Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 33
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Сэргээнэ гэж амласан нь (1-13)

      • «Зөв шударга нахианы» үед аюулгүй аж төрнө (14-16)

      • Давид ба тахилчидтай байгуулсан гэрээ (17-26)

        • Өдөр, шөнийн тухай гэрээ (20)

Иеремиа 33:6

Зүүлт

  • *

    Иерусалим.

Иеремиа 33:15

Зүүлт

  • *

    Эсвэл «өв залгамжлагчийг Давидаас гаргана»

Иеремиа 33:20

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2019/8, х. 26

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 33:1–26

Иеремиа

33 Иеремиаг Харуулын хашаанд хоригдож байхад Еховагаас дахин мэдээ ирэв. 2 «Дэлхийг бүтээгч Ехова, газрыг бүтээж бат тогтоосон Ехова, Ехова нэрт Нэгэн ийн айлдаж байна. 3 “Намайг дууд. Тэгвэл би чамд хариулж, чиний мэдэхгүй агуу, ойлгомжгүй зүйлийг дуртайяа хэлж өгье”».

4 «Бүслэлтийн далан болон илднээс болж нурсан энэ хотын байшингууд, Иудагийн хаадын орд харшийн тухай Израйлын Бурхан Ехова айлдаж байна. 5 Мөн халдейчуудтай тулалдахаар ирсэн хүмүүсийн тухай айлдаж байна. Би уурлан хилэгнэж тэднийг устган энэ газар нутгийг хүүрээр нь дүүргэсэн. Тэдний бузар хэргээс болж би энэ хотоос нүүрээ нуусан юм. 6 “Би түүнийг* эдгээж эрүүл болгоно. Би тэднийг илаарьшуулж, амар амгаланд умбуулж, тэдэнд үнэнийг илчилнэ. 7 Би Иуда болон Израйлын олзлогдсон хүмүүсийг буцааж авчран анх байсан шиг нь хүчирхэг үндэстэн болгоно. 8 Би тэднийг надад үйлдсэн бүх гэм нүглээс нь салган ариусгаж, надад үйлдсэн бүх гэм нүгэл, алдаа дутагдлыг нь уучилна. 9 Би энэ хотын нэрийг сонсоод баярлана. Ард түмэндээ сайн сайхан бүхнийг өгснийг минь дэлхийн бүх үндэстэн дуулаад намайг магтаж, алдаршуулна. Энэ хотод миний өгсөн амар тайван, сайн сайхан бүхний улмаас тэд айж чичирнэ”».

10 «Ехова ийн айлдаж байна. “Хүн, амьтангүй зэлүүд газар гэж та нарын нэрлэх энэ газарт буюу хүнгүй, оршин суугчгүй, малгүй болж эзгүйрсэн Иудагийн хотууд ба Иерусалимын гудамжнуудад 11 хөөр баяр, хөгжил баяслын дуу, шинэ хүргэн ба шинэ бэрийн дуу, «Тэнгэрийн цэргийн жанжин Еховад таларх. Учир нь Ехова бол сайн. Түүний үнэнч хайр үүрдийнх!» гэж хэлэх хүмүүсийн дуу дахин сонсогдоно”.

“Тэд талархлын тахилыг Еховагийн өргөөнд өргөхөөр авчирна. Учир нь би энэ нутгаас олзлогдсон хүмүүсийг буцааж авчрахад тэд анх ямар байсан шигээ болно” гэж Ехова айлдав».

12 «Тэнгэрийн цэргийн жанжин Ехова: “Хүнгүй, малгүй болсон энэ эзгүй нутагт, бүх хот сууринд нь хоньчин малаа хариулах бэлчээр дахин бий болно” гэж айлдаж байна.

13 “Уулархаг бүс нутгийн хотууд, нам дор газрын хотууд, өмнө зүгийн хотууд, Бениамины нутаг, Иерусалимын ойр орчим, Иудагийн хотуудад хоньчид хонио тоолдог болох цаг дахин ирнэ” гэж Ехова айлдаж байна».

14 «Ехова ийнхүү тунхаглаж байна. “Израйл, Иудагийн талаар амлаж байсан сайн сайхан амлалтаа биелүүлэх цаг минь болох гэж байна. 15 Тэр үед би зөв шударга нахиаг Давидаас ургуулна*. Тэрбээр энэ нутагт шударга ёсыг тогтоож, зөв юм хийнэ. 16 Тэр үед Иуда аврагдаж, Иерусалим аюулгүй оршин тогтноно. Түүнийг «Ехова бол бидний зөв шударга байдал» гэж нэрлэнэ”».

17 «Ехова ийнхүү айлдаж байна. “Израйлын хааны сэнтийд залрах хүн Давидын удмаас тасрахгүй. 18 Мөн миний өмнө үйлчилж, шатаах тахил өргөх, идээн өргөл шатаах, өргөл тахилуудыг өргөх хүн леви тахилчдаас тасрахгүй”».

19 Ехова Иеремиатай дахин ярьж 20 «Ехова ийн айлдаж байна. “Та нар өдрийн тухай гэрээг минь, шөнийн тухай гэрээг минь зөрчиж өдөр шөнийг яг цагт нь болгохгүй байж чадахгүй шүү дээ. 21 Үүнтэй адил, зарц Давидтайгаа байгуулсан гэрээг минь та нар хүчингүй болгож чадахгүй. Хаан сэнтийд залрах үр Давидаас заавал гарна. Мөн та нар надад үйлчилдэг леви тахилчидтай байгуулсан гэрээг минь хүчингүй болгож чадахгүй. 22 Тэнгэрийн эрхсийг тоолох аргагүй, тэнгисийн элсийг хэмжих аргагүй байдаг шиг би өөрийн зарц Давидын үр удмыг, надад үйлчилдэг левичүүдийг олон болгоно”» гэв.

23 Ехова Иеремиатай дахин ярьсан нь: 24 «Энэ ард түмэн: “Ехова өөрийн сонгож авсан хоёр гэр бүлийг голно” гэж ярьж байхыг чи анзаарсан уу? Тэд миний ард түмэнд хүндэтгэлгүй хандаж, үндэстэн гэж үзэхээ больжээ.

25 Ехова ийн айлдаж байна. “Өдөр шөнийн тухай гэрээ, тэнгэр газрын тухай хууль минь баттай байдгийн адил 26 Иаковын үр удам, зарц Давидынхаа үр удмыг би хэзээ ч голохгүй. Абрахам, Исаак, Иаковын үр удмыг захирах хүнийг заавал Давидын үр удмаас сонгоно. Учир нь би олзлогдсон ард түмнээ өрөвдөн, буцааж авчирна”».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах