Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 20
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Пашхур Иеремиаг цохисон нь (1-6)

      • Иеремиа дуугүй байж чадаагүй (7-13)

        • Бурхны мэдээ дүрэлзэж буй гал мэт (9)

        • Ехова айдас төрүүлэм дайчин мэт (11)

      • Иеремиагийн гомдол (14-18)

Иеремиа 20:2

Зүүлт

  • *

    «Үгийн тайлбар»-аас «Дөнгө»-ийг үзнэ үү.

Иеремиа 20:9

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2010/7/15, х. 8

    2010/2/15, х. 7

    2000/7/1, х. 4

    2000/3/1, х. 9

Иеремиа 20:11

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2011/3/15, х. 30

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 20:1–18

Иеремиа

20 Иеремиаг зөгнөл хэлж байхад Иммерийн хүү Пашхур сонсож байлаа. Тэрбээр Еховагийн өргөөний хэргийг хариуцагч бөгөөд тахилч ажээ. 2 Пашхур, Иеремиа зөнчийг цохиж Еховагийн өргөөний харалдаах Бениамины дээд дааман хаалганы дэргэд дөнгөлж* орхив. 3 Гэвч маргааш нь тэрбээр Иеремиаг суллав. Иеремиа түүнд хэлсэн нь:

«Ехова чамайг Пашхур биш, “Эргэн тойрны айдас” гэж нэрлэхээр болсон. 4 Ехова ийнхүү айлдаж байна. “Би чамайг өөрийн чинь болон бүх нөхдийн чинь жихүүдсийг төрүүлэм зүйл болгоно. Тэд чиний нүдэн дээр дайснуудынхаа илдэнд цавчигдаж амиа алдана. Би Иудаг бүхэлд нь Вавилоны хааны мэдэлд тушаахад тэрбээр тэднийг олзлон авч Вавилонд аваачаад илдээр хорооно. 5 Би энэ хотын бүх баялаг, нөөц хангамж, үнэт зүйлийг, мөн Иудагийн хаадын бүх эрдэнэсийг дайснуудынх нь гарт өгнө. Дайснууд тэр бүхнийг дээрэмдэн авч Вавилонд аваачна. 6 Пашхур чи болон танай гэрт амьдардаг бүх хүн олзлогдон явна. Чи Вавилон руу явж тэндээ үхнэ. Чамайг бүх нөхөдтэй чинь хамт оршуулна. Учир нь чи тэдэнд худал зөгнөл хэлсэн”».

 7 Ехова минь ээ, та намайг хуурсан, би хууртсан.

Та надад хүчээ үзүүлж, намайг дийлсэн.

Би өдөржин элэг доог болох юм.

Хүн бүр намайг шоолж байна.

 8 Би ам нээх болгондоо

«Хүчирхийлэл, сүйрэл!» гэж хашхиран тунхагладаг.

Еховагийн үгээс болж би өдөржин шоолуулж, доромжлуулж байна.

 9 Тиймээс би: «Би түүний тухай дурсахгүй.

Түүний нэрийн өмнөөс ярихгүй» гэж хэлсэн.

Гэвч Бурхны үг зүрх сэтгэл дотор минь дүрэлзэж буй гал мэт, ясан дотор минь асаж буй дөл мэт болов.

Би үүнийг дотроо хадгалсаар ядрав.

Дуугүй байж чадсангүй.

10 Учир нь би олиггүй цуу үг олныг сонсов.

Ойр тойронд минь аймшиг нөмөрчээ.

Тэд: «Түүнийг буруушаа. Түүнийг буруушаацгаая!» гэх юм.

Надад амар тайвныг хүсэн ерөөдөг байсан хүн бүхэн үнэн хэрэгтээ унаж доройтохыг минь хүлээн,

«Тэр хууртан алдаа гаргачихвал

Хэдүүлээ түүнийг дийлж, өшөөгөө авна шүү дээ» гэлцэж байв.

11 Гэвч айдас төрүүлэм дайчин мэт Ехова надтай хамт байсан юм.

Тийм учраас хавчигчид бүдрэн унаад, намайг дийлэхгүй.

Тэд амжилт олохгүй учир шившгээ хутгана.

Үүрдийн шившиг нь хэзээ ч мартагдахгүй.

12 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова минь ээ, та зөв шударга хүнийг шалгадаг.

Та нууц далд бодол, зүрх сэтгэлийг хардаг.

Тэднээс яаж өшөө авахаа харуулаач.

Учир нь би танд хэрэг заргаа даатгасан билээ.

13 Еховад зориулан дуул! Еховаг магт!

Учир нь тэрбээр ядуу хүнийг мууг үйлдэгчдийн савраас аварсан билээ.

14 Төрсөн өдөр минь хараагдаг!

Ээж минь намайг төрүүлсэн тэр өдөр бүү ерөөгдөг!

15 «Танд хүү төрлөө! Нуган үр мэндэллээ!» гэж аавд минь хэлэн

Сайн мэдээ дуулгаж ихэд баярлуулсан

Тэр хүн хараагдаг.

16 Хайр найргүйгээр Еховагийн устгасан хотууд шиг болог.

Тэр хүн өглөөгүүр хашхирааныг, үд дунд түгшүүрийн дууг сонсог.

17 Яагаад би эхийнхээ хэвлийд үхчихсэнгүй вэ?

Тэгсэн бол эх минь миний булш байх сан.

Тэгсэн бол эх минь үргэлж жирэмсэн байх сан.

18 Би яах гэж хэвлийгээс гарав аа?

Тэгээгүй бол гай зовлон, уй гашууг үзэхгүй байх байсан юм.

Өдөр хоногууд минь гутамшигтайгаар дуусахгүй байх байсан юм.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах