Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Самуел 6
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Самуел номын тойм

      • Филистчүүд авдрыг Израйл руу буцаав (1-21)

1 Самуел 6:20

Зүүлт

  • *

    Үгч. «Түүнийг»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Самуел 6:1–21

Нэгдүгээр Самуел

6 Еховагийн авдар Филистийн нутагт долоон сар байв. 2 Филистчүүд тахилчдыг болон мэргэч төлгөчдийг цуглуулж «Еховагийн авдрыг яах нь зүйтэй вэ? Байсан газар луу нь яаж буцаахыг бидэнд хэлж өгөөч» гэхэд 3 тэд: «Та нар Израйлын Бурхан Еховагийн гэрээний авдрыг буцаахдаа хоосон явуулж болохгүй. Гэмийн төлөөх тахилын хамт Бурхан руу нь буцаах ёстой. Тэгсэн цагт л та нар эдгэнэ. Яагаад шийтгүүлж байгаагаа ч ойлгоно» гэлээ. 4 Филистчүүд: «Бурханд нь гэмийн төлөөх тахил болгож юу явуулах вэ?» хэмээн асуухад тэд: «Филистийн ноёдын тоогоор шамбарамын хэлбэртэй алтан баримал тавыг, бас алтан хулгана тавыг явуулах ёстой. Яагаад гэвэл та нар ч, танай ноёд ч адилхан шийтгүүлсэн. 5 Шамбарамын хэлбэртэй баримал болон танай газар нутгийг сүйрүүлсэн хулганыг алтаар урлаж, Израйлын Бурхныг хүндлэх ёстой. Ингэвэл та нарыг, танай бурхдыг, газар нутгийг чинь шийтгэхээ больж магадгүй. 6 Та нар египетчүүд шиг, фараон шиг зөрүүд зан гаргах ямар хэрэгтэй юм бэ? Бурхан тэднийг хатуу шийтгэсний дараа л тэд израйлчуудыг явуулсан шүү дээ. 7 Одоо шинэ тэрэг болон тэргэнд хөллүүлж байгаагүй, тугалтай хоёр үнээ бэлд. Хоёр үнээгээ тэргэнд хөллөж, тугалуудыг нь эхээс нь салгаж хаш. 8 Дараа нь Еховагийн авдрыг үхэр тэргэн дээр тавь. Гэмийн төлөөх тахил болгон илгээх алтан баримлуудаа хайрцагт хийж авдрын хажууд тавь. Тэгээд үхэр тэргээ явуулж, 9 хаашаа явахыг нь хараарай. Бет-шемеш рүү өгсөх замаар, авдрын байх ёстой газар луу явбал энэ их гай гамшгийг Израйлын Бурхан бидэнд учруулсан гэсэн үг. Харин өөр тийшээ явбал Израйлын Бурхан биднийг шийтгээгүй, энэ бүхэн санамсаргүй тохиолдсон гэсэн үг» гэлээ.

10 Тэд ч хэлсэн ёсоор нь тугалтай хоёр үнээг тэргэнд хөллөөд тугалуудыг нь салгаж хашив. 11 Тэгээд Еховагийн авдрыг үхэр тэргэн дээр тавиад хажууд нь алтан хулганууд, алтан шамбарамууд хийсэн хайрцгаа тавьжээ. 12 Үхэр тэрэг Бет-шемеш орох замаар чигээрээ явлаа. Үнээнүүд тэр замаасаа баруун тийш ч, зүүн тийш ч хазайлгүй мөөрөн явж байв. Филистийн ноёд араас нь даган Бет-шемешийн хил хүртэл алхжээ. 13 Бет-шемешчүүд хөндий талд улаан буудай хурааж байлаа. Тэд авдрыг хараад ихэд баярлацгаажээ. 14 Үхэр тэрэг бет-шемеш хүн Иошуагийн талбайд ирээд нэгэн том чулууны дэргэд зогсов. Тэд үхэр тэргийг эвдэн гал түлж, үнээнүүдээр нь Еховад шатаалт тахил өргөжээ.

15 Левичүүд Еховагийн авдар болон хажууд нь байсан алтан эдлэлүүдтэй хайрцгийг буулган том чулуун дээр тавив. Бет-шемешийн эрчүүд тэр өдөр Еховад шатаалт тахилууд болон бусад тахилыг өргөжээ.

16 Үүнийг хараад Филистийн таван ноён тэр өдөртөө Екрон руугаа буцав. 17 Еховад гэмийн төлөөх тахил болгон филистчүүдийн явуулсан алтан шамбарамууд нь Ашдод, Газ, Ашкелон, Гат, Екрон хотуудын төлөө байв. 18 Мөн тэдний илгээсэн алтан хулганууд нь Филистийн таван ноёны мэдэлд байдаг бүх хот буюу тал нутагт буй бэхлэлт бүхий хотууд болон тосгодын тоогоор байсан юм.

Еховагийн авдрыг тавьсан том чулуу гэрчлэл болон өнөөг хүртэл бет-шемеш хүн Иошуагийн талбайд байгаа. 19 Бет-шемешийн хүмүүс гэрээний авдрыг ширтэн харсан тул Ехова тэднийг хөнөөв. Тэрбээр 50 070 хүнийг хөнөөсөн юм. Ехова асар олон хүнийг хөнөөсөн тул тэд гашууджээ. 20 Тийм учраас бет-шемешчүүд: «Энэ ариун Бурхан Еховагийн өмнө хэн зогсож чадах вэ? Бурхны авдрыг* хааш нь илгээх вэ?» гэлцэв. 21 Ингээд тэд Кириат-иеаримынхан руу элч нараа илгээж «Филистчүүд Еховагийн авдрыг буцааж өгсөн. Та нар ирж авдрыг аваарай» гэж хэлүүлжээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах