Иеремиа
45 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд Нериагийн хүү Барухыг Иеремиа зөнчөөр хэлүүлэн ном бичиж байх үед Иеремиа дараах үгийг түүнд хэлжээ.
2 «Барух аа, Израйлын Бурхан Ехова чамд ингэж айлдаж байна. 3 “Чи: «Ямар золгүй хүн бэ, би! Ехова зовлон шаналал дээр минь гуниг цөхрөлийг нэмлээ! Би ёолсоор байгаад туйлдаж ядарлаа. Амар заяа үзсэнгүй» гэсэн”.
4 Чи Барухад ингэж хэл. “Ехова ийн айлдаж байна. «Би энэ бүх нутагт барьж босгосноо нурааж, тарьж ургуулснаа үндсээр нь сугална. 5 Гэтэл чи амжилт олохыг эрмэлзэж* байна. Ингэхээ боль»”.
“Яагаад гэвэл би бүх хүн дээр гамшиг буулгах гэж байна. Чамайг хаашаа ч явсан, би чиний амийг аварна*” гэж Ехова айлдав».