Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Шүүгчид 4
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Шүүгчид номын тойм

      • Канааны хаан Иабин Израйлыг дарлав (1-3)

      • Зөнч Дебора, шүүгч Барак (4-16)

      • Иаел цэргийн жанжин Сисераг хөнөөв (17-24)

Шүүгчид 4:3

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2017/4, х. 29

Шүүгчид 4:5

Зүүлт

  • *

    Үгч. «Деборагийн дал модны»

Шүүгчид 4:7

Зүүлт

  • *

    Эсвэл «сайрт»

Шүүгчид 4:13

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2017/4, х. 29

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Шүүгчид 4:1–24

Шүүгчид

4 Израйлчууд Ехүдийг нас барсны дараа Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг дахин үйлддэг болжээ. 2 Тиймээс Ехова тэднийг Хазорт суудаг, канаанчуудын хаан Иабины эрхшээлд оруулав. Иабины цэргийн жанжин нь Харошет-хагоимд амьдардаг Сисера юм. 3 Иабинд дугуйндаа хадууртай 900 дайны тэрэг байсан бөгөөд тэрбээр израйлчуудыг 20 жил дарлан зовоов. Иймд израйлчууд Еховагаас тусламж гуйн хашхирав.

4 Тухайн үед Лаппидотын эхнэр, зөнч Дебора Израйлыг шүүж байлаа. 5 Тэрбээр Ефраимын уулархаг нутаг дахь Рама болон Бетелийн дунд байдаг дал модны* дор суудаг байсан бөгөөд израйлчууд түүн дээр очиж хэрэг заргаа шүүлгэдэг байв. 6 Дебора Кедеш-нафталид амьдардаг Абиноамын хүү Баракт хэл хүргүүлж «Чамд Израйлын Бурхан Ехова ингэж тушааж байна. “Чи нафталичууд, зебулунчуудаас 10 000 хүнийг дагуулаад Табор ууланд гар. 7 Би Иабины цэргийн жанжин Сисераг дайны тэргүүд, их цэрэгтэй нь Кишон голд* аваачиж чиний гарт тушаана” гэж айлдсан» гэжээ.

8 Тэгэхэд нь Барак Деборад «Таныг надтай хамт явбал би явна. Таныг явахгүй бол би явахгүй» гэж хэлэв. 9 Дебора хариуд нь «Би заавал чамтай хамт явна. Гэхдээ Ехова Сисераг нэг эмэгтэйгээр хөнөөлгөх учраас чи энэ тулалдаанаар алдаршихгүй» гэв. Тэгээд Дебора Барактай хамт Кедеш рүү явлаа. 10 Барак зебулунчууд, нафталичуудыг Кедешт дуудуулж ирүүлэхэд 10 000 хүн түүнийг дагав. Дебора ч хамт явжээ.

11 Тэр үед кен хүн Хебер нь Мосегийн хадам эцэг Хобабын удмынхан буюу бусад кенчүүдээсээ салж, Кедешийн Заананним дахь том модны дэргэд майхнаа барьсан байлаа.

12 Абиноамын хүү Баракийг Табор ууланд гарсан тухай мэдээ Сисерад хүрэхэд 13 Сисера дугуйндаа хадууртай 900 дайны тэргээ бүгдийг нь, мөн бүх цэргээ яаралтай цуглуулж Харошет-хагоимоос Кишон гол руу хөдлөв. 14 Дебора Баракт «Явагтун! Өнөөдөр Ехова Сисераг ялахад чинь тусална. Ехова чиний төлөө тулалдахгүй гэж үү?» хэмээн хэлсэнд Барак 10 000 хүнээ дагуулан Табор уулнаас буулаа. 15 Баракийг тулалдахад Ехова Сисераг болон бүх тэрэгт цэрэг, бусад цэргийг нь самууруулав. Эцэст нь Сисера тэрэгнээсээ бууж явган зугтжээ. 16 Барак Сисерагийн тэрэгт цэрэг, бусад цэргийг нь Харошет-хагоим хүртэл мөшгөн хөөв. Сисерагийн цэргүүд бүгд илдэнд хядагдаж, нэг нь ч амьд үлдээгүй юм.

17 Сисера явган зугтсаар кен хүн Хеберийн эхнэр Иаелын майханд хүрч очив. Учир нь Хазорын хаан Иабин, кен хүн Хебер хоёр хоорондоо дайсагналцдаггүй байжээ. 18 Иаел гарч ирээд Сисератай уулзаж «Эзэнтэн, манайд орооч. Ор ор. Битгий ай» гэхэд Сисера майханд оров. Иаел түүнийг юмаар хучжээ. 19 Сисера түүнд «Миний ам цангаад байна. Надад жаахан уух ус өгөөч» гэсэнд Иаел туламтай сүүнээсээ өгч, уусных нь дараа дахин хучив. 20 Сисера: «Чи майхны үүдэнд зогс. Хүн ирээд “Энд хүн байгаа юу?” гэж асуувал “Байхгүй!” гэж хэлээрэй» гэв.

21 Сисера ядарсандаа бөх гэгч нь унтжээ. Тэгэхэд нь Хеберийн эхнэр Иаел майхны гадас, алх авч түүн рүү сэмээрхэн очоод гадсаа чамархай руу нь зоон газартай хаджээ. Ийнхүү Сисера үхэв.

22 Барак Сисераг мөшгөсөөр Иаелынд ирэхэд Иаел угтан гарч ирээд «Нааш ир. Таны хайж яваа хүнийг би танд үзүүлье» гэжээ. Барак түүнтэй хамт майхан руу ороод, чамархайдаа майхны гадас зоолгож үхсэн Сисераг харав.

23 Ийнхүү Бурхан тэр өдөр израйлчуудад тусалж Канааны хаан Иабины хандыг дарсан юм. 24 Израйлчууд Канааны хаан Иабинтай улам ширүүн тэмцсээр түүнийг хөнөөв.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах