Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 44
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Египет дэх иудейчүүд гамшигт нэрвэгдэх тухай зөгнөл (1-14)

      • Ард түмэн Бурхны анхааруулгыг үл тоомсорлов (15-30)

        • Тэнгэрийн хатныг шүтсэн нь (17-19)

Иеремиа 44:1

Зүүлт

  • *

    Эсвэл «Мемфис»

Иеремиа 44:10

Зүүлт

  • *

    Эсвэл «гэмшсэнгүй»

Иеремиа 44:17

Зүүлт

  • *

    Тэрслүү израйлчуудын шүтдэг охин тэнгэрийн цол. Үржлийн охин тэнгэр байж магадгүй.

Иеремиа 44:18

Зүүлт

  • *

    Тэрслүү израйлчуудын шүтдэг охин тэнгэрийн цол. Үржлийн охин тэнгэр байж магадгүй.

Иеремиа 44:19

Зүүлт

  • *

    Тэрслүү израйлчуудын шүтдэг охин тэнгэрийн цол. Үржлийн охин тэнгэр байж магадгүй.

Иеремиа 44:25

Зүүлт

  • *

    Тэрслүү израйлчуудын шүтдэг охин тэнгэрийн цол. Үржлийн охин тэнгэр байж магадгүй.

Иеремиа 44:30

Зүүлт

  • *

    Эх бичигт Небухадреззар гэсэн өөр хувилбараар бичсэн байдаг.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 44:1–30

Иеремиа

44 Египетийн нутаг буюу Мигдол, Тахпанхес, Ноф* хот болон Патрос мужид амьдарч байгаа иудейчүүдийн тухай мэдээ Иеремиад иржээ. 2 «Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. “Иудагийн бүх хот болон Иерусалимд миний буулгасан гамшгийг та нар үзсэн. Одоо тэр хотууд оршин суугчгүй балгас болжээ. 3 Энэ нь та нарын хийсэн бузар хэргээс болсон юм. Юу гэвэл та нар өөрсдийнхөө ч, эцэг өвгөдийнхөө ч мэддэггүй байсан бурхад дээр очиж тахил өргөн, тэдэнд хүчин зүтгэж намайг уурлуулсан билээ. 4 Би өөрийн бүх үйлчлэгч зөнчдөө та нар луу дахин дахин явуулж «Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг битгий хийгээч» гэж хэлүүлдэг байсан. 5 Гэсэн ч та нар сонсоогүй, анхаарлаа ч хандуулаагүй, бурхдад тахил өргөдөг бузар үйлдлээ зогсоогоогүй. 6 Тийм учраас би уур хилэнгийн галаа Иудагийн хотууд, Иерусалимын гудамжнуудад асааж балгас, эзгүй хоосон газар болгосон нь өнөөдрийг хүртэл тэр хэвээрээ байна”.

7 Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. “Та нар яагаад өөрсдөдөө их гамшиг авчирч, эрчүүд эмэгтэйчүүд, хүүхэд нялхас чинь Иудагаас арчигдаж, нэг ч хүнгүй болох ёстой юм бэ? 8 Та нар оршин суухаар очсон Египетийн нутагтаа бурхдад тахил өргөн үйл хэргээрээ намайг уурлуулах ямар хэрэг байна вэ? Та нар мөхөж, дэлхийн бүх үндэстний дунд хараал зүхэл, элэг доог болно шүү дээ. 9 Та нар Иудагийн нутаг, Иерусалимын гудамжнуудад эцэг өвгөдийнхөө, Иудагийн хаадын, тэдний эхнэрүүдийн, өөрсдийнхөө, мөн эхнэрүүдийнхээ үйлдэж байсан бузар хэргийг мартаа юу? 10 Та нар өнөөдрийг хүртэл даруу болсонгүй*, айж эмээсэнгүй, эцэг өвгөдөд чинь болон та нарт өгсөн хууль тогтоолыг минь сахисангүй”.

11 Тиймд Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдаж байна. “Би та нар дээр гамшиг буулгаж, Иудагийн ард түмнийг бүгдийг нь устгахаар шийдсэн. 12 Египетийн нутагт очиж тэндээ оршин суухаар шийдсэн Иудагийн үлдэгсдийг би барьж авна. Тэд бүгдээрээ Египетийн нутагт мөхнө. Тэд илдэнд өртөж, өлсгөлөнд нэрвэгдэнэ. Доодсоос авхуулаад дээдэс нь бүгд илдэнд өртөж, өлсгөлөнд нэрвэгдэж үхнэ. Тэд хараал зүхэл, жихүүдэс төрүүлэм зүйл, доромжлол, элэг доог болно. 13 Би Иерусалимыг илд, өлсгөлөн, тахлаар шийтгэсэн шигээ Египетийн нутагт оршин суугчдыг шийтгэнэ. 14 Египетэд оршин суухаар явсан Иудагийн үлдэгсэд зугтах юм уу эсэн мэнд үлдэж Иудагийн нутагт очно гэж байхгүй. Тэд буцаж очоод амьдрахыг хэчнээн хүсэх боловч цөөн хэдэн оргодлыг эс тооцвол буцаж явж чадахгүй”».

15 Тэнд зогсож байсан асар олон хүн буюу эхнэрүүдээ бусад бурханд тахил өргөдгийг мэдсэн бүх эрчүүд, мөн бүх эхнэрүүд, Египетийн Патрост амьдарч байсан бүх хүн үүнийг сонсоод Иеремиад хариулсан нь: 16 «Еховагийн нэрийг барьж хэлсэн үгийг тань бид сонсохгүй. 17 Харин Тэнгэрийн хатанд* тахил өргөж, ундаан өргөл асгана гэсэн амлалт бүрээ биелүүлнэ. Бид өөрсдөө ч, эцэг өвгөд маань ч, хаад ноёд маань ч Иудагийн хотууд, Иерусалимын гудамжнуудад ийн үйлддэг байсан билээ. Тэгэхэд бид талхаар дутахгүй амьдарч, сайн сайхан явж, гай зовлон огт үзээгүй юм. 18 Харин Тэнгэрийн хатанд* тахил өргөж, ундаан өргөл асгахаа больсноос хойш бид юм юмаар гачигдаж, илд, өлсгөлөнгөөс болж мөхөж байна».

19 Эмэгтэйчүүд: «Бид Тэнгэрийн хатанд* тахил өргөж, ундаан өргөл асгахдаа нөхрүүдийнхээ зөвшөөрөлгүйгээр түүний дүрстэй талхыг хийж, түүнд зориулан ундаан өргөл асгах байсан гэж үү?» хэмээн нэмж хэлэв.

20 Тэгэхэд нь Иеремиа эрчүүд, тэдний эхнэрүүд, өөртэй нь ярьсан хүмүүс гээд бүх хүнд хандан хэлсэн нь: 21 «Иудагийн хотууд, Иерусалимын гудамжнуудад та нарын, эцэг өвгөдийн чинь, хаад ноёдын чинь, нутгийн ард түмний өргөж байсан тахилыг Ехова санадаг. Огт мартаагүй! 22 Эцэст нь Ехова та нарын үйлддэг байсан бузар хэрэг, жигшүүрт зүйлсийг тэвчихээ больсон. Тийм болохоор танай нутаг сүйдэж, аймшигт балгас, хараал болж, оршин суугчгүй хоцорсон бөгөөд өнөөдрийг хүртэл тэр хэвээрээ байна. 23 Та нар эдгээр тахилыг өргөснөөс болж мөн Еховагийн үгийг авалгүй хууль, тогтоол, сануулгыг нь дагалгүй Еховад нүгэл үйлдсэнээс болж та нар дээр энэ гамшиг бууж өдийг хүрчээ».

24 Иеремиа цааш нь бүх хүнд, бүх эмэгтэйчүүдэд хандан хэлсэн нь: «Египетийн нутагт байгаа Иудагийн ард олон та нар Еховагийн үгийг сонсогтун. 25 Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова: “Та нар эхнэрүүдтэйгээ нийлж амаараа хэлсэн үгээ гараараа ажил хэрэг болгосон. Учир нь та нар: «Тэнгэрийн хатанд* тахил өргөж, ундаан өргөл асгана гэсэн тангаргаа бид заавал биелүүлнэ» гэж хэлсэн билээ. Эмэгтэйчүүд та нар өргөсөн тангараг, өгсөн ам өчгөө гарцаагүй биелүүлнэ” гэж айлдаж байна.

26 Тиймээс Египетийн нутагт амьдарч байгаа Иудагийн ард түмэн та нар бүгдээрээ Еховагийн үгийг сонсогтун. “Ехова ийн айлдаж байна. «Би агуу нэрээ барин тангараглая. Египетийн бүх нутагт амьдардаг, “Амьд Бурхан, Хэмжээгүй эрхт Эзэн Еховагаар тангараглая!” хэмээн хэлдэг Иудагийн нэг ч хүн цаашид миний нэрээр тангараглахгүй. 27 Одоо би тэдэнд сайн сайхныг авчрах биш, харин гамшиг учруулах гэж байна. Египетийн нутагт байгаа Иудагийн бүх хүн илдээр хөнөөгдөж, өлсгөлөнгөөр үхэн газрын хөрснөөс арчигдана. 28 Цөөн хэдхэн хүн л илднээс зугтаж, Египетийн нутгаас Иудагийн нутаг руу буцна. Тэгээд Египетэд амьдрахаар ирсэн Иудагийн бүх үлдэгсэд өөрсдийнх нь үг үнэн байсан уу, миний үг үнэн байсан уу гэдгийг мэдэх болно!»”».

29 «Ехова айлдаж байна. “Би та нарыг энэ нутагт шийтгэнэ гэдгээ батлах тэмдэг өгнө. Та нар дээр гамшиг буулгана гэсэн амлалт минь биелнэ гэдгийг та нар мэдэх болно. 30 «Би Иудагийн хаан Зедекиаг дайсанд нь буюу амийг нь эрэлхийлж байсан Вавилоны хаан Небухаднезарын* гарт өгсөн шигээ Египетийн фараон Хофраг дайснуудад нь, амийг нь эрэлхийлэгчдийн гарт өгнө» гэж Ехова айлдаж байна”».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах