Ертөнц яагаад ийм байна вэ?
СОНИН сэтгүүл, зурагт радио, интернэт гэх зэрэг мэдээллийн хэрэгслээр дайн, гэмт хэрэг, терроризмын тухай сэдэв голлох болсон. Бас өвчин, үхэл бидний хэнийг ч тойрдоггүй.
Та ингэж бодож байсан уу?
Яагаад муу юм болдог вэ?
Асуудлаа шийдэхийн тулд хаанаас тусламж авах вэ?
Бүх хүн амар тайван амьдрах цаг ирэх болов уу?
Эдгээр асуултад Библи тодорхой хариу өгдөг.
БУРХАН ХҮНИЙ АМЬДРАЛЫГ ГАЙХАЛТАЙ САЙХАН БОЛГОНО.
Хүмүүс өвдөхгүй, хөгшрөхгүй, үхэхгүй болно (Илчлэл 21:4).
«Доголон хүн буга мэт дүүлнэ» (Исаиа 35:6).
«Сохрын нүд нээгдэнэ» (Исаиа 35:5).
Хүмүүс амилна (Ёохан 5:28, 29).
Хэн ч өвдөхгүй (Исаиа 33:24).
Хэн ч өлсөхгүй (Дуулал 72:16).
БИБЛИ СУДЛАХЫН АЧ ТУС
Та энэ бүхнийг гэнэн мөрөөдөл гэж бүү бодоорой. Яагаад гэвэл эдгээрийг Бурхан амласан. Бурхан тун удахгүй энэ бүх амлалтаа яаж биелүүлэхийг Библид бичсэн байдаг.
Өөр олон зүйлийг Библиэс мэдэж болно. Аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах нууц Библид бий. Сэтгэлийг тань зовоож байгаа зүйлийн талаар түр бодоод үзье. Мөнгө төгрөг, гэр бүлийн асуудал, өвчин зовлон, үхэл хагацлаас болж та шаналж байна уу? Эдгээр асуудлыг давахад Библи тусалдаг. Бас дараах асуултад хариулдаг.
Хүн яагаад зовдог вэ?
Асуудлаа яаж давах вэ?
Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ?
Хүн үхээд яадаг вэ?
Нас барсан хайртай хүнтэйгээ дахиад уулзах болов уу?
Бурхан амласан бүхнээ биелүүлнэ гэдэгт яагаад итгэж болох вэ?
Та Библийг ойлгох хүсэлтэй учраас энэ номыг уншиж байгаа байх. Библийг ойлгоход тань энэ ном тусална. Догол мөр болгонд Библийг сайн ойлгоход тус болох асуултууд бий. Сая сая хүн Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж ач тусыг нь хүртэж байна. Та бас Еховагийн Гэрчүүдтэй Библи судлаарай. Библийг зөв ойлгоход тань Бурхан туслах болтугай!