Исаиа
2 Иуда болон Иерусалимд болох үйл явдлын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.
Дов толгодоос өндөр болно.
Үндэстэн бүхэн тийшээ цувна.
Тэрбээр явах ёстой замыг маань зааж,
Бид тэр замаар алхах юм» гэж хэлнэ.
Учир нь хууль* Сионоос,
Еховагийн үг Иерусалимаас гарна.
4 Тэрбээр үндэстнүүдийг шүүж,
Олон ард түмний төлөө бүгдийг засаж залруулна.
Тэд илдээ анжисны хошуу,
Жадаа хадуур болгон давтана.
Нэг үндэстэн нөгөө үндэстний өөдөөс илд далайхгүй.
Тэд дахин хэзээ ч дайтахад суралцахгүй.
5 Иаковын үр удам аа, ирэгтүн.
Еховагийн гэрэлд алхацгаая.
6 Та өөрийн ард түмэн Израйлын үр удмыг орхисон.
Учир нь тэд Дорнын олон зүйлийг өөрийн болгож,
Ид шидийг филистчүүдийн нэгэн адил үйлдсэн.
Тэдний дунд харийнхны хүүхдүүд олон.
7 Нутаг орон нь алт мөнгөөр дүүрэн.
Эрдэнэс нь шавхагдашгүй арвин.
Хүлэг морьд нь багширсан олон.
Дайны тэрэг нь тоолж баршгүй.
8 Газар нутаг нь хэрэгцээгүй бурхдаар дүүрсэн.
Тэд гараараа хийсэн бүтээлдээ,
Хуруугаараа урласан зүйлдээ мөргөдөг.
9 Тийн мөргөдөг хүн өөрийгөө гутаадаг.
Тэднийг та хэрхэн уучлах билээ?
10 Хадны ан цавд хоргодож, газар доор нуугд.
Учир нь Еховагийн уур хилэн аймшигтай.
Түүний сүр жавхлан агуу.
11 Бардам харц номхорч,
Ихэмсэг хүн шалдаа бууна*.
Тэр өдөр Ехова л ганцаараа өргөмжлөгдөнө.
12 Энэ бол тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн өдөр юм.
Энэ өдөр тэрбээр бардам, их зантай,
Эрхэмсэг, энгийн хэн бүхнийг шүүнэ.
13 Ливаны бүх сүрлэг өндөр хушийг,
Башаны бүх царс модыг шүүнэ.
14 Сүрлэг өндөр уул нурууд,
Өндөрлөг дов толгод бүрийг шүүнэ.
15 Өндөр цамхаг, бэхлэгдсэн хэрэм бүрийг шүүнэ.
16 Таршишийн бүх хөлөг онгоц,
Тансаг завь бүрийг шүүнэ.
17 Бардам зан номхорч,
Ихэмсэг хүн шалдаа бууна*.
Тэр өдөр Ехова л ганцаараа өргөмжлөгдөнө.
18 Хэрэгцээгүй бурхад бүрмөсөн үгүй болно.
19 Хүмүүс хадны ан цавд хоргодож,
Газар нүх ухаад орно.
Учир нь Еховагийн уур хилэн аймшигтай.
Түүний сүр жавхлан агуу.
Түүнийг босоход дэлхий айн чичирдэг.
20 Хүмүүс өөрсдөө шүтэх гэж
Алт, мөнгөөр хийсэн ямар ч хэрэгцээгүй бурхдаа
Тэр өдөр жөвүү*, сарьсан багваахайнууд руу шиднэ.
21 Тэгээд хадан хавцал,
Хадны завсраар орно.
Учир нь Еховагийн уур хилэн аймшигтай.
Түүний сүр жавхлан агуу.
Түүнийг босоход дэлхий айн чичирдэг.
22 Хүнд найдахаа боль.
Хүн гэдэг чинь амьсгалж байхдаа л амьд байдаг* юм.
Найдлаа гээд ямар ашиг байх билээ?