Иона
4 Гэвч Иона үүнд ихэд дургүйцэн уур нь шатжээ. 2 Тэрбээр Еховад залбирч «Ехова! Би нутагтаа байхдаа л ийм юм болохыг мэдэж байсан юм. Тэгээд л анхнаасаа Таршиш руу зугтсан билээ. Таныг өрөвч, өршөөнгүй, амархан уурладаггүй, үнэнч хайраар бялхам бөгөөд гамшиг буулгах дургүйг би мэднэ шүү дээ. 3 Ехова минь, би одоо үхмээр байна. Амьд явснаас үхсэн минь дээр» гэлээ.
4 Тэгэхэд нь Ехова: «Чамд уурлах шалтгаан байна уу?» гэж асуув.
5 Иона хотоос гарч хотын зүүнтээд суулаа. Хотод юу болохыг харахаар тэнд сүүдрэвч бариад доор нь суув. 6 Тэгэхэд Ехова Бурхан Ионагийн сэтгэлийг засаж, толгойг нь сүүдэрлэхийн тулд мөлхөө ургамал* ургуулжээ. Иона үүнд нь ихэд баярлав.
7 Гэтэл маргааш нь үүрээр жинхэнэ Бурхан өнөөх ургамлыг өтөнд идүүлэхэд ургамал хатаж хорчийв. 8 Нар мандахад Бурхан дорнын халуун салхи үлээлгэсэнд Ионагийн толгой дээрээс нар шарж ухаан нь балартаж эхлэв. Иона: «Амьд явснаас үхсэн минь дээр» гэж хэлэн үхэхийг хүсэмжилсээр байлаа.
9 Бурхан Ионагаас «Энэ ургамлаас болж ингэтлээ уурлах шалтгаан чамд байна уу?» гэж асуухад
Иона: «Байна. Уур хүрээд бүр үхэх гэж байна» гэж хэлжээ. 10 Харин Ехова: «Чи өөрөө тариагүй, өөрөө ургуулаагүй хэр нь ганц шөнийн дотор ургаад ганц шөнийн дотор үхсэн ургамлыг өрөвдөж байна шүү дээ. 11 Тэгэхэд зөв буруугаа ч ялгадаггүй 120 000 гаруй хүнтэй, асар их мал амьтантай их хот Ниневег би өрөвдөхгүй гэж үү?» хэмээжээ.