Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Самуел 11
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Самуел номын тойм

      • Саул аммончуудыг ялав (1-11)

      • Саулыг дахин хаанаар өргөмжлөв (12-15)

1 Самуел 11:4

Зүүлт

  • *

    Үгч. «Саулын Гибеад»

1 Самуел 11:11

Зүүлт

  • *

    02:00–06:00 цагийн орчим

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Самуел 11:1–15

Нэгдүгээр Самуел

11 Аммончуудын хаан Нахаш цэргүүдтэйгээ ирээд Гилеад дахь Иабешийн хүмүүстэй тулалдахаар хуарагнав. Иабешийн хүмүүс Нахашт «Бидэнтэй гэрээ байгуулаач. Бид танд үйлчилье» гэжээ. 2 Харин аммон хүн Нахаш тэдэнд «Нэг болзолтойгоор та нартай гэрээ байгуулъя. Би та нарын баруун нүдийг ухаж авна. Ингэж хамаг Израйлыг шившиг болгоно» гэв. 3 Тэгэхэд нь Иабешийн ахлагчид: «Бидэнд долоо хоногийн хугацаа өгөөч. Бид Израйл даяар элч нарыг явуулъя. Тэгээд биднийг аврах хэн ч байхгүй бол танд дагаар оръё» гэж хэлжээ. 4 Ингээд элч нар Саулын амьдардаг Гибеад* очиж энэ тухай ард олонд дуулгахад тэд бүгдээрээ ихэд чанга уйлцгаав.

5 Тэгэхэд Саул бэлчээрээс малаа туугаад ирж байв. Саул: «Юу болоо вэ? Хүмүүс яагаад уйлаад байгаа юм бэ?» гэж асуухад тэд түүнд Иабешийн хүмүүсийн үгийг хэлэв. 6 Тэдний үгийг сонсмогц нь Бурхан Саулд агуу хүчээ өгсөн бөгөөд Саулын уур шатжээ. 7 Тэрбээр хоёр бухыг хэсэглэн хуваагаад Израйл даяар илгээж «Саул Самуел хоёрын үгийг дагаагүй хүний үхрүүдийг ийм болгоно» гэжээ. Тиймээс ард олон Еховагаас ихэд эмээн бүгд нэг хүн мэт цуглав. 8 Безект тэднийг тоолоход Израйлаас 300 000 хүн, Иудагаас 30 000 хүн ирсэн байлаа. 9 Тэд ирсэн элч нарт «Гилеад дахь Иабешийн хүмүүст “Маргааш үдийн халуун төөнөх үед та нар аврагдана” гэж хэл» гэжээ. Элч нар Иабеш руу явж, тэндхийн хүмүүст мэдээг дуулгахад тэд маш их баярлав. 10 Тэгээд Иабешийн эрчүүд Нахашт «Маргааш бид танд дагаар оръё. Та юу хүссэнээ хийгтүн» гэлээ.

11 Дараагийн өдөр нь Саул цэргүүдээ гурван бүлэгт хуваагаад өглөөний манааны* үеэр аммончуудын хуаран руу цөмрөн орж, үдийн халуун болтол хядав. Амьд үлдсэн цэргүүд нь тарж бутран, ганц ганцаараа амь зулбан зугтжээ. 12 Дараа нь ард олон Самуелд «“Саул хаан болж биднийг захирах хэрэг үү?” гээд байсан хүмүүс хаана байна вэ? Тэр хүмүүсийг бидэнд даатгачих. Бид тэднийг хөнөөе» гэлээ. 13 Харин Саул: «Өнөөдөр Ехова Израйлыг аварсан учир энэ өдөр хүн алж болохгүй» гэжээ.

14 Дараа нь Самуел ард олонд «Гилгал руу явж Саулыг хаан гэж дахин тунхаглая» гэхэд 15 хүмүүс бүгдээрээ Гилгал руу явж, тэнд Еховагийн өмнө Саулыг дахин хаанаар өргөмжлөв. Тэгээд тэд Еховад эвийн тахилууд өргөжээ. Саул болон Израйлын ард түмэн энэ үйл явдлыг асар их баяр хөөртэйгөөр тэмдэглэв.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах