөөлөх ёстой. Та нар түүнийг чөлөөлөх ёстой» гэж хэлсэн. Гэвч эцэг өвгөд чинь миний үгэнд ороогүй, анхаарлаа ч хандуулаагүй. 15 Өнөөгийн та нар бодлоо өөрчлөн, зөв гэж миний үздэг юмыг хийж элэг нэгтнээ чөлөөлөхөө мэдэгдэн миний нэрээр нэрлэгдсэн өргөөнд миний өмнө гэрээ байгуулав. 16 Гэвч дараа нь та нар бодлоо дахин өөрчиллөө. Хүслээр нь чөлөөлсөн байсан эрэгтэй, эмэгтэй боолуудаа буцааж авчран хүчээр дахин боолчлох болсноор миний нэрийг гутаан доромжиллоо”.

17 Тиймээс Ехова: “Та нар ах дүүдээ, нэг нэгэндээ эрх чөлөө олгоогүйгээрээ үгийг минь үл тоомсорлов. Тэгвэл би одоо та нарт ийм эрх чөлөөг тунхаглая” гэж айлдаж байна. Ехова ийнхүү айлдаж байна. “Та нар илд, тахал, өлсгөлөнгийн улмаас үхнэ. Би та нарыг дэлхийн бүх хаант улсын жихүүдсийг төрүүлэх зүйл болгоно. 18 Миний өмнө байгуулсан гэрээгээ баталгаажуулан тугалыг хоёр хувааж дундуур нь явсан хэр нь түүнийгээ сахилгүй зөрчсөн хүмүүст ийм юм тохиолдоно. 19 Хоёр хуваасан тугалын хоорондуур явсан тэр хүмүүс бол Иудагийн ноёд, Иерусалимын ноёд, ордны түшмэд, тахилчид, энэ нутгийн бүх ард иргэд юм. 20 Би тэднийг өстөн дайснуудад нь, амийг нь бүрэлгэхийг санаархагчдад тушаана. Хүүр нь тэнгэрийн шувууд, газрын араатнуудын хоол болно. 21 Иудагийн хаан Зедекиа болон түүний ноёдыг би өстөн дайснуудынх нь гарт, амийг нь бүрэлгэхийг санаархагчдын гарт, бүслэлтээ зогсоосон Вавилоны хааны их цэргийн гарт өгнө”.

22 “Одоо би тушаал буулгаж, тэдний цэргийг энэ хотод буцааж авчирна. Цэргүүд хот руу дайрч эзлэн аваад галдан шатаана. Би Иудагийн хотуудыг хоосруулж оршин суугчгүй болгоно” гэж Ехова тунхаглаж байна».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах