ХИЧЭЭЛ 7
Үнэн зөв мэдээллийг үнэмшилтэй тайлбарлах
Лук 1:3
ТОВЧ АГУУЛГА: Сонсогчдоо зөв дүгнэлтэд хүргэхийн тулд найдвартай мэдээлэл ашиглаарай.
ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?
Баттай эх сурвалж ашиглах. Бурхны Үгэнд үндэслэж яриарай. Боломжтой бол Библиэс шууд уншаарай. Шинжлэх ухааны болон бусад мэдээ мэдээлэл, намтраас ярихдаа хамгийн сүүлийн үеийн, үнэн зөв эсэхийг нь шалгаарай.
Мэдээллийг зөв ашиглах. Библиэс тайлбарлахдаа хам сэдвийг нь харж, Библийн гол сэдэв, «итгэмжит, ухаалаг боолын» ном хэвлэлтэй нийцүүлээрэй (Мат. 24:45). Бусад мэдээ мэдээллийг ашиглахдаа хам сэдвээс нь зөрүүлэх юм уу бичигчийн санааг гуйвуулж болохгүй.
Эргэцүүлэн бодуулах. Библиэс унших юм уу ямар нэг мэдээллээс эш татсаныхаа дараа оновчтой асуулт тавьж, жишээ татаж зөв дүгнэлтэд хүргээрэй.