Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Шүүгчид 20
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Шүүгчид номын тойм

      • Бениаминчуудтай дайтав (1-48)

Шүүгчид 20:1

Зүүлт

  • *

    Үгч. «нэг хүн мэт»

Шүүгчид 20:5

Зүүлт

  • *

    Эсвэл «газрын эзэд» гэсэн бололтой.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Шүүгчид 20:1–48

Шүүгчид

20 Ингээд Данаас урагш Беершеба хүртэлх болон Гилеад нутгийн израйлчууд бүгдээрээ Мизпад Еховагийн өмнө санаа нэгтэй* цуглав. 2 Израйлын ард олны удирдагчид буюу Израйлын бүх овгийн удирдагчид ч Бурхны ард түмний хуралд хүрэлцэн иржээ. Тэнд илд агссан 400 000 явган цэрэг байв.

3 Бениаминчууд израйлчуудыг Мизпад очсоныг сонсжээ.

Израйлчууд: «Ийм аймшигтай хэрэг яаж гарав аа?» гэхэд 4 амиа алдсан эмэгтэйн нөхөр болох леви хүн: «Би Бениамины Гибеад хонохоор татвар эмтэйгээ очсон юм. 5 Тэгтэл Гибеагийн оршин суугчид* над руу дайрахаар миний буусан айлыг шөнө бүсэлсэн. Тэд намайг алах санаатай байсан ч татвар эмийг минь хүчиндсэн юм. Тэгээд татвар эм маань амиа алдсан. 6 Тэднийг Израйлд ийм ичгүүр, шившигтэй хэрэг үйлдсэн болохоор би татвар эмийнхээ цогцсыг хэдэн хэсэг болгон хуваагаад Израйл даяар илгээсэн юм. 7 Тэгэхээр израйлчууд аа, та нар зөвлөлдөж, яах ёстойг хэлэлцэнэ үү» гэж хариулжээ.

8 Тэгэхэд нь бүх хүн нэг хүн мэт босож «Бидний хэн маань ч майхан руугаа буцахгүй, гэр лүүгээ харихгүй. 9 Гибеаг яах вэ гэвэл шавга орхиж, тэдэнтэй тулалдъя. 10 Израйлын овог бүрийн 100 хүн тутмаас 10, 1 000 хүн тутмаас 100, 10 000 хүн тутмаас 1 000 хүнийг сонгож аваад цэргүүдийн хоол хүнсийг бэлтгүүлье. Тэгээд цэргүүд Израйлд шившигтэй хэрэг хийсэн Гибеагийн бениаминчуудтай тулалдана» гэжээ. 11 Ийнхүү израйлчууд бүгдээрээ санаа нэгтэй цуглаж, Гибеа руу довтлохоор нэгдсэн юм.

12 Тэгээд Израйлын овгууд Бениамин овгийнхон руу хүмүүс илгээж «Та нар ямар гээчийн аймшигтай хэрэг хийгээ вэ? 13 Одоо бидэнд Гибеагийн үл бүтэх этгээдүүдийг гаргаж өг. Бид тэднийг хөнөөж муу муухай явдлыг Израйлаас зайлуулъя» гэж хэлэв. Гэтэл бениаминчууд израйл ах дүүсийнхээ үгэнд орсонгүй.

14 Тэгээд бениаминчууд израйлчуудтай тулалдахаар тус тусынхаа хотоос ирж, Гибеад цуглав. 15 Тэр өдөр илд агссан 26 000 цэрэг Бениамины хотуудаас цугласан бол 700 шилэгдмэл цэрэг Гибеагаас цуглажээ. 16 Уг армид солгой гартай, чулуу дүүгүүрдэхдээ хялгасыг ч алдалгүй онодог 700 шилэгдмэл цэрэг байлаа.

17 Израйлын бусад овгоос цугласан 400 000 эр бүгд илд агссан, туршлагатай дайчид байв. 18 Израйлчууд Бурхнаас асуухаар Бетел рүү явжээ. Тэд: «Бениаминчуудтай тулалдахаар явахад хэн маань бидний түрүүнд явах вэ?» гэж асуухад Ехова: «Иуда түрүүнд явна» хэмээн хариулав.

19 Иймд израйлчууд өглөө босож, гибеачуудтай тулалдахаар хотынх нь ойрхон хуарагнажээ.

20 Израйлчууд бениаминчуудтай тулалдахаар Гибеад очоод байраа эзэллээ. 21 Тэгэхэд нь бениаминчууд Гибеагаас гарч ирээд тэр өдөр Израйлын 22 000 цэргийг хөнөөжээ. 22 Гэсэн хэдий ч Израйлын цэргүүд зориг мохолгүй, дахин тулалдахаар эхний өдөр байрласан газартаа байраа эзлэв. 23 Зарим израйлчууд Бетел рүү явж, үдэш болтол Еховагийн өмнө уйлан, Еховагаас «Бид ах дүү бениаминчуудтайгаа дахин тулалдахаар явах уу?» гэж асуухад Ехова: «Тэдэнтэй тулалдахаар яв» гэсэн юм.

24 Иймээс хоёр дахь өдөр нь израйлчууд бениаминчууд руу дөхөж очив. 25 Бениаминчууд ч тэр өдөр тэдний өөдөөс Гибеагаас гарч ирээд илд агссан 18 000 израйл цэргийг хөнөөжээ. 26 Иймд израйлчууд бүгдээрээ Бетел рүү явав. Тэд уйлцгаан, Еховагийн өмнө сууж, үдэш болтол мацаг барьж, Еховад шатаалт тахил, эвийн тахил өргөв. 27 Дараа нь тэд Еховагаас асуулаа. Тэр үед жинхэнэ Бурхны гэрээний авдар тэнд байсан юм. 28 Тухайн үед гэрээний авдрын өмнө Аароны ач, Елеазарын хүү Финехас үйлчилж байв. Тэднийг «Бид ах дүү бениаминчуудтайгаа дахин тулалдахаар явах уу, болих уу?» гэж асуухад Ехова: «Явагтун. Би маргааш тэднийг ялахад чинь тусална» гэж хариулав. 29 Иймд израйлчууд Гибеагийн эргэн тойронд отогчдыг тавьжээ.

30 Гурав дахь өдөр нь израйлчууд бениаминчуудтай тулалдахаар урьдынхаараа Гибеад байраа эзэллээ. 31 Бениаминчууд ч тэдэнтэй тулалдахаар өөдөөс нь гарч яван, хотоосоо холджээ. Тэгээд урьдын адил израйлчууд руу довтлон хөнөөж эхлэв. Тэд Бетел болон Гибеа хүрэх зам дагуух хээр талд 30 орчим израйл цэргийг хөнөөжээ. 32 Бениаминчууд: «Тэд дахиад ялагдаж байна» гэцгээв. Харин израйлчууд: «Бүгдээрээ ухарч тэднийг хотоос нь холдуулж, гол замууд руу гаргацгаая» гэсэн юм. 33 Ингээд израйлчууд байсан газруудаасаа даруй хөдөлж, Баал-тамарт байраа эзлэв. Гибеагийн ойролцоо отож байсан израйлчууд ч яаравчлан гарч ирлээ. 34 Ийнхүү Израйлын 10 000 шилэгдмэл цэрэг Гибеагийн өмнө ирж, ширүүн тулалджээ. Гэвч бениаминчууд аюул нөмөрч байгааг мэдсэнгүй.

35 Ехова израйлчуудын төлөө бениаминчуудыг дарсан бөгөөд тэр өдөр израйлчууд Бениамины илд агссан 25 100 цэргийг хөнөөв.

36 Израйлчуудыг ухрахад бениаминчууд тэднийг ялагдах нь гэж бодсон ажээ. Үнэндээ израйлчууд Гибеаг отож байсан хүмүүстээ найдаад ухарсан юм. 37 Отогчид тэр даруй Гибеа руу дайран, хот даяар явж, бүгдийг нь илдээр хөнөөсөн билээ.

38 Хотыг отогчид утаа тавин дохио өгөхөөр бусадтайгаа тохиролцсон байв.

39 Израйлын цэргүүдийг ухрахад бениаминчууд довтолж Израйлын 30 орчим цэргийг хөнөөгөөд «Тэд өмнөх тулаанд ялагдсан шигээ гарцаагүй ялагдаж байна» гэцгээжээ. 40 Тэгтэл отогчид утаа тавин дохио өгөхөд Гибеа хотоос утаа олгойдон гарав. Бениаминчууд эргэж хартал хот нь бүхэлдээ шатаж, утаа нь тэнгэр өөд олгойдож байлаа. 41 Тэгэхэд тэдэн рүү израйлчууд эргэж дайрсан бөгөөд бениаминчууд аюул нөмөрч байгааг мэдээд айдаст автав. 42 Тэднийг цөлийн зүг ухрахад израйлчууд нэхэн хөөж тулалдсаар байв. Тэр хавийн хотуудаас гарч ирсэн хүмүүс ч хүч хавсран бениаминчуудыг бут цохижээ. 43 Израйлчууд бениаминчуудыг бүслээд шил даран хөөж, Гибеагийн зүүн хаяанд тэднийг бут ниргэв. 44 Ингэж Бениамины 18 000 цэргийг хөнөөв. Тэд бүгд хүчит дайчид байлаа.

45 Бениаминчуудыг эргэж, цөл дэх Риммон хад руу зугтахад израйлчууд 5 000 цэргийг нь гол замууд дээр хөнөөж, бусдыг нь Гидом хүртэл нэхэн хөөгөөд дахиад 2 000 цэргийг хөнөөв. 46 Тэр өдөр бениаминчуудаас 25 000 цэрэг амиа алдсан бөгөөд тэд бүгд илд агссан, хүчит дайчид байлаа. 47 Гэхдээ 600 цэрэг цөл дэх Риммон хад руу зугтаж тэндээ дөрвөн сар бүгжээ.

48 Израйлчууд тэндээсээ бениаминчуудын хотууд руу эргэж яван хүн, мал гэлтгүй үлдсэн бүхнийг нь илдээр хөнөөв. Бас тэд замдаа таарсан бүх хотыг шатаажээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах