Дуулал
Өгсөж явах үеийн дуу. Давидын дуу.
131 Ехова, зүрх минь бардам биш,
Харц минь ч дээгүүр биш билээ.
Би хэр чадлаасаа хэтэрсэн юм хүсдэггүй.
Агуу зүйлс рүү ч тэмүүлдэггүй.
Хөхнөөс гарсан хүүхэд шиг сэтгэл минь тайван байна.
3 Израйл одооноос үүрд мөнхөд
Еховаг хүлээг.