Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 31
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Израйлын үлдэгсэд нутагтаа дахин суурьшина (1-30)

        • Рахел хүүхдүүдийнхээ хойноос гашуудна (15)

      • Шинэ гэрээ (31-40)

Иеремиа 31:3

Зүүлт

  • *

    Эсвэл «үргэлж үнэнчээр хайрласан»

Иеремиа 31:9

Зүүлт

  • *

    Эсвэл «сайр луу»

Иеремиа 31:15

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2014/12/15, х. 21

    2011/8/15, х. 10

Иеремиа 31:16

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2014/12/15, х. 21

Иеремиа 31:18

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2012/4/1, х. 10-11

Иеремиа 31:19

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2012/4/1, х. 11

Иеремиа 31:31

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2010/3/15, х. 26

Иеремиа 31:32

Зүүлт

  • *

    Эсвэл «тэдний нөхөр» гэсэн бололтой.

Иеремиа 31:34

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг»,

    2012/8/15, х. 30

Иеремиа 31:40

Зүүлт

  • *

    Эсвэл «тостой үнс». Энэ нь тахилын өөхний тос нэвчсэн үнс юм.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 31:1–40

Иеремиа

31 Ехова: «Тэр үед би Израйлын бүх гэр бүлийн Бурхан, тэд миний ард түмэн болно» гэж айлдаж байна.

 2 Ехова:

«Илднээс амь мултарсан хүмүүс зэлүүд газар Бурхны сайшаалыг хүлээсэн.

Израйл амрах газар луугаа явж байсан юм» хэмээн айлдаж байна.

 3 Ехова холоос над дээр ирж ийн хэлэв.

«Би чамайг үүрдийн хайраар хайрласан.

Тийм ч учраас би чамайг үнэнч хайраар өөртөө татсан* билээ.

 4 Би чамайг дахин босгоход чи сэргэнэ.

Израйлын онгон охин минь, чи дахин хэнгэргээ бариад

Баяр хөөртэйгөөр бүжиглэнэ.

 5 Чи Самарийн уулс дээр дахин усан үзмийн цэцэрлэг байгуулна.

Усан үзмийн мод суулгасан хүмүүс жимсийг нь иднэ.

 6 Ефраимын уулсын харуулууд:

“Босоцгоо. Сион өөд явж, Ехова Бурхандаа очицгооё” гэж хашхирах өдөр болох гэж байна».

 7 Ехова ийн айлдаж байна.

«Иаковт зориулан баяртайгаар дуул.

Та нар үндэстнүүдийн тэргүүнд байдаг учир баярлан хашхир.

Зарлан тунхаглаж, магтан дуулж

“Ехова минь ээ, ард түмнээ, Израйлын үлдэгсдийг авраач” гэж хэл.

 8 Би тэднийг хойд зүгийн нутгаас буцааж авчирна.

Дэлхийн хязгаар нутгуудаас тэднийг цуглуулна.

Тэдний дунд сохор, доголон хүмүүс ч бий.

Жирэмсэн эмэгтэйчүүд, нярайлж буй эхчүүд ч бий.

Тэд асар олуулаа энд буцаж ирнэ.

 9 Тэд уйлсаар ирнэ.

Тэд надаас таалалдаа багтаахыг гуйна. Би тэднийг удирдан дагуулна.

Би тэднийг гол руу* хөтөлж аваачна.

Тэгш замаар явах учир тэд бүдрэхгүй.

Яагаад гэвэл би Израйлын Эцэг, Ефраим бол миний ууган хүү юм».

10 Үндэстнүүд ээ, Еховагийн үгийг сонсож

Алс холын арлуудад ингэж тунхагла.

«Израйлчуудыг тараан бутаргасан Нэгэн тэднийг дахин цуглуулна.

Сүргээ хариулдаг хоньчин шиг тэр тэднийг харж хамгаална.

11 Ехова Иаковын үр садыг аварч,

Тэднээс хүчтэй нэгний савраас чөлөөлнө.

12 Тэд ирж Сионы орой дээрээс баярлан хашхирна.

Еховагийн сайн сайхныг үзээд,

Үр тариа, шинэ дарс, тосыг хараад,

Үй олон хурга, тугалыг хараад баярлан царай нь гэрэлтэнэ.

Тэд усалгаа сайтай цэцэрлэг шиг болно.

Хэзээ ч дахин сульдахгүй».

13 «Тэгэхэд онгон охид цэнгэн бүжнэ.

Залуу эрчүүд өвгөчүүлтэй хамт бүжиглэнэ.

Би тэдний уй гашууг хөөр баяраар солино.

Би тэднийг тайтгаруулж, уй гашуугийнх нь оронд баяр баяслыг өгнө.

14 Би тахилчдыг элбэг дэлбэг хоол хүнсээр хангана.

Миний ард түмэн миний өгөх сайн сайхан бүхэнд сэтгэл хангалуун байх болно» гэж Ехова айлдаж байна.

15 «Ехова ийн айлдаж байна.

“Эмгэнэн гашуудах, цурхиран уйлах дуу Рамагаас сонсдоно.

Рахел хөвгүүдийнхээ хойноос уйлна.

Тэрбээр тайтгарахыг хүссэнгүй.

Учир нь хөвгүүд нь байхгүй болжээ”».

16 Ехова ийн айлдаж байна.

«“Уйлахаа боль. Нулимс бүү унага.

Хийсэн бүхний чинь төлөө би чамайг шагнана.

Тэд дайсны нутгаас буцаж ирнэ” гэж Ехова айлдаж байна.

17 “Чамд найдвар байна.

Хөвгүүд чинь нутаг орондоо буцаж ирнэ” гэж Ехова айлдаж байна».

18 «Ефраим уйлан ингэж хэлэхийг би сонслоо.

“Буулганд орж сураагүй тугалыг сургадаг шиг

Та намайг засаж залруулсан. Би засарсан.

Намайг буцааж өөртөө аваач, тэгвэл би дуртайяа буцаж очно.

Учир нь та миний Бурхан Ехова билээ.

19 Би гэмшээд буцаж ирэв.

Би ойлгоод гашуудан гуяа цохив.

Залуудаа үйлдэж явсан хэргээсээ болоод

Ичиж зовон, нүүр хийх газаргүй болов”».

20 «Ефраим энхрий хайрт хүү минь биш гэж үү?

Би түүнийг байнга зэмлэдэг ч санан дурссаар байна.

Тийм ч учраас түүнийгээ бодохоор сэтгэл минь үймрээд байна.

Би түүнд өршөөл энэрлээ үзүүлэх болно» гэж Ехова айлдаж байна.

21 «Өөртөө зориулж замын тэмдэг тавь.

Зүг чиг заасан багана босго.

Чи өөрийн явах ёстой их замд анхаарлаа хандуул.

Израйлын онгон охин минь буцаад ир. Хотууд руугаа буцаад ир.

22 Үнэнч бус охин чи хэдий болтол төөрч будлих юм бэ?

Ехова дэлхий дээр нэгэн шинэ зүйлийг бүтээсэн.

Бүсгүй хүн эр хүний араас гүйх болно».

23 Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. «Олзлогдсон хүмүүсийг цуглуулж байхад минь Иудагийн нутаг, тэндхийн хотуудын оршин суугчид: “Зөв шударга байдал ноёлсон газар аа, ариун уул аа, Ехова чамайг ивээх болтугай” гэж дахин хэлнэ. 24 Хотын оршин суугчид, тариаланчид, хоньчид хамтдаа Иудад амьдарна. 25 Би ядарсан хүнд хүч тэнхээ өгч, сульдсан хүн бүрийн хэрэгцээг хангана».

26 Би сэрээд нүдээ нээв. Сайхан унтаж амарсан байлаа.

27 «Израйл, Иудагийн үр удмыг өнөр өтгөн болгож, мал сүргийг нь өсгөж үржүүлэх цаг минь болох гэж байна» хэмээн Ехова айлдаж байна.

28 «Би тэднийг үндсээр нь сугалах, татаж унагаах, нураах, устгах, хорлох гэж ажиглаж байсан шигээ барьж байгуулах, тарьж ургуулахын тулд ажиглах болно» гэж Ехова айлдаж байна. 29 «Тэр үед тэд “Эцгүүд нь исгэлэн усан үзэм идсэнээс болж хөвгүүдийнх нь шүд янгинасан” гэж хэлэхээ болино. 30 Тэр үед хүн өөрийнхөө буруугаас болж үхнэ. Исгэлэн усан үзэм идсэн хүний өөрийнх нь шүд янгинана».

31 Ехова ийн айлдаж байна. «Израйл, Иудагийн ард түмэнтэй шинэ гэрээ байгуулах цаг минь болох гэж байна. 32 Тэр шинэ гэрээ бол тэдний эцэг өвгөдийг гараас нь хөтлөн Египетийн нутгаас гаргасан өдөр байгуулсан гэрээтэй адилгүй. “Би тэдний жинхэнэ эзэн* байсан атал тэд гэрээг минь зөрчсөн юм” гэж Ехова айлдаж байна».

33 «Тэр өдрүүдийн дараа Израйлтай байгуулах гэрээ минь энэ юм. Би хуулиа тэдний дотор хийж, зүрх сэтгэлд нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд миний ард түмэн болно» гэж Ехова тунхаглаж байна.

34 «Хүн бүр хөршдөө эсвэл ах дүүдээ “Еховаг таньж мэд!” гэж дахин хэлэхгүй. Учир нь доодсоос авхуулаад дээдэс нь бүгд намайг мэддэг болно. Би тэдний гэм бурууг өршөөж, нүгэл хилэнцийг нь хойшид санахгүй» гэж Ехова айлдаж байна.

35 Ехова айлдаж байна.

Өдрийг гэрэлтүүлэхээр нарыг бүтээсэн,

Шөнийг гийгүүлэхээр сар, одны хуулийг тогтоосон,

Далайг хутгаж, давлагааг нь оволзуулдаг

Түүний нэр бол тэнгэрийн цэргийн жанжин Ехова юм.

36 «“Эдгээр хууль хүчингүй болсон цагт л

Израйлын үр удам миний өмнө үндэстэн байхаа болино” гэж Ехова айлдаж байна».

37 Ехова айлдсан нь: «“Дээр буй тэнгэрийг хэмжиж, доор буй газрын суурийг шинжлэн судалж болдог болсон цагт л би Израйлын үр удмыг хийсэн бүх хэргийнх нь улмаас үгүйсгэнэ” гэж Ехова айлдаж байна».

38 Ехова айлдаж байна. «Хананелын цамхгаас Булангийн дааман хаалга хүртэл Еховагийн төлөө хот босох цаг болж байна. 39 Хэмжигч олс Гаребын толгод тийш чигээрээ явж байгаад Гоа руу эргэнэ. 40 Хүүр, үнс* хаядаг хөндий бүхэлдээ, зүүн зүгт Кидроны хөндийгөөс Морины дааман хаалганы булан хүртэлх газар бүхэлдээ Еховагийн хувьд ариун байх болно. Хотыг дахин хэзээ ч үндсээр нь сугалахгүй, нураахгүй».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах