Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ху хичээл 4 х. 10-11
  • Аавыгаа болон Еховаг баярлуулсан охин

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Аавыгаа болон Еховаг баярлуулсан охин
  • Хүүхэдтэйгээ хамт уншаарай
  • Ижил төстэй материал
  • Иефтагийн амлал
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Үнэнч байвал Бурхны сайшаалыг хүлээнэ
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Иефта үргэлж Еховаг санадаг байсан
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
  • Үнэнч хүмүүс тангаргаа биелүүлдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
Илүү дэлгэрэнгүй харах
Хүүхэдтэйгээ хамт уншаарай
ху хичээл 4 х. 10-11
Охиноо бага байхад нь Иефта цаг зав гаргадаг байсан

ХИЧЭЭЛ 4

Аавыгаа болон Еховаг баярлуулсан охин

Израильчууд дайсантай тулалдаж, Иефта Еховад залбирч байгаа нь

Иефта Еховад юу гэж амласан бэ?

Иефта дайнаас буцаж ирээд өөрийг нь угтан гарч ирсэн охиноо тэвэрч байгаа нь

Хэцүү байсан ч Иефтагийн охин аавынхаа амласныг биелүүлсэн

Зураг дээрх охиныг харж байна уу?​— Энэ охины аавыг Иефта гэдэг. Библид нэрийг нь бичээгүй боловч энэ охин аавыгаа болон Еховаг баярлуулсан юм. Эхлээд аавынх нь тухай мэдэж авъя.

Иефта сайн аав байв. Охиндоо харамгүй их цаг гарган Еховагийн тухай ярьж өгдөг байжээ. Бас зоригтой, сайн удирдагч байв. Тиймээс израильчууд дайсантай тулалдахдаа Иефтагаар удирдуулахаар болжээ.

Дайсныг ялахад туслаач гэж Иефта Еховад залбирчээ. Хэрэв ялбал өөрийг нь угтахаар гэрээс нь хамгийн түрүүнд гарч ирсэн хүнийг Еховад үйлчлүүлэхээр өгнө гэж амлав. Тэр хүн нь насан туршдаа Бурхны асарт үйлчилж, асрын ойролцоо амьдрах байв. Тэр үед хүмүүс асарт очиж Бурхныг шүтдэг байсан юм. Иефта дайснаа ялжээ! Гэртээ очиход нь хэн хамгийн түрүүнд гарч ирсэн юм бол?​—

Охин нь гараад иржээ! Иефтагийн ганц хүүхэд нь энэ охин юм. Ингээд охиноо хол явуулах ёстой болж, ихэд шаналжээ. Гэвч Еховад аль хэдийн амласан байв. Охин нь: «Аав аа, та Еховад амласан шүү дээ. Тиймээс хэлсэндээ хүрэх ёстой» гэж хэлжээ.

Иефтагийн охин асарт үйлчлэн түлээ түүж байгаа нь. Найзууд нь уулзахаар ирж байгаа нь

Найзууд нь жил бүр ирж уулздаг байсан

Иефтагийн охин ч бас шаналсан. Асарт үйлчлэх болсон болохоор гэрлэж, хүүхэдтэй болох аргагүй болжээ. Гэхдээ аавынхаа амласныг биелүүлж, Еховаг баярлуулахыг тун их хүсэж байлаа. Энэ нь түүний хувьд гэрлэж, хүүхэдтэй болохоос илүү чухал байсан. Тэгээд гэрээсээ явж, насан турш асрын ойролцоо амьдарчээ.

Чиний бодлоор, Иефтагийн охин аавыгаа бас Еховаг баярлуулсан уу?​— Тийм ээ, баярлуулсан. Чи бас Иефтагийн охины адил Еховад хайртай, дуулгавартай байдаг бол аав ээжийгээ ч, Еховаг ч баярлуулна.

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • Дэд хууль 6:4–6

  • Шүүгчид 11:30–40a

  • 1 Коринт 7:32–34

a Библийн еврей эх бичгийг үзвэл Иефтагийн охин үлдсэн амьдралаа асарт үйлчилж өнгөрүүлсэн бөгөөд хэзээ ч гэрлээгүй ажээ.

АСУУЛТ:

  • Иефта гэж хэн бэ? Еховад юу гэж амласан бэ?

  • Аавынхаа амласныг биелүүлэх нь охинд яагаад хэцүү байсан бэ?

  • Иефтагийн охинд юу хамгийн чухал байсан бэ?

  • Яавал Иефтагийн охин шиг байх вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах