Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 12
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Иеремиагийн гомдол (1-4)

      • Еховагийн хариу (5-17)

Иеремиа 12:2

Зүүлт

  • *

    Эсвэл «нууц далд бодол»

Иеремиа 12:5

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2011/3/15, х. 32

Иеремиа 12:9

Зүүлт

  • *

    Эсвэл «цоохор толботой»

Иеремиа 12:11

Зүүлт

  • *

    Эсвэл «Гашуудав» гэсэн бололтой.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 12:1–17

Иеремиа

12 Ехова минь ээ, та бол зөв шударга Бурхан билээ.

Намайг гомдлоо мэдүүлж, шударга ёсны тухай ярихад минь та зөв шударга байдаг.

Муу хүмүүс яагаад амжилт олдог юм бэ?

Итгэл эвдэгч хүмүүс яагаад санаа зовох юмгүй амьдардаг юм бэ?

 2 Та тэднийг мод мэт тарихад тэд үндэслэсэн.

Тэд ургаж, жимс гаргасан.

Тэд үргэлж таны тухай ярьдаг боловч зүрх сэтгэл* нь танаас алс хол байдаг.

 3 Ехова минь ээ, та намайг мэднэ, намайг хардаг.

Та зүрх сэтгэлийг минь шалгаж, танд чин үнэнчийг минь мэдсэн билээ.

Тэднийг нядалгаанд оруулах хонь мэт ялгаж,

Алагдах өдөрт нь зориулан тусгаарлаач.

 4 Энэ нутаг хэдий болтол ангаж хатан,

Талбайд ургасан ногоо нь гандаж гундах юм бэ?

Эндхийн оршин суугчдын бузар хэргээс болж

Араатан амьтад, жигүүртэн шувууд үгүй болжээ.

Энэ хүмүүс: «Бидэнд юу тохиолдохыг тэр мэдэхгүй» гэдэг байсан.

 5 «Хэрэв чи явган хүмүүстэй гүйгээд ядарсан юм бол

Хүлэг морьдтой хэрхэн уралдах билээ?

Амар амгалангийн оронд ажиг сэжиггүй байдаг чи

Иорданы өтгөн шугуйд орвол яах болж байна вэ?

 6 Ах дүү нар чинь, эцгийн чинь гэрийнхэн хүртэл

Чамаас урвасан.

Чиний өөдөөс чанга хашхичсан.

Сайхан юм ярьсан ч

Тэдэнд бүү итгэ.

 7 Би гэрийнхнээ орхиж, өмч хөрөнгөө хаяв.

Хайртыгаа дайснуудынх нь гарт тушаав.

 8 Өмч хөрөнгө минь надад ойн арслан мэт болов.

Өөдөөс минь архирсан учир

Би түүнийг үзэн ядах болсон.

 9 Өмч хөрөнгө минь надад өнгөт* махчин шувуу мэт.

Өөр бусад махчин шувуу түүнийг бүсэлж тал бүрээс нь дайрдаг.

Хээрийн араатнууд та нар хурж наашаа цуглар.

Ирж түүнийг ид.

10 Үй олон хоньчин үзмийн цэцэрлэгийг минь сүйтгэв.

Эзэмшил газрыг минь тэд гишгэчин талхлав.

Тааламжтай сайхан нутгийг минь хүнгүй зэлүүд газар болгов.

11 Эзэмшил газар минь эзгүйрэн хоосров.

Хатаж гандав*.

Миний өмнө эзгүй хоосон хэвтэнэ.

Бүхэлдээ хоосорсон энэ нутгийг

Хайхарч анхаарах хүн алга.

12 Зэлүүд газрын бүх зам дээр устгагчид гарч ирэв.

Учир нь Еховагийн илд нутгийн нэг захаас нөгөө захыг залгиж байна.

Амьтай голтой бүхэн амар тайвныг үзэхгүй.

13 Тэд улаан буудай тариалсан ч өргөст ургамал хураав.

Эцэж цуцталаа ажиллалаа гээд ямар ч ашиг олсонгүй.

Хурааж авсан ургацаасаа тэд ичих болно.

Учир нь Ехова тэдэнд уур хилэнгээ гаргана».

14 Ехова айлдсан нь: «Өөрийн ард түмэн Израйлд эзэмшүүлсэн өв хөрөнгөд минь гар хүрдэг хорон санаат хөршүүдээ би газар нутгаас нь үндсээр нь сугалах гэж байна. Бас тэдний дундаас Иудагийн ард түмнийг үндсээр нь сугална. 15 Гэхдээ би тэднийг үндсээр нь сугалсныхаа дараа дахин өршөөл үзүүлж хүн бүрийг өв хөрөнгө, газар нутагт нь буцааж аваачна».

16 «Миний ард түмэнд Баалаар тангараглахыг зааж байсан тэд миний ард түмний зан заншилд суралцан “Амьд Бурхан Еховагаар тангараглая!” хэмээн миний нэрээр тангарагладаг болбол би тэднийг ард түмнийхээ дунд амьдруулна. 17 Харин миний үгийг авахгүй бол би тэр үндэстнийг үндсээр нь авч хаян, устгана» гэж Ехова тунхаглаж байна.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах