Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 35
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Рехабчууд дуулгавартай байхын үлгэр жишээ болдог (1-19)

Иеремиа 35:6

Зүүлт

  • *

    Үгч. «Ионадаб». Энэ нь Иехонадаб гэдэг нэрийн товчлол.

Иеремиа 35:10

Зүүлт

  • *

    Үгч. «Ионадабын». Энэ нь Иехонадаб гэдэг нэрийн товчлол.

Иеремиа 35:11

Зүүлт

  • *

    Эх бичигт Небухадреззар гэсэн өөр хувилбараар бичсэн байдаг.

Иеремиа 35:19

Зүүлт

  • *

    Үгч. «Ионадабын». Энэ нь Иехонадаб гэдэг нэрийн товчлол.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 35:1–19

Иеремиа

35 Иудагийн хаан Иосиагийн хүү Иехоиакимын үед Ехова Иеремиатай ярьж 2 «Рехабчууд дээр очоод тэдэнтэй ярьж, тэднийг Еховагийн өргөөнд аваачин хоолны өрөөнд оруулж дарс өг» гэж хэлэв.

3 Би Хабазиниагийн ач, Иеремиагийн хүү Иаазаниаг ах дүү нартай нь, бүх хөвгүүдтэй нь, мөн рехабчуудыг бүгдийг нь дагуулаад 4 Еховагийн өргөөнд орлоо. Тэгээд тэднийг жинхэнэ Бурхны хүн буюу Игдалиагийн хүү Хананы хөвгүүдийн хоолны өрөөнд дагуулан оров. Энэ нь хаалгач Шаллумын хүү Маасеиагийн хоолны өрөөний дээр байдаг ноёдын хоолны өрөөний хажуугийн өрөө ажээ. 5 Би рехабчуудын нүдэн дээр аяга, хундагануудыг дарсаар дүүргээд «Дарс уугтун» гэж хэлэв.

6 Гэтэл тэд хэлсэн нь: «Бид дарс уухгүй. Бидний өвөг эцэг Рехабын хүү Иехонадаб* дараах тушаалыг өгсөн юм. “Та нар өөрсдөө ч, үр хүүхэд чинь ч дарс ууж болохгүй. 7 Та нар байшин барьж, үр суулгаж, мод тарьж, усан үзмийн цэцэрлэгтэй болж болохгүй. Харин цаг ямагт майханд амьдраарай. Тэгвэл цагаачлан сууж буй газартаа урт удаан аж төрнө” гэсэн. 8 Тиймээс бид өвөг эцэг Рехабын хүү Иехонадабын үгэнд орж, тушаасан бүгдийг нь биелүүлж ирсэн. Бид өөрсдөө ч, эхнэр, хөвгүүд, охид маань ч дарс ууж байсан удаагүй. 9 Амьдрах гэж байшин ч барьдаггүй, усан үзмийн цэцэрлэг, тариалангийн талбай, үр тариа ч бидэнд байхгүй. 10 Бид майханд амьдран өвөг эцэг Иехонадабын* тушаасан бүгдийг сахидаг. 11 Вавилоны хаан Небухаднезарыг* энэ улс руу дайрахад “Бүгдээрээ халдейчууд, сиричүүдээс зугтаж Иерусалимд очъё” гэж бид ярилцсан юм. Тэгээд одоо Иерусалимд амьдарч байгаа маань энэ».

12 Ехова Иеремиад хэлсэн нь: 13 «Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. “Иудагийн хүмүүс, Иерусалимын оршин суугчид дээр очоод ингэж хэл. «Миний үгэнд ор гэж би та нарт байнга хэлдэг биш билүү?» гэж Ехова тунхаглаж байна. 14 «Рехабын хүү Иехонадаб дарс уухгүй байхыг үр ачдаа тушаасан. Тэд үгэнд нь орж өнөөг хүртэл дарс уугаагүй. Ийнхүү өвөг эцгийнхээ тушаалыг биелүүлсэн. Гэтэл би та нарт дахин дахин хэлсэн ч миний үгэнд ороогүй. 15 Би бүх зарц буюу зөнчдөө та нар луу явуулдаг байсан. Тэднийг дахин дахин явуулж “Хүн бүр бузар муу замаа орхиж, зөв юм хий! Өөр бурхдыг бүү шүт, тэдэнд бүү хүчин зүтгэ. Тэгвэл та нар өөрсдөд чинь болон эцэг өвгөдөд чинь миний өгсөн энэ нутагт үргэлж амьдарна” гэж хэлүүлдэг байсан. Гэтэл та нар анхаарлаа ч хандуулаагүй, үгэнд минь ч ороогүй. 16 Рехабын хүү Иехонадабын үр удам өвөг эцгийнхээ өгсөн тушаалыг дагасан атал энэ ард түмэн миний үгэнд ороогүй»”».

17 «Тиймд Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова: “Би Иуда дээр, Иерусалимын бүх оршин суугч дээр өмнө нь анхааруулж байсан бүх гамшгаа буулгах гэж байна. Учир нь намайг хэлсээр байхад тэд сонсоогүй, дуудсаар байхад тэд хариулаагүй” гэж айлдав».

18 Иеремиа рехабчуудад хэлсэн нь: «Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. “Та нар өвөг эцэг Иехонадабынхаа тушаалыг сахиж, захисан бүгдийг нь яг таг биелүүлж ирсэн тул 19 Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова: «Миний өмнө зогсож надад хүчин зүтгэх хүн Рехабын хүү Иехонадабын* үр удмаас хэзээ ч тасрахгүй» хэмээн айлдаж байна”».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах