Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 21
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Ехова Зедекиагийн хүсэлтийг хүлээж авсангүй (1-7)

      • Амь эсвэл үхлийг сонгох боломж олгосон нь (8-14)

Иеремиа 21:2

Зүүлт

  • *

    Эх бичигт Небухадреззар гэсэн өөр хувилбараар бичсэн байдаг.

Иеремиа 21:4

Зүүлт

  • *

    Эсвэл «Энэ хүмүүсийг» гэсэн бололтой.

Иеремиа 21:7

Зүүлт

  • *

    Эх бичигт Небухадреззар гэсэн өөр хувилбараар бичсэн байдаг.

Иеремиа 21:9

Зүүлт

  • *

    Эсвэл «амиа олз болгон авна»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2002/10/1, х. 5

Иеремиа 21:10

Зүүлт

  • *

    Үгч. «Би сайн сайхны төлөө бус, гай гамшгийн төлөө энэ хотын эсрэг нүүрээ хандуулав»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 21:1–14

Иеремиа

21 Иеремиа Еховагаас мэдээ хүлээн авчээ. Тэр үед Зедекиа хаан түүн рүү Малхиагийн хүү Пашхур болон Маасеиагийн хүү Зефаниа тахилчийг илгээн дараах хүсэлтийг тавьсан байлаа. 2 «Вавилоны хаан Небухаднезар* бидэнтэй дайтаж байгаа тул юу тохиолдохыг Еховагаас асууж өгөөч. Ехова бидний төлөө ямар нэгэн гайхамшиг үйлдэх ч юм билүү. Тэгвэл Небухаднезар биднээс холдож юуны магад».

3 Иеремиа тэдэнд хариулсан нь: «Та нар Зедекиад ингэж хэл. 4 “Израйлын Бурхан Ехова айлдаж байна. «Хэрмийн гаднаас та нарыг бүсэлсэн Вавилоны хаан болон халдейчуудтай тулалдаж буй та нарын зэвсгийг би өөрсөд рүү чинь чиглүүлнэ. Зэвсгүүдийг чинь* би энэ хотын дунд цуглуулна. 5 Би сунгасан гар, хүчит мутраараа асар их уур хилэнтэйгээр та нартай өөрөө тулалдана. 6 Би энэ хотод амьдардаг бүхнийг хүн, араатан гэлгүй устгана. Тэд их тахалд нэрвэгдэж үхнэ»”.

7 “«Үүний дараа би Иудагийн хаан Зедекиаг зарц барлагтай нь, энэ хотын оршин суугчидтай нь буюу тахал, илд, өлсгөлөнгөөс амьд үлдсэн хүмүүстэй нь Вавилоны хаан Небухаднезарт*, дайсных нь гарт, амийг нь эрэлхийлэгчдийн мэдэлд өгнө. Тэр тэднийг илдээр хөнөөнө. Тэднийг өрөвдөх ч үгүй, өршөөх ч үгүй, энэрэх ч үгүй» хэмээн Ехова айлдаж байна”.

8 Та нар энэ ард түмэнд ингэж хэл. “Ехова ийн айлдаж байна. «Би та нарт амь ба үхлийн замын аль нэгийг сонгох боломж олгож байна. 9 Энэ хотод үлдсэн хүмүүс илд, өлсгөлөн, тахлаас болж үхнэ. Харин гарч очоод, та нарыг бүслэгч халдейчуудад бууж өгсөн хэн боловч үхлээс мултарч эсэн мэнд үлдэнэ*»”.

10 “Ехова: «Би энэ хотод сайн сайхныг биш, гай гамшгийг авчрахаар шийдсэн*. Вавилоны хаан энэ хотыг эзлэн авч галдан шатаана» хэмээн айлдаж байна.

11 Иудагийн хааны гэр бүлийнхэн та нар Еховагийн үгийг сонс. 12 Давидын үр сад аа, Ехова ийн айлдаж байна.

«Өглөө бүр шударга ёсыг сахь.

Луйварчинд дээрэмдүүлж байгаа хүнийг авар.

Эс тэгвэл та нарын бузар хэргээс болж

Миний уур хилэн гал мэт дүрэлзэнэ.

Хэн ч унтрааж чадахгүй»”.

13 “Хөндийн оршин суугч аа,

Тэгш талын хад аа, би чамтай тулалдана” гэж Ехова тунхаглаж байна.

“Чи: «Хэн бидэн рүү довтлох юм бэ?

Хэн орон байр луу маань дайрах юм бэ?» гэдэг.

14 Үйлдсэн хэргийн чинь дагуу

Би чамтай тооцоо бодно” гэж Ехова тунхаглаж байна.

“Би ойд чинь түймэр тавина.

Хавь ойрын бүх юм чинь галд шатна”».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах