Дуулал
Давидын дуу.
29 Хүчтэнүүдийн хүүхдүүд ээ, Еховаг магт.
Еховагийн суу алдар, хүч чадлыг магт.
2 Нэрд нь зохих алдрыг Еховад өргө.
Ариун гоёлоо зүүж* Еховад мөргө*.
3 Еховагийн дуу хоолой усан* дээгүүр сонсогддог.
Яруу алдарт Бурхан хүрхэрч байна.
Ехова их усан дээр байна.
4 Еховагийн дуу хоолой хүч чадалтай.
Еховагийн дуу хоолой сүр жавхлантай.
5 Еховагийн дуу хоолой хуш модыг хугалдаг.
Ехова Ливаны хушийг зомгол болгодог.
6 Тэрбээр Ливаны нурууг тугал шиг,
Сирион уулыг залуу зэрлэг бух шиг оодгонуулдаг.
7 Еховагийн дуу хоолой аянга цахилгаан гялбуулдаг.
8 Еховагийн дуу хоолой зэлүүд газрыг чичрүүлдэг.
Ехова Кадешийн зэлүүд газрыг чичрүүлдэг.
9 Еховагийн дуунаар буга чичрэн, төлөө гаргаж
Ой мод нүцгэрч,
Сүмд нь буй бүх хүн: «Бурхан алдаршиг!» гэж хэлдэг.
10 Ехова үерийн усан* дээр сэнтийдээ залардаг.
Ехова үүрд мөнхөд хаан сэнтийдээ залардаг.
11 Ехова ард түмэндээ хүч чадал хайрлана.
Ехова ард түмнээ ивээж амар тайвныг өгнө.