Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ху хичээл 5 х. 12-13
  • Самуел зөв юм хийдэг байв

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Самуел зөв юм хийдэг байв
  • Хүүхэдтэйгээ хамт уншаарай
  • Ижил төстэй материал
  • Жаал хүү Бурханд үйлчилсэн нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Тэрээр «ЭЗЭНий өмнө өсөн торнив»
    Итгэлийн жишээ
  • Сэтгэл нь гонсойсон ч бат итгэлтэй байсан
    Итгэлийн жишээ
  • Төгс хүчтэй бас халамжтай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
Илүү дэлгэрэнгүй харах
Хүүхэдтэйгээ хамт уншаарай
ху хичээл 5 х. 12-13

ХИЧЭЭЛ 5

Самуел зөв юм хийдэг байв

Самуел бүр багаасаа Бурхны асарт үйлчилж, ойрхон амьдарч байжээ. Хүмүүс Еховаг шүтэхээр асарт очдог байв. Самуел яагаад энд үйлчлэх болсныг чи мэдэх үү? Эхлээд Самуелын ээж Ханнагийн талаар мэдэж авцгаая.

Ханна хүүхэдтэй болохыг маш их хүсдэг байжээ. Гэвч олон жил хүүхэдгүй байв. Тиймээс Еховагаас тусламж гуйн залбирчээ. Хэрэв хүүтэй болбол Бурхны асарт ажиллуулж, амьдруулна гэж амласан аж. Ехова залбиралд нь хариулж, Ханна хүү төрүүлэв. Хүүгээ Самуел гэж нэрлэжээ. Самуелыг гурав юм уу дөрвөн нас хүрэхэд нь Ханна амласнаа биелүүлж Бурханд үйлчлүүлэхээр асарт аваачсан юм.

Тэр үед Ели гэдэг хүн асарт тэргүүн тахилчаар үйлчилдэг байжээ. Тэргүүн тахилч бол ард түмнийг төлөөлж Бурхантай харьцдаг хүн юм. Елийн хоёр хүү бас тахилч байв. Асар бол Бурхны өргөө учир тэнд муу юм хийх ёсгүй. Гэтэл Елийн хөвгүүд тун муухай юм хийдэг байлаа. Самуел тэдний юу хийдгийг мэддэг байв. Самуел Елийн хүүхдүүдийг дууриаж муу юм хийсэн үү?​— Муу юм хийгээгүй. Харин аав ээжийнхээ зааснаар зөв юм хийдэг байсан.

Ели хоёр хүүгээ яах ёстой байсан бол?​— Шийтгэх ёстой байсан. Бурхны өргөөнд ажиллуулах ёсгүй байлаа. Гэтэл ажиллуулсаар байв. Тиймээс Ехова их уурлаж Елийг хоёр хүүтэй нь шийтгэхээр болсон.

Балчир Самуел тэргүүн тахилч Елитэй ярьж байгаа нь

Самуел Еховагийн үгийг Елид хэлсэн

Нэг шөнө Самуел унтаж байхдаа «Самуел!» гэж дуудахыг сонсжээ. Тэгээд Ели рүү гүйн очив. Гэтэл Ели: «Би чамайг дуудаагүй» гэжээ. Энэ явдал дахин хоёр удаа болов. Самуелыг гурав дахь удаагаа очиход Ели: «Дахиж дуудахыг нь сонсвол „Ехова, та яриарай. Би сонсож байна“ гэж хэлээрэй» хэмээв. Самуел яг тэгж хэлжээ. Тэгтэл Ехова Самуелд «Танайхан муу юм хийсэн тул би шийтгэнэ гэж Елид хэлээрэй» гэв. Елид энэ тухай хэлэх нь Самуелд амархан байсан болов уу?​— Амархан байгаагүй. Самуел айж байсан ч Еховагийн үгэнд орж Елид хэлсэн. Еховагийн үг биелж, хөвгүүд нь ч, Ели ч үхжээ.

Самуел бидэнд сайхан жишээ үлдээсэн. Хүмүүс муу юм хийж байхад ч Самуел зөв юм хийдэг байв. Чи яадаг вэ? Самуелыг дууриаж, зөв юм хийдэг үү? Тэгдэг бол Еховаг бас аав ээжийгээ баярлуулна.

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • 1 Самуел 2:22–26; 3:1–21

АСУУЛТ:

  • Самуелын ээж Еховад юу гэж амласан бэ?

  • Самуел Елийн хөвгүүдийн талаар юу мэдэж байсан бэ?

  • Ехова Самуелд юу хэлсэн бэ?

  • Самуел бидэнд ямар сайн жишээ үлдээсэн бэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах