Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 38
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Иеремиаг ус нөөцөлдөг нүхэнд хаяв (1-6)

      • Ебед-мелех Иеремиаг аварсан нь (7-13)

      • Иеремиа Зедекиаг бууж өгөхийг ятгав (14-28)

Иеремиа 38:2

Зүүлт

  • *

    Эсвэл «Амиа олз болгон авч»

Иеремиа 38:7

Зүүлт

  • *

    Эсвэл «өргөөний»

  • *

    Эсвэл «түшмэл»

Иеремиа 38:8

Зүүлт

  • *

    Эсвэл «өргөөнөөс»

Иеремиа 38:11

Зүүлт

  • *

    Эсвэл «өргөөнд»

Иеремиа 38:22

Зүүлт

  • *

    Эсвэл «өргөөнд»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 38:1–28

Иеремиа

38 Маттаны хүү Шефатиа, Пашхурын хүү Гедалиа, Шелемиагийн хүү Иукал, Малхиагийн хүү Пашхур нар Иеремиаг олон түмэнд хандан ийн ярихыг сонсжээ. 2 «“Энэ хотод үлдсэн нь илд, өлсгөлөн, тахлаас болж үхнэ. Харин халдейчуудад бууж өгсөн нь амиа алдахгүй. Эсэн мэнд үлдэж*, амьд явах болно” хэмээн Ехова айлдаж байна. 3 Ехова: “Энэ хот Вавилоны хааны цэргүүдийн гарт зайлшгүй орно. Вавилоны хаан энэ хотыг эзэлж авна” хэмээн айлдаж байна».

4 Ноёд хаанд хандан «Энэ хүнийг цаазалбал зохино. Тэрбээр ийм юм ярьж энэ хотод үлдсэн цэргүүдийн төдийгүй бүх ард түмний зоригийг мохоож байна. Энэ хүн энэ ард түмэнд амар амгаланг биш, гай зовлонг хүсдэг» гэж хэлэв. 5 Зедекиа хаан: «Түүнийг яахаа өөрсдөө мэд. Хаан надад та нарыг зогсоох чадал байх биш» гэлээ.

6 Ингээд тэд Иеремиаг барьж аван Харуулын хашаанд, хааны хүү Малхиагийн ус нөөцөлдөг нүхэнд хаяв. Түүнийг олсоор доош нь буулгажээ. Нүхний ёроолд ус биш, шавар шалбааг л байв. Иеремиа шаварт шигдэж эхлэв.

7 Иеремиаг ус нөөцөлдөг нүхэнд хийснийг хааны ордны* тайган*, етиоп хүн Ебед-мелех дуулжээ. Тэр үед хаан Бениамины дааман хаалганы дэргэд сууж байлаа. 8 Ебед-мелех ордноос* гарч яван хаан дээр очоод 9 «Хаан эзэнтэн минь, энэ хүмүүс Иеремиа зөнчид муу юм хийжээ! Түүнийг ус нөөцөлдөг нүхэнд хаясан байна. Хот ямар ч талхгүй болсон тул тэр өлбөрч үхнэ шүү дээ» гэв.

10 Хаан етиоп хүн Ебед-мелехэд «Эндээс 30 хүн авч яваад Иеремиа зөнчийг үхээгүй байгаа дээр нь нүхнээс татаж гарга» хэмээн тушаажээ. 11 Ебед-мелех тэднийг дагуулан хааны ордонд* очиж эрдэнэсийн сангийн доор байдаг өрөөнд орж элэгдсэн хувцас хунар, хуучин даавуу аваад тэдгээрийг Иеремиагийн байгаа ус нөөцөлдөг нүх рүү олсоор буулгав. 12 Етиоп хүн Ебед-мелех Иеремиад «Наад хувцас, даавуугаа сугандаа хийгээд жийрэглэчих. Тэгвэл олс холгохгүй» гэлээ. Иеремиа ч хэлснээр нь хийв. 13 Хүмүүс Иеремиаг олсоор татаж нүхнээс гаргалаа. Ингээд Иеремиа Харуулын хашаанд байх болжээ.

14 Зедекиа хаан Иеремиа зөнч рүү хүн явуулж Еховагийн өргөөний гуравдугаар хаалганы дэргэд авчруулав. Тэгээд «Чамаас юм асууя. Юу ч битгий нуугаарай» гэж хэллээ. 15 Иеремиа Зедекиад «Би хариулбал та намайг цаазална. Зөвлөгөө өгвөл та намайг сонсохгүй шүү дээ» гэв. 16 Зедекиа хаан Иеремиад нууцаар тангараглан «Бидэнд энэ амийг өгсөн амьд Бурхан Еховагаар тангараглая. Би чамайг цаазлахгүй. Амийг чинь хороохоор санаархаж буй энэ хүмүүст ч өгөхгүй» гэлээ.

17 Тэгэхэд нь Иеремиа Зедекиад хэлсэн нь: «Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. “Чи Вавилоны хааны албат түшмэдэд бууж өгвөл амь хэлтэрнэ. Энэ хот галд шатахгүй, чи болон гэрийнхэн чинь амьд үлдэнэ. 18 Харин Вавилоны хааны албат түшмэдэд бууж өгөхгүй бол халдейчууд энэ хотыг гартаа оруулж, галдан шатаана. Чи тэдний гараас мултрахгүй”».

19 Зедекиа хаан Иеремиад «Би халдейчууд руу зугтаж очсон иудейчүүдээс айж байна. Тэдний гарт орчихвол тэд намайг тамлах байх» гэлээ. 20 Иеремиа түүнд «Таныг тэдний гарт өгөхгүй. Надаар дамжуулан хэлсэн Еховагийн үгэнд орогтун. Тэгвэл бүх юм сайхан болж та амьд явна. 21 Хэрэв та бууж өгөхгүй бол юу болохыг Ехова надад илчилсэн юм. 22 Иудагийн хааны ордонд* үлдсэн эмэгтэйчүүд бүгдээрээ Вавилоны хааны албат түшмэдэд хүргэгдэж байгаа үзэгдлийг би үзэв. Тэд:

“Таны итгэж найдаж байсан хүмүүс таныг хуурч, таныг дийлсэн.

Тэднээс болж таны хөл шаварт шигдсэн.

Одоо тэд таныг орхижээ” гэж хэлж байсан.

23 Эхнэрүүд, хөвгүүдийг чинь бүгдийг нь халдейчууд руу аваачна. Та тэдний гараас мултрахгүй. Вавилоны хаан таныг барина. Танаас болж энэ хот галд шатна» гэлээ.

24 Зедекиа Иеремиад хэлсэн нь: «Энэ тухай хэнд ч бүү хэл. Тэгвэл чи үхэхгүй. 25 Ноёд чамтай ярьсныг минь мэдээд хүрч ирэн “Хаанд юу ярьснаа бидэнд хэлээч. Юу ч битгий нуугаарай. Бид чамайг алахгүй. Хаан чамд юу гэж хэлсэн бэ?” гэж асуувал 26 “Иехонатаны байшин руу битгий буцааж явуулаач, эс тэгвэл би тэнд үхнэ шүү дээ гэсэн хүсэлтийг хаанд тавьсан юм” гэж хэлээрэй» гэв.

27 Энэ явдлын дараа ноёд бүгдээрээ Иеремиа дээр хүрч ирээд асууж шалгааж гарав. Хааны хэлээрэй гэсэн бүхнийг Иеремиа тэдэнд хэлжээ. Хаантай юу ярьсныг нь тэд сонсоогүй учир өөр юм дахиж асуусангүй. 28 Иерусалим эзлэгдэх өдрийг хүртэл Иеремиа Харуулын хашаанд үлджээ. Иерусалим эзлэгдэхэд тэрбээр тэндээ л байж байв.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах