Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 11
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Бурхантай байгуулсан гэрээгээ Иуда зөрчив (1-17)

        • Хотууд шиг олон бурхан (13)

      • Иеремиа нядлагдах гэж байгаа хурга шиг байв (18-20)

      • Төрсөн хотынхон нь Иеремиаг эсэргүүцэв (21-23)

Иеремиа 11:2

Зүүлт

  • *

    Иеремиад хандаж хэлсэн бололтой.

Иеремиа 11:5

Зүүлт

  • *

    Эсвэл «Ёсоор болтугай»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 11:1–23

Иеремиа

11 Ехова Иеремиад хэлсэн нь: 2 «Хүн бүр гэрээний энэ үгийг сонсогтун!

Иудагийн ард түмэн, Иерусалимын оршин суугчидтай энэ тухай ярь*. 3 Тэдэнд ингэж хэл. “Израйлын Бурхан Ехова ийн айлдаж байна. «Энэ гэрээний үгийг дагадаггүй хүмүүс хараагдана. 4 Би танай эцэг өвгөдийг төмөр хайлуулах зуухнаас, Египетийн нутгаас гаргасан тэр өдөр хэлэхдээ “Миний үгэнд орж, тушаасан бүгдийг минь биелүүл. Та нар миний ард түмэн, би та нарын Бурхан болно. 5 Тэгвэл би өвөг дээдэст чинь амласан, одоо ч хүчинтэй байгаа амлалтаа биелүүлж сүү балаар бялхсан нутгийг өгнө” гэсэн»”».

Би: «Амен*, Ехова» гэж хариулав.

6 Ехова надад хэлсэн нь: «Энэ бүхнийг Иудагийн хотууд, Иерусалимын гудамжнуудад тунхаглаж “Энэхүү гэрээний үгийг сонсоод сахин биелүүл. 7 Би эцэг өвгөдийг чинь Египетийн нутгаас гаргасан өдрөөс өнөөг хүртэл хатуу сануулж ирсэн. «Миний үгэнд ор» гэж дахин дахин сануулсан. 8 Гэсэн ч тэд намайг сонсоогүй, үгийг минь анхаараагүй. Хүн бүр зөрүүдлэн бузар зүрхээ дагадаг байсан. Тиймээс би энэ гэрээнд дурдсан бүхний дагуу тэднийг шийтгэсэн. Гэрээг сахихыг би тэдэнд тушаасан ч тэд татгалзсан билээ”».

9 Ехова дараа нь надад хэлсэн нь: «Иудагийн ард түмэн, Иерусалимын оршин суугчид хуйвалджээ. 10 Миний үгийг дуулаагүй эцэг өвгөдийнхөө алдааг тэд давтаж өөр бурхдыг даган, шүтэх болсон. Израйл ба Иудагийн ард түмэн өвөг дээдэстэй нь байгуулсан гэрээг минь зөрчсөн. 11 Тиймээс Ехова ийн айлдаж байна. “Би тэдэн дээр гамшиг буулгана. Тэд зугтаж огт чадахгүй. Надаас тусламж гуйн хашхирсан ч би тэднийг сонсохгүй. 12 Иудагийн хотууд болон Иерусалимын оршин суугчид тахил өргөдөг бурхад руугаа явж очоод тусламж гуйх боловч тэдгээр нь зовлон туулж байгаа тэднийг яагаад ч аврахгүй. 13 Иуда минь ээ, бурхад чинь танай хотууд шиг олон болжээ. Чи тахилын ширээнүүд босгож, дээр нь ичгүүрт бурхан Баалд тахил өргөж байна. Тэдгээр тахилын ширээ Иерусалимын гудамжнууд шиг олон юм”.

14 Чи энэ ард түмний төлөө битгий залбир. Тэдний төлөө хашхиран гуйх юм уу залбирч болохгүй. Зовох цагтаа намайг дуудахад нь би тэднийг сонсохгүй.

15 Өрөвдөн хайрладаг ард түмэн минь та нар өргөөнд минь орох ямар эрхтэй юм бэ?

Та нарын дунд бузар санаа өвөрлөсөн хүн өчнөөн байна шүү дээ.

Тахилын амьтны чинь ариун мах та нарыг гамшгаас аврах уу?

Тэр үед та нар баярлах уу?

16 Нэгэн үе Ехова та нарыг

Сайхан жимстэй, үзэсгэлэнт саглагар чидун мод гэдэг байв.

Гэвч тэрбээр нүжигнэсэн их дуу гарган энэ модыг галд хаяхад

Хүмүүс мөчрүүдийг нь хугалсан юм.

17 Иудагийн ард түмэн минь, та нарыг мод мэт тарьж суулгасан тэнгэрийн цэргийн жанжин Ехова би та нар дээр гамшиг буулгана гэж тунхагласан. Учир нь та нар Израйлын ард түмэнтэй нийлж бузар булайг үйлдэн Баалд тахил өргөж намайг уурлуулсан билээ».

18 Ехова минь ээ, юу болох гэж байгааг та надад мэдэгдсэн.

Тэдний юу хийж байгааг тэр үед та надад үзүүлсэн.

19 Би нядлагдах гэж байгаа номхон хурга шиг байсан.

Намайг хорлохоор хуйвалдаж байгааг нь би мэдээгүй юм.

Тэд: «Энэ модыг жимстэй нь устгая.

Амьдын тооноос хасъя.

Тэгвэл түүний нэрийг цаашид хэн ч дурсахгүй» гэлцжээ.

20 Харин тэнгэрийн цэргийн жанжин Ехова та зөв шударгаар шүүдэг.

Нууц далд бодол, зүрх сэтгэлийг шалгадаг.

Тэднээс яаж өшөө авахаа харуулаач.

Учир нь би танд хэрэг заргаа даатгасан билээ.

21 Ехова Анатотын оршин суугчдын талаар үгээ айлдав. Тэд надад «Еховагийн нэрээр зөгнөж болохгүй, үгүй бол чи бидний гарт амь үрэгдэнэ шүү» гэж хэлэн амийг минь хөнөөхийг санаархаж байсан учраас 22 тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн хэлэв. «Би тэдэнтэй тооцоо бодох гэж байна. Залуус нь илдээр хөнөөгдөнө. Хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхнэ. 23 Би Анатотын оршин суугчидтай тооцоо бодох тэр жилдээ тэдэн дээр гамшиг буулгах тул нэг ч хүн амьд үлдэхгүй».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах