Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Шүүгчид 5
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Шүүгчид номын тойм

      • Дебора Барак хоёрын ялалтын дуу (1-31)

        • Одод Сисератай тулалдав (20)

        • Кишон гол үерлэв (21)

        • Еховаг хайрладаг хүмүүс нар мэт (31)

Шүүгчид 5:2

Зүүлт

  • *

    Энэ нь Бурханд өөрийгөө зориулсан юм уу тангараг өргөсний шинж байсан бололтой.

Шүүгчид 5:3

Зүүлт

  • *

    Эсвэл «Еховад зориулан дуулж хөгжимдөнө»

Шүүгчид 5:5

Зүүлт

  • *

    Эсвэл «доргисон» гэсэн бололтой.

Шүүгчид 5:10

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2017/4, х. 30-31

Шүүгчид 5:14

Зүүлт

  • *

    Эсвэл «бичээчийн хэрэгсэлтэй хүмүүс» гэсэн бололтой.

Шүүгчид 5:20

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2017/4, х. 30

Шүүгчид 5:21

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2017/4, х. 30

Шүүгчид 5:23

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Харуулын цамхаг (Судлахад зориулсан)»,

    2017/4, х. 30

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Шүүгчид 5:1–31

Шүүгчид

5 Тэр өдөр Дебора Абиноамын хүү Барактай хамт энэ дууг дуулжээ.

 2 «Еховаг магтагтун!

Учир нь израйлчууд сайн дураараа тулалдсан юм.

Дайчид нь үсээ боогоогүй*.

 3 Хаад аа, сонсогтун! Удирдагчид аа, чих тавин сонсогтун!

Би Еховад зориулан дуулна.

Би Израйлын Бурхан Еховаг магтан дуулна*.

 4 Ехова, таныг Сеирээс хөдлөхөд,

Едомын нутгаас гарахад

Дэлхий доргиж, тэнгэрүүд усаа асгаж,

Үүлс хураа цутгасан.

 5 Еховагийн өмнө уулс,

Синаи уул ч Израйлын Бурхан Еховагийн өмнө хайлсан*.

 6 Анатын хүү Шамгарын үед,

Иаелын үед ч гол замуудаар хүн явахаа больж,

Аянчид өөр замаар явдаг байв.

 7 Израйлын тосгод оршин суугчгүй болсон.

Дебора намайг гарч ирэх хүртэл,

Намайг израйлчуудын эх болох хүртэл

Израйл оршин суугчгүй байсан юм.

 8 Тэд шинэ бурхдыг сонгосон тул

Дайн дажин дааман хаалганууд дээр нь отжээ.

Израйлын 40 000 эрд

Бамбай ч, жад ч байсангүй.

 9 Миний сэтгэл Израйлын жанжидтай,

Ардуудын дундаас сайн дураараа явсан хүмүүстэй хамт байв.

Еховаг магтагтун!

10 Хул илжиг унагчид аа,

Гоёмсог хивсэн дээр суугчид аа,

Замаар алхагчид аа,

Бодож тунгаа!

11 Худгууд дээр усчдын дуу сонстоно.

Тэнд тэд Еховагийн үйлдсэн сайн зүйлсийг,

Израйлын тосгодынхны үйлдсэн сайн зүйлсийг ярилцана.

Еховагийн ард түмэн дааман хаалганууд руугаа явав.

12 Сэртүгэй, сэртүгэй, Дебора!

Сэртүгэй, сэртүгэй, дуу дуулагтун!

Барак аа, босогтун! Абиноамын хөвгүүн чи олзолсон хүмүүсээ авч яв!

13 Израйлын үлдэгсэд удирдагчид руу ирсэн.

Еховагийн ард түмэн хүчирхэг дайсантайгаа тулалдахаар над руу ирсэн.

14 Ефраимчууд хөндийд байлаа.

Бениамин аа, тэд танай хүмүүстэй хамт байв.

Захирагчид Махираас,

Цэрэгт татагчийн таягтай хүмүүс* Зебулунаас ирсэн.

15 Иссахарын удирдагчид Деборатай хамт байв.

Тэдэнтэй адилаар Барак ч бас хамт байлаа.

Барак тал руу явган явжээ.

Реубений бүлгүүд яах эсэхээ шийдэж чадахгүй байв.

16 Та нар юунд тэгнэсэн ачаатайгаа хэвтэн

Хоньчдын цуур тоглохыг сонсоно вэ?

Реубений бүлгүүд яах эсэхээ шийдэж чадаагүй юм.

17 Гилеад Иорданы цаанаас ирсэнгүй.

Дан юунд усан онгоцон дээрээ үлдэнэ вэ?

Ашер далайн эрэг дээр зүгээр сууж,

Усан онгоцны зогсоол дээрээ үлдсэн.

18 Зебулунчууд амь насаараа дэнчин тавин тулалдаж,

Нафталичууд бас толгодод амь өрсөн тэмцэв.

19 Хаад ирж

Таанахад, Мегиддогийн усны дэргэд тулалдав.

Канааны хаад тулалдсан ч

Мөнгөн эд зүйлс олзолж чадаагүй.

20 Тэнгэрээс одод тулалдаж,

Тэд тойрог замаасаа Сисератай тулалдав.

21 Оволзсон их устай Кишон гол,

Өнө эртний Кишон гол дайснуудыг хаман одсон.

Би хүчит эрчүүдийг дэвслэв.

22 Сисерагийн морьд тэнхээ мэдэн давхихад

Морьдын төвөргөөн сонстов.

23 Еховагийн тэнгэрийн элч: “Мерозыг хараагтун.

Оршин суугчдыг нь хараагтун.

Яагаад гэвэл тэд ирж Еховад туслаагүй.

Ехова болон хүчирхэг эрчүүдэд нь туслаагүй” гэж айлдав.

24 Кен хүн Хеберийн эхнэр Иаел нь

Хамгийн их ивээл хүртсэн эмэгтэй билээ.

Тэрбээр майханд амьдардаг эмэгтэйчүүдээс

Хамгийн их ивээл хүртсэн эмэгтэй юм.

25 Тэрбээр Сисераг ус гуйхад сүү,

Найрын том аягаар өтгөн сүү өгсөн.

26 Иаел зүүн гартаа майхны гадас,

Баруун гартаа алх авч

Сисерагийн толгойг хага цохин

Чамархайг нь бяцалж, цоо хатгасан юм.

27 Иаелын хөлд Сисера үхэтхийн унаад хөдөлсөнгүй.

Тэрбээр Иаелын хөлд үхэтхийн унаж,

Унасан газартаа нас баржээ.

28 Нэгэн эмэгтэй цонхоор харуулдана.

Сисерагийн эх цонхны сараалжаар харна.

Тэрбээр: “Түүний тэрэг юунд ирэхгүй удна вэ?

Тэрэгнийх нь чимээ юунд сонсогдохгүй удна вэ?” гэлээ.

29 Ордны ухаалаг эмэгтэйчүүд түүнд хариулсныг

Тэрбээр өөртөө бас давтан ийн хэлнэ.

30 “Тэд олсон олзоо хувааж байгаа байлгүй.

Эмэгтэйчүүдээс нэг хоёроор нь цэрэг бүрдээ өгч,

Олзныхоо өнгө өнгийн даавууг Сисерад өгч,

Өнгө өнгийн даавуу, уран хатгамалтай дээлийг нэг хоёроор нь

Мөрөн дээрээ тохож байгаа биз” гэнэ.

31 Ехова минь ээ, таны бүх дайсан устаг!

Харин таныг хайрладаг хүмүүс мандаж буй нарны туяа шиг байг!» хэмээн дуулжээ.

Израйлчууд 40 жил амар жимэр амьдрав.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах