Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 36
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Иеремиа үг хэлж бичүүлсэн нь (1-7)

      • Барух хуйлмал номоос чангаар уншсан нь (8-19)

      • Иехоиаким хуйлмал номыг шатаав (20-26)

      • Мэдээг шинэ хуйлмал цаасан дээр дахин бичив (27-32)

Иеремиа 36:12

Зүүлт

  • *

    Эсвэл «өргөө рүү»

  • *

    Эсвэл «Ордны түшмэд»

Иеремиа 36:22

Зүүлт

  • *

    11-р сарын дундаас 12-р сарын дунд хүртэл. Хавсралт Б15-ыг үзнэ үү.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 36:1–32

Иеремиа

36 Иудагийн хаан Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд Ехова Иеремиад хэлсэн нь: 2 «Иосиагийн үед анх чамтай ярьсан өдрөөс өнөөг хүртэл Израйл, Иуда, бүх үндэстний тухай хэлсэн үг бүрийг минь хуйлмал цаасан дээр бич. 3 Иудагийн ард иргэд өөрсөд дээр нь гамшиг буулгах гэж байгааг минь сонсоод бузар явдлаа орхиж магадгүй юм. Тэгвэл би тэдний алдаа дутагдал, нүгэл хилэнцийг уучилна».

4 Иеремиа Нериагийн хүү Барухыг дуудаж, Еховагийн айлдсан бүх үгийг Барухад хэлж хуйлмал цаасан дээр бичүүлэв. 5 Тэгээд Барухад тушаан «Би хоригдож байгаа болохоор Еховагийн өргөөнд орох боломжгүй. 6 Тиймээс чи тийшээ орж, чамд хэлж хуйлмал цаасан дээр бичүүлсэн Еховагийн үгийг чангаар унш. Мацаг барих өдөр Еховагийн өргөөнд ирсэн хүмүүст уншиж сонсго. Ийнхүү чи үүнийг Иудагийн хотуудаас ирсэн бүх хүнд дуулгах юм. 7 Ехова энэ ард түмэнд асар их уур хилэнгээ гаргана хэмээн анхааруулсан учраас тэд Еховагаас өршөөл энэрэл гуйж, бузар явдлаа орхиж магадгүй».

8 Нериагийн хүү Барух Иеремиа зөнчийн тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэв. Тэрбээр Еховагийн өргөөнд орж, хуйлмал номоос Еховагийн үгийг чангаар уншжээ.

9 Иудагийн хаан Иосиагийн хүү Иехоиакимын тавдугаар оны есдүгээр сард Иерусалимын бүх оршин суугч, Иудагийн хотуудаас Иерусалимд ирсэн бүх хүн Еховагийн өмнө мацаг барьж байлаа. 10 Тэгэхэд Барух хуйлмал номон дахь Иеремиагийн үгийг Еховагийн өргөөнд чангаар уншив. Тэрбээр хуулан бичээч Шафаны хүү Гемариагийн өрөөнөөс бүх хүнд сонсогдохоор уншжээ. Уг өрөө нь Еховагийн өргөөний шинэ хаалганы дэргэдэх дээд хашаанд байдаг аж.

11 Шафаны ач, Гемариагийн хүү Микаиа хуйлмал номон дээрх Еховагийн бүх үгийг сонсоод 12 хааны ордон руу* явж бичээчийн өрөөнд оров. Ноёд* бүгдээрээ тэнд сууж байлаа. Бичээч Елишама, Шемаиагийн хүү Делаиа, Ахборын хүү Елнатан, Шафаны хүү Гемариа, Хананиагийн хүү Зедекиа тэргүүтэй бүх ноён байв. 13 Олон түмэнд Барухын уншиж сонсгосон хуйлмал номын бүх үгийг Микаиа тэдэнд уламжилжээ.

14 Тэгтэл ноёд бүгдээрээ Кушигийн жич, Шелемиагийн ач, Нетаниагийн хүү Иехудиг Барух руу явуулж «Олон түмэнд уншиж сонсгосон хуйлмал номоо аваад ир» гэж хэлүүлэв. Нериагийн хүү Барух хуйлмал номоо аваад тэдэн дээр очлоо. 15 «Суугтун. Наадхаа бидэнд чанга уншиж өгнө үү» гэж тэднийг хэлэхэд Барух уншиж өгөв.

16 Тэд бүх үгийг сонсож дуусмагцаа айж бие бие рүүгээ харснаа Барухад «Бид энэ бүх үгийг хаанд айлтгах ёстой» гэж хэлэв. 17 Мөн Барухаас «Энэ бүх үгийг яаж бичсэнээ хэлж өгөөч. Тэр хэлж бичүүлсэн үү?» гэж асуув. 18 Барух: «Тэр эдгээр үгийг хэлж өгсөн бөгөөд би энэ хуйлмал цаасан дээр бэхээр бичсэн» хэмээн хариуллаа. 19 Ноёд Барухад «Иеремиа та хоёр нуугд. Байгаа газраа хэнд ч битгий мэдэгд» гэлээ.

20 Дараа нь тэд Елишама бичээчийн өрөөнд хуйлмал номыг орхиод, ордны хашаанд хаантай уулзан, сонссон бүх үгээ уламжлав.

21 Хаан хуйлмал номыг авчруулахаар Иехудиг явуулсанд тэрбээр Елишама бичээчийн өрөөнөөс уг номыг авч ирлээ. Тэгээд хаан болон хааны дэргэд зогсож байсан бүх ноёнд сонсогдохоор уншиж эхлэв. 22 Есдүгээр сар* байсан тул хаан өвлийн ордондоо залран суух агаад өмнө нь ил зууханд гал асаж байлаа. 23 Иехудиг гурав дөрвөн багана уншсаны дараа хаан тэр хэсгийг бичээчийн хутгаар зүсэж аваад ил зууханд шатаж байсан галд хаялаа. Ийм маягаар хуйлмал номыг бүгдийг нь ил зууханд хийж шатаав. 24 Энэ бүх үгийг сонссон хаан ч, албат түшмэд нь ч айж эмээсэнгүй, хувцсаа ч урсангүй. 25 Елнатан, Делаиа, Гемариа нар хуйлмал номыг шатаахгүй байхыг гуйсан ч хаан тэдний үгийг тоож сонссонгүй. 26 Түүгээр ч зогсохгүй хааны хүү Иерахмеел, Азриелын хүү Сераиа, Абдеелийн хүү Шелемиа нарт Барух бичээч, Иеремиа зөнч нарыг баривчлах тушаал буулгав. Гэвч Ехова тэднийг нууж байлаа.

27 Иеремиагаар хэлүүлж Барухын бичсэн хуйлмал номыг хаан шатаасны дараа Ехова Иеремиад үгээ дахин айлдсан нь: 28 «Өөр хуйлмал цаас аваад, Иудагийн хаан Иехоиакимын шатаасан анхны хуйлмал номд бичсэн яг тэр үгсийг бүгдийг нь бич. 29 Тэгээд Иудагийн хаан Иехоиакимын тухай ийм мэдээ дамжуул. “Ехова ингэж айлдаж байна. «Чи энэ хуйлмал номыг шатаагаад, “Чи яагаад үүн дээр «Вавилоны хаан гарцаагүй ирж, энэ нутгийг устган хүн, амьтангүй болгоно» гэж бичсэн бэ?” хэмээн хэлсэн билээ. 30 Тиймээс Ехова Иудагийн хаан Иехоиакимын талаар ийн айлдаж байна. “Давидын сэнтийд залрах хүн түүний удмаас гарахгүй. Түүний шарил өдрийн халуунд шарагдаж, шөнийн жаварт хайрагдана. 31 Би хийсэн хэргийнх нь улмаас түүнтэй, үр удамтай нь, албат түшмэдтэй нь хариуцлага тооцно. Хэлж анхааруулсаар байтал тоож сонсоогүй тэр бүх гамшгийг би тэдэн дээр, Иерусалимын оршин суугчид болон Иудагийн хүмүүс дээр буулгана”»”».

32 Иеремиа дахин нэг хуйлмал цаас авч Нериагийн хүү Барух бичээчид өгөөд Иудагийн хаан Иехоиакимын шатаасан хуйлмал номд байсан бүх үгийг хэлж бичүүлэв. Төстэй олон үг нэмэгджээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах