Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 3
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Израйлын тэрс явдал гаарсан нь (1-5)

      • Израйл Иуда хоёр завхай явдлын буруутан болов (6-11)

      • Гэмшихийг уриалсан нь (12-25)

Иеремиа 3:2

Зүүлт

  • *

    Үгч. «араб хүн»

Иеремиа 3:9

Зүүлт

  • *

    Израйл ч байж болох юм.

Иеремиа 3:13

Зүүлт

  • *

    Эсвэл «бурхадтай»

Иеремиа 3:14

Зүүлт

  • *

    Эсвэл «та нарын нөхөр» гэсэн бололтой.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 3:1–25

Иеремиа

3 «Нөхөр нь эхнэрээ явуулж, эхнэр нь түүнийг орхин өөр хүнийх болбол нөхөр нь түүн дээр буцаж очих ёсгүй» гэж хүмүүс ярьдаг.

Энэ нутаг аль хэдийн бузартсан юм биш үү?

«Олон эрд чи биеэ үнэлчхээд

Одоо над руу буцаж ирэх нь үү?» гэж Ехова айлдаж байна.

 2 «Нүцгэн толгодын зүг нүдээ бэлчээн хар даа.

Хаана нь чи хүчиндүүлээгүй вэ?

Аглаг газрын нүүдэлчин* адил чи

Амрагуудаа хүлээн замын хажууд суусан.

Биеэ үнэлж, бузар булайг үйлдэн

Энэ нутгийг чи бузарлаад байна.

 3 Ийм л учраас хур бороо саатаж,

Хаврын бороо үл орно.

Чи биеэ үнэлдэг эхнэрийн увайгүй царай гарган

Ичих нүүрээ гээжээ.

 4 Гэтэл одоо чи намайг дуудан

“Эцэг минь, идэр залуу насны анд минь!

 5 Та мөнхөд уурлах юм гэж үү?

Үргэлж өс санах юм гэж үү?” гэсэн.

Хэлдэг үг чинь энэ боловч чи

Хийж чадах хамаг л муу муухайгаа үйлдсээр байдаг».

6 Иосиа хааны үед надад Ехова айлдсан нь: «“Үнэнч бус Израйл юу хийснийг харсан уу? Өндөр уул бүрийн дээр гарч, саглагар мод бүрийн доор орж биеэ үнэлсэн. 7 Энэ бүхнийг хийснийх нь дараа ч над руу эргэж ирэхийг би түүнээс гуйгаад л байлаа. Гэсэн ч тэр эргэж ирсэнгүй. Иуда урвагч эгчийгээ хараад л байв. 8 Үүнийг үзээд би үнэнч бус Израйлыг завхай явдлынх нь улмаас, салсныг гэрчилсэн бичиг өгөөд хөөж явууллаа. Гэвч түүний урвагч дүү Иуда айсангүй. Тэр ч бас гарч яваад биеэ үнэлэв. 9 Тэрбээр* биеэ үнэлдгээ юман чинээ бодоогүй. Энэ нутгийг бузарлаж мод, чулуутай завхайрсаар байв. 10 Түүний урвагч дүү Иуда энэ бүхнийг үл тоон над руу бүх зүрх сэтгэлээрээ эргэж ирсэнгүй. Зөвхөн дүр үзүүлсэн юм” гэж Ехова би хэлж байна».

11 Дараа нь Ехова бас айлдсан нь: «Үнэнч бус Израйл урвагч Иудагаас илүү зөв шударга юм. 12 Явж, хойд зүгт дараахыг зарлан мэдэгд.

“«Итгэл эвдэгч Израйл аа, эргээд ирээч» гэж Ехова айлдаж байна”. “«Би үнэнч учир чам руу ууртай харахгүй» гэж Ехова айлдаж байна”. “«Би чамд мөнхөд зэвүүцэхгүй. 13 Гагцхүү гэм буруугаа хүлээн зөвшөөр. Чи Ехова Бурхандаа тэрсэлсэн шүү дээ. Саглагар мод бүрийн доор харийн хүмүүстэй* явалдаж байсан. Чи миний үгийг аваагүй» гэж Ехова айлдаж байна”».

14 «Итгэл эвдэгч хөвгүүд ээ, эргээд ирээч» гэж Ехова айлдаж байна. «Би л та нарын жинхэнэ эзэн* шүү дээ. Би хот бүрээс нэгийг чинь, овог бүрээс хоёрыг чинь сонгон цуглуулж Сионд аваачна. 15 Би та нарт зүрх сэтгэлийг минь дагадаг хоньчдыг өгнө. Тэд та нарт мэдлэг олгож, хэрсүү ухаан заана. 16 Тэр цагт та нар олуулаа болж, энэ нутаг хүн ам олонтой болно» гэж Ехова айлдаж байна. «Та нар дахин хэзээ ч Еховагийн гэрээний авдрын тухай ярихгүй. Бодох ч үгүй, дурсан санах ч үгүй, үгүйлэх ч үгүй. Авдрыг дахиж хийхгүй. 17 Тэр үед та нар Иерусалимыг Еховагийн сэнтий гэх болно. Бүх үндэстэн Еховагийн нэрийг алдаршуулахаар Иерусалимд цугларна. Тэд бузар зүрхээ муйхарлан дагахаа болино».

18 «Тэр өдрүүдэд Иудагийн үр удам Израйлын үр удамтай хамт явна. Тэд хамтдаа хойд нутгаас гарч өвөг дээдэст чинь өв болгон миний өгсөн нутагт очно. 19 “Би та нарыг хөвгүүдийнхээ дунд оруулж, үндэстнүүдийн дундах хамгийн сайхан өв болсон тааламжтай нутгийг та нарт өгөхдөө хэчнээн баяртай байсан билээ!” гэж би бодож байв. Намайг “Эцэг минь!” гэж дуудах бөгөөд намайг дагахаа болихгүй гэж би та нарын талаар бодож байлаа. 20 “Эхнэр нь итгэл эвдэн нөхрөө хаяж явдаг шиг Израйлын үр удам та нар миний итгэлийг эвдсэн” гэж Ехова айлдаж байна».

21 Нүцгэн толгодын оройгоос дуу чимээ гарна.

Израйлын ард түмний уйлах, гуйх сонсогдоно.

Учир нь тэд буруу замаар орсон.

Өөрсдийн Бурхан Еховаг умартсан.

22 «Итгэл эвдэгч хөвгүүд ээ, эргээд ирээч.

Урвагч зүрхийг чинь эдгээж өгье».

«Бид чинь тандаа хүрээд ирлээ.

Учир нь Ехова та бол бидний Бурхан.

23 Уул толгодын орой дээрх үймээн бужигнаан бол төөрөгдөл юм.

Үнэндээ бидний Бурхан Ехова бол Израйлын аврал юм.

24 Идэр залуугаас маань ичгүүр шившигт зүйл эцэг өвгөдийн хөдөлмөрийг идэж цөлмөсөн юм.

Бог, бод малыг нь,

Хөвгүүд, охидыг нь залгисан юм.

25 Ичиж зовон газар хэвтье.

Гутамшиг болсноо хүлээн зөвшөөрье.

Учир нь бид Ехова Бурхандаа нүгэл үйлдэв.

Өвөг дээдэс маань ч, өнөөгийн бид ч идэр залуугаасаа эдүгээ хүртэл

Ехова Бурхныхаа хэлсэн үгийг үл дагав».

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах