Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 18
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Ваарчны гар дахь шавар (1-12)

      • Ехова Израйл руу нуруугаа харуулна (13-17)

      • Иеремиагийн эсрэг хуйвалдаан ба түүний залбирал (18-23)

Иеремиа 18:6

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»,

    2017/4, х. 3

Иеремиа 18:8

Зүүлт

  • *

    Эсвэл «харамсаж»

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»,

    2017/4, х. 3

Иеремиа 18:10

Зүүлт

  • *

    Эсвэл «харамсаж»

Иеремиа 18:13

Зүүлт

  • *

    Үгч. «Израйлын онгон охин»

Иеремиа 18:15

Зүүлт

  • *

    Эсвэл «засаагүй»

Иеремиа 18:18

Зүүлт

  • *

    Эсвэл «заавар өгөхөө»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 18:1–23

Иеремиа

18 Ехова Иеремиад хэлсэн нь: 2 «Ваарчны гэрт оч. Тэнд би чамд үгээ сонсгоно».

3 Намайг ваарчныд очиход ваарчин хүрдэн дээр ажлаа хийж байлаа. 4 Тэгтэл хийж байсан шавар ваар нь олигтой болоогүй тул ваарчин шавраа эвдэн өөртөө аятайхан санагдсан өөр нэг ваарыг хийв.

5 Дараа нь Ехова надад ийн хэллээ. 6 «Ехова айлдаж байна. “Израйлын ард түмэн минь, ваарчин хэрхсэн шиг, би та нарыг тэгж чадахгүй гэж үү? Израйлын ард түмэн минь, та нар миний мутарт ваарчны гар дахь шавартай адил юм. 7 Ямар нэг үндэстэн эсвэл хаант улсыг үндсээр нь сугалж, нураан хаяж, устгах тухай ярихад минь 8 тэр үндэстэн миний буруушааж байсан бузар явдлыг орхивол би бодлоо өөрчилж*, буулгах гэж байсан гамшгаа буулгахгүй. 9 Харин ямар нэг үндэстэн эсвэл хаант улсыг барьж байгуулах, тарьж суулгах тухай ярихад минь 10 тэр үндэстэн миний жигшдэг юмыг хийн, үгэнд минь орохгүй байвал би бодлоо өөрчилж* сайн юм хийх гэж байснаа болино.”

11 Иудагийн ард түмэн, Иерусалимын оршин суугчдад одоо ингэж хэлэгтүн. “Ехова ийн айлдаж байна. «Би та нар дээр гамшиг буулгах гэж байна. Та нарыг яаж шийтгэхээ бодож байна. Та нараас гуйя. Буруу замаа орхиж, сайн үйл хийгээч»”».

12 Гэсэн ч тэд: «Яах ч арга алга! Бид бүгдээрээ хүссэнээ хийнэ. Зөрүүд, бузар зүрхээ дагана» гэсэн.

13 Иймээс Ехова айлдаж байна.

«Үндэстнүүдээс асуугаад үз дээ.

Ийм юм сонссон үндэстэн байна уу?

Израйлчууд* хамгийн аймшигтай зүйлийг хийсэн.

14 Ливаны цас уулын энгэр дэх хаднаас алга болдог уу?

Эсвэл холоос урсаж ирдэг хүйтэн ус ширгэдэг үү?

15 Харин миний ард түмэн намайг мартсан.

Тэд үнэ цэнгүй юманд тахил өргөж,

Нүгэл үйлдэн эртний зөв замаас гарч

Тэгш бус, бартаа ихтэй* зам руу ордог.

16 Энэ нутаг аймшигт балгас,

Үүрдийн доог тохуу болно.

Хажуугаар нь өнгөрсөн бүхэн айн ширтэж толгой сэгсэрнэ.

17 Би тэднийг дорнын салхинд туух мэт дайснуудынх нь өмнө тараан бутаргана.

Зовлонгийнх нь өдөр би тэдэнд нүүрээ биш, нуруугаа харуулна».

18 Тэд: «Ирцгээ. Иеремиагийн эсрэг хуйвалдъя. Тэглээ гээд манай тахилчид хууль заахаа*, мэргэд зөвлөгөө өгөхөө, зөнчид Бурхны үгийг дамжуулахаа болих юм биш! Түүн рүү үг хэлээр дайрч, юу ч хэлсэн тоохгүй байцгаая» гэлцэв.

19 Ехова минь ээ, намайг анхаараач.

Эсэргүүцэгчид миний талаар юу ярьж байгааг сонсооч.

20 Сайныг муугаар хариулж болно гэж үү?

Тэд амийг минь авах гэж нүх ухжээ.

Би таны өмнө зогсоод тэдний талаар сайнаар ярьж,

Тэдэнд уурлахаа болиоч гэж хэлж байсныг минь санаач.

21 Одоо тэднийг илдний хүчинд тушааж,

Хөвгүүдийг нь өлсгөлөнд нэрвүүлээч.

Эхнэрүүдийг нь бэлэвсрүүлж үр хүүхдээс нь хагацуулаач.

Эрчүүдийг нь тахлаар устгаж,

Залуусыг нь дайны илдээр хөнөөлгөөч.

22 Тэдэн рүү дээрэмчдийг гэнэт явуулаач.

Тэгэхэд гэр орноос нь хашхираан сонсогдог.

Учир нь тэд намайг барихаар нүх ухаж,

Хөлд минь урхи тавьсан юм.

23 Гэвч Ехова та

Намайг бүрэлгэх гэсэн тэдний бүх хуйвалдааныг сайн мэднэ.

Тэдний алдааг бүү уучлаач.

Тэдний нүглийг бүү үл тоомсорлооч.

Уурлан хилэгнэж тэдний эсрэг арга хэмжээ авахад тань

Тэд бүдрэн унаг.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах