Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 23
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Сайн, муу хоньчид (1-4)

      • «Зөв шударга нахианы» үед аюулгүй аж төрнө (5-8)

      • Хуурамч зөнчдийг буруутгасан нь (9-32)

      • «Еховагийн мэдээ бол дарамт» (33-40)

Иеремиа 23:5

Зүүлт

  • *

    Эсвэл «өв залгамжлагчийг»

Иеремиа 23:11

Зүүлт

  • *

    Эсвэл «бузартсан»

Иеремиа 23:16

Зүүлт

  • *

    Эсвэл «Тэд та нарт хоосон найдвар төрүүлж»

Иеремиа 23:27

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2019/6, х. 4

Иеремиа 23:33

Зүүлт

  • *

    Үгч. «Ачаа; дарамт». Уг еврей үг нь «Бурхны жинтэй тунхаг», «дарамт» гэсэн хоёр утгатай. Энэ өгүүлбэрт «Бурхны жинтэй тунхаг; ноцтой мэдээ» гэсэн утгаар хэлжээ. Харин үүнээс хойш «дарамт» гэдэг утгаар хэрэглэсэн байна.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 23:1–40

Иеремиа

23 «Миний бэлчээрийн хоньдыг тарааж, устгадаг хоньчид золгүй еэ!» гэж Ехова тунхаглаж байна.

2 Тиймээс Израйлын Бурхан Ехова би ард түмнийг минь хариулдаг хоньчдын талаар «Та нар хонин сүргийг минь тараасан. Та нар тэднийг сарниан бутаргадаг байсан. Та нар тэднийг халамжлаагүй» хэмээн айлдаж байна.

«Тиймээс би та нарыг бузар хэргийн чинь улмаас шийтгэнэ» гэж Ехова тунхаглаж байна.

3 «Дараа нь би үлдсэн хоньдоо өөрийн тараасан бүх нутгаас цуглуулж бэлчээрт нь буцааж авчирна. Тэд өсөн нэмэгдэж, үржин олширно. 4 Би тэднийг халамжлан хариулах хоньчдыг томилно. Хоньд минь цаашид айж түгшихгүй, дагжин чичрэхгүй, нэг нь ч алга болохгүй» гэж Ехова тунхаглаж байна.

5 «Зөв шударга нахиаг* Давидын угсаанаас гаргах цаг минь болох гэж байна. Тэрбээр хаан болж энэ нутгийг захирахдаа хэрсүү байж, шударга ёсыг сахин, зөвийг үйлдэнэ. 6 Түүний үед Иуда аврагдаж, Израйл аюулгүй оршин тогтноно. Түүнийг “Ехова бол бидний зөв шударга байдал” гэж нэрлэнэ».

7 Ехова айлдаж байна. «Хүмүүс: “Израйлын ард түмнийг Египетийн нутгаас гаргасан амьд Бурхан Еховагаар тангараглая!” гэж хэлэхээ болих өдрүүд ирж байна. 8 Харин тэд: “Израйлын үр удмыг хойд зүгийн нутгаас, тэднийг тараан бутаргасан бүх газар нутгаасаа гарган, буцааж авчирсан амьд Бурхан Еховагаар тангараглая!” гэж хэлдэг болох бөгөөд эх нутагтаа амьдран сууна».

9 Зөнчдийн тухайд

Зүрх сэтгэл минь эмтэрч байна.

Хамаг бие минь чичирч байна.

Еховагаас, ариун үгээс нь болж

Би согтуу хүн шиг,

Дарсанд дийлдсэн хүн шиг байна.

10 Учир нь энэ нутаг завхайрагчдаар дүүрчээ.

Хараалаас болж энэ нутаг уй гашууд автжээ.

Хээрийн бэлчээр хатаж ганджээ.

Тэд бузар мууг үйлдэж эрх мэдлээ урвуулан ашигладаг.

11 «Зөнч нь ч, тахилч нь ч тэрсэлсэн*.

Тэд миний өргөөнд хүртэл бузар хэрэг хийдэг» гэж Ехова тунхаглаж байна.

12 «Тиймээс тэдний зам халтиргаатай, харанхуй болно.

Тэднийг түлхэн унагана.

Тооцоо бодох жил

Би тэдэн дээр гамшиг буулгана» гэж Ехова тунхаглаж байна.

13 «Самарийн зөнчдөөс би зэвүүн муухай юм олж харав.

Тэдний зөгнөл Баалаас эхтэй.

Тэд миний ард түмэн Израйлыг төөрүүлдэг.

14 Иерусалимын зөнчдөөс би аймшигтай юм олж харав.

Тэд завхайран садарлаж, худал хуурмагийн замаар алхдаг.

Мууг үйлдэгчдийг өөгшүүлдэг.

Бузар явдлаасаа салдаггүй.

Миний хувьд тэд Содомтой адил,

Оршин суугчид нь Гоморратай адил юм».

15 Тиймээс тэнгэрийн цэргийн жанжин Ехова тэр зөнчдийн талаар ийнхүү айлдаж байна.

«Би тэдэнд агь идүүлж,

Хортой ус уулгах гэж байна.

Учир нь Иерусалимын зөнчдөөс болж тэрс явдал нутаг орон даяар тархсан юм».

16 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна.

«Та нарт зөгнөл хэлж буй зөнчдийн үгийг бүү сонс.

Тэд та нарыг хуурч* байна.

Хэлээд байгаа үзэгдэл нь санаанаасаа зохиосон зүйл юм.

Еховагийн амнаас гараагүй.

17 Намайг хүндэлдэггүй хүмүүст тэд:

“«Та нар амар амгалан байх болно» гэж Ехова хэлсэн” хэмээн дахин дахин хэлдэг.

Тэд зөрүүд зүрхээ дагадаг хүн бүрд

“Та нар дээр гамшиг буухгүй” гэдэг.

18 Еховагийн үгийг сонсож, ойлгодог

Тийм дотно харилцаатай нь хэн бэ?

Түүний үгийг анхаарч сонсдог нь хэн бэ?

19 Еховагийн уур хилэн хүчит шуурга мэт дэгдэнэ.

Муу хүмүүсийн толгой дээр хуй салхи мэт хуйлран бууна.

20 Еховаг бодсон санаснаа хэрэгжүүлж дуусахаас нааш

Уур хилэн нь намдахгүй.

Эцсийн өдрүүдэд та нар тодорхой ойлгоно.

21 Би илгээгээгүй атал тэр зөнчид өөрсдөө явсан.

Би тэдэнтэй яриагүй атал тэд хүмүүст зөгнөл хэлсэн.

22 Хэрэв тэд надтай дотно байсан бол

Миний ард түмэнд үгийг минь сонсгох байсан.

Буруу замаас нь эргүүлж, бузар үйлийг нь болиулах байсан».

23 «Би хажууд чинь байхаараа л Бурхан, хол байхаараа Бурхан биш болчихдог юм уу?» гэж Ехова айлдаж байна.

24 «Миний олж харахгүй далд газар хүн нуугдана гэж байх уу?» хэмээн Ехова айлдаж байна.

«Тэнгэр, газарт мэлмийнээс минь далдлагдсан юу байгаа юм бэ?» гэж Ехова айлдаж байна.

25 «Миний нэрээр худал зөгнөл хэлдэг зөнчдийг “Би зүүдэллээ! Би зүүдэллээ!” гэж хэлж байхыг би сонссон. 26 Тэр зөнчид хэдий болтол худал хуурмагийг зөгнөх юм бэ? Тэд бол санаанаасаа зохиосон зүйлээ ярьдаг хуурамч зөнчид юм. 27 Эцэг өвгөд нь Баалаас болж миний нэрийг мартсан шиг, тэд бие биедээ ярьдаг зүүдээрээ миний нэрийг ард түмний минь ухаан санаанаас арилгахыг оролдож байна. 28 Зүүд зүүдэлсэн зөнч зүүдээ яриг. Харин миний үгийг хүлээн авсан зөнч үнэнээр нь дамжуулах ёстой».

«Сүрэл тариа хоёрт адилхан юм байдаг билүү?» гэж Ехова айлдаж байна.

29 «Миний үг гал мэт биш үү? Хад чулуу буталдаг лантуу мэт биш үү?» гэж Ехова айлдаж байна.

30 «Тиймээс миний үгийг нэг нэгнээсээ хулгайлдаг зөнчдийг би шийтгэнэ» гэж Ехова айлдаж байна.

31 «“Тэрбээр тунхаглаж байна!” гэж ярьдаг зөнчдийг би шийтгэнэ» гэж Ехова айлдаж байна.

32 «Худал зүүдээ ярьж, худал хуурмагаараа, онгироо сагсуу байдлаараа ард түмнийг минь төөрүүлдэг зөнчдийг би шийтгэнэ» гэж Ехова айлдаж байна.

«Би тэднийг илгээгээгүй, тэдэнд тушаагаагүй. Тиймд тэд энэ ард түмэнд ямар ч тус болохгүй» гэж Ехова айлдаж байна.

33 «Энэ ард түмэн эсвэл зөнч, тахилч нь: “Ехова ямар дарамттай мэдээ* өгөв?” гэж асуувал чи тэдэнд “«Ард түмэн та нар өөрсдөө дарамт! Та нараас салж ангижрах минь» гэж Ехова айлдаж байна” гээрэй. 34 Зөнч, тахилч эсвэл ард түмний дундаас хэн нэг нь: “Еховагийн мэдээ бол дарамт!” гэж хэлбэл би тэр хүнийг гэрийнхэнтэй нь шийтгэнэ. 35 Та нар нэг нэгнээсээ, ах дүүгээсээ “Ехова юу гэж хариулсан бэ? Ехова юу гэж хэлсэн бэ?” гэж асууж байна. 36 Гэвч та нар Еховагийн мэдээг хойшид дарамт гэж хэлж болохгүй. Учир нь хүн бүрийн үг дарамт бөгөөд та нар тэнгэрийн цэргийн жанжин, манай амьд Бурхан Еховагийн үгийг гуйвуулсан.

37 Чи тэр зөнчид ингэж хэл. “Ехова чамд ямар хариу өгсөн бэ? Ехова юу гэж хэлсэн бэ? 38 Хэрэв та нар: «Еховагийн мэдээ бол дарамт!» гэж хэлэхээ болихгүй бол Еховагийн хэлэх үг энэ юм. «Би та нарт “«Еховагийн мэдээ бол дарамт!» гэж бүү хэл” хэмээн тушаасан атал та нар: “Еховагийн мэдээ бол дарамт!” гэцгээж байна. 39 Үүнээс чинь болж би та нарыг өргөөд чулуудна. Та нарыг ч, та нарт болон өвөг дээдэст чинь өгсөн энэ хотыг ч өөрөөсөө зайлуулна. 40 Хэзээ ч мартагдахгүй үүрдийн гутамшиг, доромжлолыг би та нарт үүрүүлнэ»”».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах