Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Самуел 10
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Самуел номын тойм

      • Саулыг хаан болгов (1-16)

      • Саулыг ард түмэнд танилцуулав (17-27)

1 Самуел 10:1

Зүүлт

  • *

    Эсвэл «тосолсон». «Үгийн тайлбар»-аас «Тослох»-ыг үзнэ үү.

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Итгэлийн жишээ», х. 73

1 Самуел 10:6

Зүүлт

  • *

    Үг яриа, үйлдэл нь зөнчдийнх шиг болсныг хэлжээ.

1 Самуел 10:27

Зүүлт

  • *

    Үгч. «Тэрбээр хэлгүй хүн шиг байв»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Самуел 10:1–27

Нэгдүгээр Самуел

10 Самуел савтай тос авч Саулын толгой дээр асгав. Тэгээд Саулыг үнсэж «Ехова чамайг ард түмнийхээ удирдагчаар сонгосон*. 2 Чи өнөөдөр надаас салж яваад Бениамин дахь Зелзад, Рахелын булшны ойролцоо хоёр хүнтэй таарна. Тэд чамд “Чиний хайж явсан илжигнүүд олдсон. Аав чинь одоо илжигнүүддээ биш, чиний араас санаа зовж байна. «Хүүгээ яаж олох вэ?» гэж байна” гэж хэлнэ. 3 Чи тэндээс цааш явж, Табор дахь том мод руу оч. Тэнд чи, жинхэнэ Бурхныг шүтэхээр Бетел рүү явж буй гурван эртэй тааралдана. Нэг нь гурван залуу ямаа, нөгөө нь гурван талх, гурав дахь нь том ваартай дарстай явж байх болно. 4 Тэд амар мэндийг чинь асуугаад хоёр талх өгнө. Чи түүнийг нь аваарай. 5 Дараа нь Филистийн харуулын анги байдаг жинхэнэ Бурхны толгод руу яв. Чи хот руу очоод, ариун өндөрлөгөөс зөгнөл хэлсээр бууж ирж байгаа зөнчидтэй тааралдана. Тэд өмнөө хүмүүсээр чавхдаст хөгжим, хэнгэрэг, лимбэ, босоо ятга тоглуулаад явж байх болно. 6 Ехова чамд агуу хүчээ өгөхөд чи тэдэнтэй хамт зөгнөж*, өөр хүн шиг болно. 7 Миний хэлсэн бүхэн биелэхэд чи хийе гэсэн бүхнээ бүгдийг нь хийх боломжтой болно. Учир нь жинхэнэ Бурхан чамтай хамт байна. 8 Дараа нь чи надаас түрүүлээд Гилгал руу яваарай. Би чиний араас очоод шатаалт тахил, эвийн тахилууд өргөнө. Чи намайг очтол долоон хоног хүлээгээрэй. Тэгээд би чамд юу хийхийг чинь хэлж өгнө» гэжээ.

9 Самуелаас салж явмагц нь Бурхан Саулыг өөр хүн шиг болгон өөрчлөв. Тэр өдөр Самуелын хэлсэн бүхэн биелжээ. 10 Ингээд тэднийг толгод руу явахад хэсэг зөнчид түүнтэй уулзав. Тэр үед Бурхан Саулд агуу хүчээ өгөхөд Саул зөнчидтэй хамт зөгнөж эхэлжээ. 11 Зөнчидтэй хамт зөгнөж байгааг нь таньдаг хүмүүс нь хараад өөр хоорондоо «Кишийн хүү юу хийж байгаа нь энэ вэ? Саул бас зөнч юм уу?» гэцгээв. 12 Тэгэхэд тэдний нэг нь: «Бусад нь хэний хүүхдүүд вэ?» гэж асуув. Тиймээс «Саул бас зөнч юм уу?» гэсэн үг гарчээ.

13 Саул зөгнөж дуусаад ариун өндөрлөг дээр очив. 14 Авга ах нь дараа нь Саулд болон зарцад нь «Та нар хаашаа явсан юм бэ?» гэхэд Саул: «Илжигнүүдээ хайхаар явсан юм. Тэгээд олдохгүй болохоор нь Самуел дээр очсон» гэжээ. 15 Саулын авга ах: «Самуел чамд юу гэж хэлснийг надад хэлээч» гэхэд 16 Саул: «Илжигнүүд чинь олдсон гэж хэлсэн» хэмээн хариулав. Гэхдээ хаан болох талаар нь Самуелын юу гэснийг түүнд ярьсангүй.

17 Самуел израйлчуудыг Еховагийн өмнө Мизпад цуглуулаад 18 тэдэнд хандан «Израйлын Бурхан Ехова ингэж хэллээ. “Би та нарыг Египетээс гаргаж авчран Египетийн савраас аварсан. Бас та нарыг дарлаж байсан бусад үндэстний савраас ч аварсан. 19 Гэтэл өнөөдөр та нар муу муухай бүхэн, гай зовлонгоос чинь ангижруулсан Аврагч Бурхнаа голж, «Биднийг хаантай болгож өг» гэж хэлсэн. Одоо та нар овог овгоороо, мянгат мянгатаараа Еховагийн өмнө зогсогтун”» гэжээ.

20 Тэгээд Самуел Израйлын бүх овгийг ээлж дараагаар нь урагш гаргахад Бениамин овог сонгогдов. 21 Бениамин овгийг ураг ургаар нь урагш гаргахад Матригийн ураг сонгогдов. Тэгээд Кишийн хүү Саул сонгогджээ. Хүмүүс түүнийг эрсэн боловч олсонгүй. 22 Тиймээс Еховагаас «Тэр хүн энд ирсэн үү?» гэж асуухад Ехова: «Тэр хүн ачаан дунд нуугдаж байгаа» гэлээ. 23 Тэд ачаа руу гүйж очоод түүнийг авчрав. Саул ард олны дунд зогсоход хүмүүс түүний мөрөөр татаж байлаа. 24 Самуел ард олонд «Еховагийн сонгосон хүнийг хар даа. Энэ хүнтэй эн зэрэгцэх хүн ард түмний дунд байна уу?» гэхэд бүх хүн чангаар «Хаан урт наслах болтугай!» гэцгээв.

25 Самуел ард олонд хаадын эдлэх эрхийг хэлж өгч, номд бичээд Еховагийн өмнө тавилаа. Дараа нь ард олныг гэр гэр лүү нь буцаав. 26 Саул ч Гибеа дахь гэр лүүгээ харив. Ехова дайчин эрсийн зүрх сэтгэлийг хөдөлгөсөн тул тэд Саултай хамт явжээ. 27 Гэвч үл бүтэх хэдэн этгээд: «Энэ биднийг яаж аврах юм бэ?» гээд Саулыг басаж, бэлэг сэлт өгсөнгүй. Тэгэхэд нь Саул тэдэнд юу ч хэлээгүй юм*.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах