Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 7
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Еховагийн сүмд найддаг гэж хэлэн өөрсдийгөө хуурсан нь (1-11)

      • Сүм Шило шиг болно (12-15)

      • Хуурамч шүтлэгийг Бурхан буруушаадаг (16-34)

        • Тэнгэрийн хатныг шүтсэн нь (18)

        • Хинномд хүүхдээр тахил өргөсөн нь (31)

Иеремиа 7:4

Зүүлт

  • *

    Үгч. «Эдгээр нь». Сүмийн цогцолборын бүх барилга байгууламж.

Иеремиа 7:6

Зүүлт

  • *

    Эсвэл «эцэггүй»

Иеремиа 7:10

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»,

    2017/3, х. 3

Иеремиа 7:18

Зүүлт

  • *

    Тэрслүү израйлчуудын шүтдэг охин тэнгэрийн цол. Үржлийн охин тэнгэр байж магадгүй.

Иеремиа 7:31

Зүүлт

  • *

    «Үгийн тайлбар»-аас «Гехенна»-г үзнэ үү.

Иеремиа 7:32

Зүүлт

  • *

    «Үгийн тайлбар»-аас «Гехенна»-г үзнэ үү.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 7:1–34

Иеремиа

7 Ехова Иеремиад хэлсэн нь: 2 «Еховагийн өргөөний үүдэнд зогсоод энэ мэдээг тунхагла. “Еховад мөргөх гэж энэ хаалгаар орж ирдэг Иудагийн ард түмэн ээ, Еховагийн үгийг сонс. 3 Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. «Замаа тэгшилж, үйл хэргээ зас. Тэгвэл би та нарыг энэ нутагт амьдруулсаар байх болно. 4 Худал үгэнд итгэж “Энэ бол* Еховагийн сүм, Еховагийн сүм, Еховагийн сүм!” гэж бүү хэл. 5 Хэрэв та нар замаа тэгшилж, үйл хэргээ засан, хүмүүсийн хоорондох хэргийг шударгаар шийдвэл, 6 харийн хүмүүс, өнчин* хүүхдүүд, бэлэвсэн эмэгтэйчүүдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй хүний цусыг урсгахгүй, өөр бурхдыг шүтэж өөртөө гай тарихгүй бол 7 би өвөг дээдэст чинь өгсөн энэ нутагт та нарыг үүрд амьдруулна»”».

8 «Гэвч та нар ямар ч ашиг болохгүй худал үгэнд итгэж байна. 9 Та нар хулгай хийж, хүн алж, завхайрч, хуурамчаар тангараглаж, Баалд тахил өргөж, мэдэхгүй бурхдаа шүтдэг. 10 Ийм жигшүүртэй хэрэг хийдэг хэр нь миний нэрээр нэрлэгдсэн өргөөнд ирж, өмнө минь зогсоод “Бид аврагдана” гэж хэлж яаж чадаж байна аа? 11 Та нар миний нэрээр нэрлэгдсэн энэ өргөөг дээрэмчдийн үүр шиг үздэг болсон юм биш үү? Би харж байгаа шүү» гэж Ехова айлдаж байна.

12 «“Шило дахь ариун газарт минь оч. Би үүнийг нэрийнхээ төлөө сонгосон юм. Миний ард түмэн Израйл бузар хэрэг үйлдсэний улмаас ариун газраа би яасныг хар. 13 Гэвч та нар энэ бүхнээ зогсоогоогүй” хэмээн Ехова айлдаж байна. “Би та нарт дахин дахин хэлсэн ч та нар сонсоогүй. Би та нарыг дуудаад л байсан. Та нар хариулаагүй. 14 Тиймээс би өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн, та нарын итгэж найддаг энэ өргөөг, бас та нарт болон өвөг дээдэст чинь өгсөн энэ нутгийг, Шилог ямар болгосон шигээ яг тийм болгоно. 15 Би танай ах дүү нарыг буюу Ефраимын үр удмыг бүгдийг нь хөөн зайлуулсан шигээ та нарыг өөрөөсөө зайлуулна”.

16 Чи энэ ард түмний төлөө битгий залбир. Би чамайг сонсохгүй учир тэдний төлөө над руу хашхирч, залбирч, гуйж болохгүй. 17 Иудагийн хотууд, Иерусалимын гудамжнуудад тэдний юу хийж байгааг харж байна уу? 18 Хөвгүүд нь түлээ түүж, эцгүүд нь гал түлж, эхнэрүүд нь Тэнгэрийн хатанд* өргөх талхны гурил нухаж байна. Тэд намайг уурлуулах гэж өөр бурхдад ундаан өргөл өргөж байна. 19 Ехова: “Үнэндээ тэд намайг хорлож байгаа гэж үү? Өөрсдийгөө л хорлож, өөрсдөө л шившиг болж байгаа бус уу?” гэж айлдаж байна. 20 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: “Миний уур хилэн энэ газар нутаг дээр, хүн ба араатан дээр, талд ургасан модод дээр, газрын үр жимсэн дээр бууна. Миний уур хилэн дүрэлзэнэ, унтрахгүй” хэмээн айлдаж байна.

21 Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. “Бусад тахил дээрээ шатаах тахилыг нэм. Тэгээд махнаас нь ид. 22 Та нарын эцэг өвгөдийг Египетийн нутгаас гаргасан өдрөө би тэдэнтэй шатаах тахил болон өргөлүүдийн тухай яриагүй, тушаагаагүй. 23 Харин би тэдэнд «Миний үгэнд орогтун. Тэгвэл би та нарын Бурхан, та нар миний ард түмэн болно. Та нар сайн сайхан амьдаръя гэвэл миний заасан замаар явагтун» гэж тушаасан”. 24 Гэтэл тэд сонсоо ч үгүй, анхаараа ч үгүй. Өөрсдийнхөө бодож санаснаар явж, зөрүүдлэн бузар зүрхээ дагасан. Урагшаа явахын оронд хойшоо ухарсан. 25 Энэ явдал эцэг өвгөдийг чинь Египет нутгаас гарсан өдрөөс өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тиймээс би бүх үйлчлэгч зөнчөө та нар луу дахин дахин, өдөр бүр илгээж байсан. 26 Гэвч тэд намайг сонсохыг хүсээгүй, анхаарлаа ч хандуулаагүй. Муйхарлан зөрүүдэлж, эцэг өвгөдөөсөө ч илүү муу юм хийсэн!

27 Чи энэ бүх үгийг тэдэнд хэлэх боловч тэд чамайг сонсохгүй. Чи тэднийг дуудах боловч тэд хариулахгүй. 28 Чи тэдэнд “Энэ бол Ехова Бурхныхаа үгэнд ороогүй, зааврыг нь хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэнч байдал үгүй болж, тэдний дунд дурсагдахаа ч больсон” гэж хэл.

29 Урт үсээ хяргаж хаяад нүцгэн толгод дээр гарч гашуудлын дуу дуул. Учир нь Ехова энэ үеийнхнийг голсон бөгөөд уурыг нь хүргэсэн тэднийг хаяна. 30 Ехова ийн тунхаглаж байна. “Иудагийн ард түмэн миний жигшдэг юмыг хийсэн. Тэд миний нэрээр нэрлэгдсэн өргөөг бузарлах гэж жигшүүрт шүтээнүүдээ тавьсан. 31 Тэд Хинномын хүүгийн хөндийд* охид хөвгүүдээ галд шатаахын тулд Тофетод мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон. Би үүнийг тушаагаагүй, энэ нь миний ухаан санаанд ч ороогүй”.

32 Ехова тунхаглаж байна. “Тиймээс энэ газрыг цаашид Хинномын хүүгийн хөндий* эсвэл Тофет гэж нэрлэхгүй, харин Аллагын хөндий гэж нэрлэх өдрүүд ирж байна. Хүмүүс үхэгсдийг Тофетод оршуулна. Сүүлдээ тэнд газар олдохоо болино. 33 Энэ ард түмний хүүрүүд огторгуйн шувууд, хээрийн араатнуудын хоол болно. Хэн ч тэднийг үргээхгүй. 34 Би Иудагийн хотууд, Иерусалимын гудамжнуудаас хөөр баяр, хөгжил баяслын дууг, шинэ хүргэн ба шинэ бэрийн дууг үгүй болгоно. Энэ нутаг сүйрч эзгүйрнэ”».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах