Дуулал
Давидын дуу.
28 Миний Хад Ехова! Би таныг дуудаад л байна.
Намайг сонсооч*.
Та дуугүй байвал
Би нүхэнд* орогсодтой адил болно шүү дээ.
2 Таны ариун газрын дотоод өрөө рүү гараа өргөн залбирч
Тусламж гуйн хашхирахад минь сонсооч.
3 Нэгэнтэйгээ нөхөрсгөөр ярьдаг ч дотроо хар буруу санадаг,
Хөнөөлт үйл хийдэг муу хүмүүстэй хамт намайг бүү устгаач.
4 Хийсэн үйл, бузар хэргийнх нь төлөө
Тэдэнд шанг нь хүртээгээч.
Гарынх нь үйлс, үйлдсэн нүглийнх нь төлөө
Тэдэнд хариуг нь бариач.
5 Учир нь тэд Еховагийн үйлсийг анхаардаггүй.
Мутрынх нь бүтээлийг ч тоодоггүй.
Тэрбээр тэднийг цохиж унагаад дахин босгохгүй.
6 Ехова магтагдах болтугай.
Учир нь тэрбээр тусламж гуйн хашхирахыг минь сонссон.
7 Ехова бол миний хүч чадал, миний бамбай.
Би түүнд найддаг.
Тэрбээр надад тусалсан учир зүрх сэтгэл минь баясна.
Тиймээс би түүнийг магтан дуулна.
8 Ехова бол ард түмнийхээ хүч чадал нь юм.
Тэрбээр сонгосон* нэгнээ авардаг бат цайз нь юм.
9 Өмч болсон ард түмнээ аварч, ивээгээч.
Мөнхөд хоньчин нь байж, тэднийг тэврэн яваач.