Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с18 №. 2 х. 8
  • 5. Ярилцах

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 5. Ярилцах
  • Сэрцгээ!—2018
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?
  • ЯАГААД ЧУХАЛ БЭ?
  • ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
  • Эцэг эх, хүүхдүүд ээ! Бодол санаагаа хуваалцаж бие биеэ хайрла
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • 8. Үлгэр дуурайл
    Сэрцгээ!—2018
  • Хүүхэд хүмүүжүүлэх нь
    Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай
  • Эцэг эхчүүд ээ, үр хүүхдээ хайраар хүмүүжүүлэгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2007
Илүү дэлгэрэнгүй харах
Сэрцгээ!—2018
с18 №. 2 х. 8
Аав ээж нь охинтойгоо уулзахаар гүүр гаталж байна

Ярилцах гэдэг гүүр гатлан хүүхэд рүүгээ хүрч очоорой

ЭЦЭГ ЭХ

5. Ярилцах

ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

Та хүүхэдтэйгээ, хүүхэд тань тантай үзэл бодол, сэтгэл санаагаа уудлан ярьдаг бол чин сэтгэлийн харилцаа үүсжээ гэсэн үг.

ЯАГААД ЧУХАЛ БЭ?

Өсвөр насны хүүхэдтэй харьцана гэдэг нэлээн ярвигтай. Хүүхэд тань саяхныг хүртэл бүхнээ ярьдаг байсан байх. Гэтэл арван хэдтэй болоод ирсэн чинь ярьдаг нь багасаад та ч юу бодож санаж явааг нь мэдэхгүй болчихлоо. Хүүхэд тань голын цаана зогсчихоод хүрч очих аргагүй юм шиг санагдаж байна уу? Яг ийм үед л хүүхэдтэйгээ ярих нь чухал шүү!

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Яримаар санагдсан үед нь бэлэн байгаарай. Шөнө орой болчихсон байлаа ч ярилцаарай.

«Би өдөржин чамтай хамт байхад чи заавал одоо ярих гээд байгаа юм уу гэж хэлмээр үе байдаг. Хүүхэд маань сэтгэл зүрхээ нээе гэж байхад ингэж гомдоллож болно гэж үү? Үнэндээ бол, хүүхэд юмаа яриасай гэж аав ээж бид хүсдэг биз дээ?»—Лиза.

«Би ер нь нойрондоо харам хүн л дээ. Гэхдээ заримдаа хүүхдүүдтэйгээ шөнө дөл болтол халуун дотно яриа өрнүүлдэг»—Херберт.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хүн бүр өөрийнхөө бус, бусдын ашиг сонирхлыг хар» (1 Коринт 10:24).

Өөр юманд битгий сатаар. Нэгэн аав: «Хүүхдүүд маань юмаа ярьж байхад би шал өөр юм бодчихсон байдаг. Гэхдээ тэд анзаарчихсан байдаг» гэж үнэнээ хэлсэн юм.

Хэрэв та бас ингэдэг бол зурагтаа унтраагаад гар утсаа холдуулаарай. Хэдийгээр хүүхэд тань таны хувьд ач холбогдолгүй юм яриад байгаа юм шиг байлаа ч хамаг анхаарлаа төвлөрүүлж яриаг нь сонсоорой.

«Юу бодож санаж яваа нь аав ээжийнх нь хувьд чухал гэдгийг хүүхэд ойлгох хэрэгтэй. Тэрийг ойлгоогүй бол хүүхэд санаа бодлоо хуваалцахгүй, өөр хүнээс тусламж гуйна»—Маранда.

«Хүүхэд тань шал буруу юм яриад байвал битгий уурлаж цухалдаарай»—Энтони.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Яаж сонсдогоо анхаар» (Лук 8:18).

Чөлөөтэй байгаарай. Заримдаа хүүхэд өөд өөдөөсөө харж ярихлаар чөлөөтэй байж чаддаггүй.

«Би машинаар явж байхдаа хүүхэдтэйгээ ярьдаг. Өөд өөдөөсөө хараад биш, зэрэгцэж суугаад ярилцах нь илүү сайн юм шиг санагддаг»—Николь.

Хоол идэхдээ яривал чөлөөтэй байж чаддаг

«Оройн хоолны үеэр манайхан тэр өдөр болсон явдлаа сайн муу гэлтгүй ярьцгаадаг. Ингээд сурчихсан болохоор бие биеийнхээ тухай маш сайн мэдэх боломж гарна. Бас ямар ч үед хамтдаа гэдгээ санаж эвтэй байдаг»—Робин.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хүн бүр сонсоход бэлэн бай. Ярих гэж бүү яар» (Яаков 1:19).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах