Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • гбж хэсэг 2 хэсэг 1-2
  • Бие биедээ үнэнч байх нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бие биедээ үнэнч байх нь
  • Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • 1 ГЭР БҮЛЭЭ ЧУХАЛД ҮЗЭХ
  • 2 ЗҮРХЭЭ ХАМГААЛАХ
  • Ханьтайгаа жаргалтай амьдрахад Бурхан тусалдаг
    Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай
  • Гэрлэсний дараа
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Ханьдаа хүндэтгэлтэй хандах нь
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Аав ээж нартайгаа эвтэй байх нь
    Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай
Илүү дэлгэрэнгүй харах
Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай
гбж хэсэг 2 хэсэг 1-2
Эхнэртээ шүхэр барьж өгөнгөө машины хаалга онгойлгож байгаа нь

ХЭСЭГ 2

Бие биедээ үнэнч байх нь

«Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» (Матай 19:6).

Ехова биднээс «үнэнч» байхыг шаарддаг (Дуулал 15:2). Үнэнч байх нь гэр бүлд туйлын чухал юм. Учир нь үнэнч бус бол итгэх аргагүй. Итгэдэггүй бол жинхэнэ ёсоор хайрлаж чадахгүй.

Ханьдаа үнэнч байх нь орчин үед их амаргүй болжээ. Гэр бүлээ тогтвортой байлгая гэвэл хоёр зүйлийг анхаарах шаардлагатай.

1 ГЭР БҮЛЭЭ ЧУХАЛД ҮЗЭХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Илүү чухал юм нь юу болохыг магадал» (Филиппой 1:10, ШЕ). Таны гэр бүл амьдралын тань хамгийн чухал зүйлийн нэг юм. Гэр бүлээ эрхэм чухалд үзэх нь зүйтэй.

Таныг хамаг бүхнээ ханьдаа зориулж, хоёулаа «жаргалтайгаар амьдраасай» гэж Ехова хүсдэг (Номлогчийн үгс 9:9). Ханиа хэзээ ч дорд үзэж болохгүй бөгөөд яавал сайн сайхан байлгахыг хэн хэн нь бодох учиртайг Ехова тодорхой хэлдэг (1 Коринт 10:24). Хэрэгтэй, хүндтэй хүн гэдгийг нь мэдрүүлж байгаарай.

Өвчтэй эхнэрээ асарч байгаа нь. Нөхрөө ажлаасаа ирэхэд нь хоол хийж байгаа нь

ЗӨВЛӨГӨӨ

  • Ханьдаа цагаа харамгүй зориулж, анхаарал халамжаар бүү дутаагаарай.

  • «Би» гэлгүй, «бид хоёр» гэсэн сэтгэлтэй байгаарай.

Салхинд гарч буй нөхөр эхнэр хоёрc

2 ЗҮРХЭЭ ХАМГААЛАХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм» (Матай 5:28). Ёс бус юм боддог хүнийг ханьдаа үнэнч хүн гэж хэлэх аргагүй.

«Зүрхээ хамгаалахыг» Ехова зөвлөдөг (Сургаалт үгс 4:23; Иеремиа 17:9). Үүний тулд нүдээ хамгаалах хэрэгтэй (Матай 5:29, 30). Эмэгтэй хүнийг хэзээ ч тачаадан харахгүй гэж нүдтэйгээ гэрээ хийсэн, Бурхны үнэнч үйлчлэгч Иовыг үлгэр дууриал болгоорой (Иов 31:1). Порно материал хэзээ ч үзэж сонирхохгүй гэж, ханиасаа өөр хүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоохгүй гэж бат шийдээрэй.

Ажлынхаа ширээн дээр эхнэрийнхээ зургийг тавьсан байна

ЗӨВЛӨГӨӨ

  • Ханиасаа өөр хүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоохгүй гэсэн шийдвэрээ үйл хэргээрээ батлан харуулаарай.

  • Ханийнхаа сэтгэлийг бодож байгаарай. Сэтгэлд нь сэв суулгах аливаа харилцааг даруй таслаарай.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Өөртөө шударга хандаж, ямар дутагдалтайгаа олж мэдээрэй (Дуулал 15:2). Тусламж авахаас бүү зовоорой (Сургаалт үгс 1:5). Зохисгүй юм боддог зуршилтай бол үүнтэйгээ тэмцээрэй. Бүү шантраарай (Сургаалт үгс 24:16). Ханьдаа үнэнч байх гэж хичээдэг таныг Ехова ивээнэ.

БОДОЖ ҮЗЭЭРЭЙ

  • Ханьдаа яаж илүү их цаг гаргах вэ?

  • Миний хань хамгийн дотны найз минь мөн үү?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах