Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Самуел 27
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Самуел номын тойм

      • Филистчүүд Зиклагийг Давидад өгөв (1-12)

1 Самуел 27:10

Зүүлт

  • *

    Эсвэл «Иудагийн Негев»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Самуел 27:1–12

Нэгдүгээр Самуел

27 Гэлээ ч Давид дотроо «Би нэг л өдөр Саулын гарт амиа алдах байх. Филистийн нутаг руу зугтахаас өөр арга алга. Тийшээ зугтвал Саул Израйлын бүх нутгаар намайг хайхаа больж би гараас нь мултарна» гэж бодов. 2 Тэгээд Давид 600 эртэйгээ хамт Гатын хаан, Маохын хүү Ахиш руу явжээ. 3 Давид болон хүмүүс нь гэрийнхэнтэйгээ хамт Гатад очиж Ахишийн тэнд суурьшив. Давидтай хамт хоёр эхнэр нь буюу иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаил байлаа. 4 Саул Давидыг Гат руу зугтсан тухай сонсоод эрж хайхаа больжээ.

5 Давид Ахишт «Хэрэв би таалалд тань нийцэж байгаа бол та надад аль нэг хотдоо газар өгөөч. Тэнд би амьдаръя. Би тантай хамт хааны хотод амьдрах шаардлагагүй шүү дээ» гэж хэлэхэд 6 Ахиш тэр өдөртөө Зиклагийг Давидад өгөв. Тиймээс Зиклаг өнөөг хүртэл Иудагийн хаадын мэдэлд байгаа ажээ.

7 Давид филистчүүдийн нутагт нэг жил, дөрвөн сар амьдарчээ. 8 Давид хүмүүстэйгээ гешурчүүд, гирзичүүд, амалекчууд руу довтлохоор явдаг байлаа. Тэдгээр үндэстэн Теламаас Шур, өмнө зүгт Египетийн хил хүртэлх газар нутагт амьдран суудаг байжээ. 9 Давид довтлохдоо эр эм гэлтгүй бүгдийг нь хөнөөдөг байв. Гэхдээ хонин сүрэг, үхэр, илжигнүүд, тэмээнүүд, хувцаснуудыг нь авч Ахиш дээр очдог байлаа. 10 Ахишийг «Чи өнөөдөр хаашаа довтлов?» гэж асуухад Давид: «Иудагийн өмнөд хэсэг* рүү» гэх юм уу «Иерахмеелчүүдийн нутгийн өмнөд хэсэг рүү» эсвэл «Кенчүүдийн нутгийн өмнөд хэсэг рүү» гэж хариулдаг байв. 11 Давид тэднийг Гатад авчралгүйгээр эрэгтэй эмэгтэй бүх хүнийг нь хөнөөдөг байжээ. Учир нь тэрбээр: «Ингэхгүй бол тэд “Давид ийм юм хийсэн” гээд хэлчхэж мэднэ» гэж боджээ. (Тэрбээр филистийн хотод амьдарч байхдаа үргэлж ийнхүү үйлддэг байв.) 12 Тиймээс Ахиш Давидад итгэж «Израйлчууд Давидыг гарцаагүй үзэн ядаж байгаа. Тэгэхээр тэр үргэлж надад үйлчлэх болно» гэж боджээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах