Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 24
  • Тэнгэрийн элчүүд гэж хэн бэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Тэнгэрийн элчүүд гэж хэн бэ?
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • Тэнгэрийн элчүүдийн тухай
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Үл үзэгдэх бүтээлүүд хүмүүст нөлөө үзүүлдэг үү?
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Тэнгэр элчүүд бол «үйлчлэгч сүнснүүд» юм
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
  • Диавол ба түүний заль мэхийг эсэргүүцэгтүн
    «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
Илүү дэлгэрэнгүй харах
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 24
24-р хичээл. Тэнгэрийн элчийн хөшөө.

ХИЧЭЭЛ 24

Тэнгэрийн элчүүд гэж хэн бэ?

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Ехова бидэнд гэр бүлийнхээ тэнгэр дэх хэсгийг танилцуулдаг. Тэнгэрт «Бурханы ... хөвгүүд» гэгдэх олон тэнгэрийн элч бий (Иов 38:7). Тэнгэрийн элчүүдийн тухай Библид юу гэж байдаг вэ? Тэд юу хийдэг вэ? Бүх тэнгэрийн элч Бурхны гэр бүлд багтдаг уу?

1. Тэнгэрийн элчүүд гэж хэн бэ?

Ехова дэлхийг бүтээхээсээ өмнө тэнгэрийн элчүүдийг бүтээсэн. Тэд Ехова шиг үл үзэгдэх биетэй (Еврей 1:14). Өөр өөрийн онцлог, зан чанартай сая сая тэнгэрийн элч тэнгэрт байдаг (Илчлэл 5:11). Тэд «[Еховагийн] үгийг биелүүлдэг» (Дуулал 103:20). Эрт цагт тэнгэрийн элчүүд Еховагийн заавраар үгийг нь дамжуулж, ард түмнийг нь аварч хамгаалдаг байв. Өнөө үед Бурхны тухай мэдэх хүсэлтэй хүмүүсийг олж уулзахад нь Христийн дагалдагчдад тусалдаг.

2. Сатан ба чөтгөрүүд гэж хэн бэ?

Зарим тэнгэрийн элч Еховад үнэнч биш болжээ. Анхных нь «дэлхийн суугчдыг бүгдийг нь мэхлэгч Диавол буюу Сатан гэгддэг» тэнгэрийн элч юм (Илчлэл 12:9). Сатан Еховад захирагдахыг хүсэлгүй өөрөө захирагч болохыг хүсжээ. Тэгээд анхны хүмүүн хос болон олон тэнгэрийн элчийг талдаа оруулсан юм. Тэр тэрслүү тэнгэрийн элчүүдийг чөтгөрүүд гэдэг. Ехова Сатан болон чөтгөрүүдийг тэнгэрээс хөөсөн. Удахгүй тэднийг устгана (Илчлэл 12:9, 12-ыг уншина уу).

3. Сатан болон чөтгөрүүд хүмүүсийг яаж мэхэлдэг вэ?

Зарим хүн зурхайч, мэргэч төлөгч, үзмэрч, бөө удганд ханддаг. Зарим нь далдын хүчтэй холбоотой эмчилгээ хийлгэдэг. Нас барсан хүнтэй ярьж болно гэж боддог хүмүүс ч байдаг. Энэ нь Сатан болон чөтгөрүүд хүмүүсийг ид шид, далдын хүчээр хуурч мэхэлдгийн цөөн хэдэн жишээ юм. Сатан, чөтгөрүүд бол Бурхны дайсан бөгөөд хүмүүсийг хорлохыг л боддог. Тийм учраас Ехова: «Бөө болон сүнс дуудагчид уруу бүү эргэгтүн» гэж анхааруулдаг (Левит 19:31). Ехова биднийг Сатан болон чөтгөрүүдээс хамгаалахын тулд ингэж анхааруулдаг.

УХАЖ ОЙЛГОЁ

Тэнгэрийн элчүүд ямар сайн юм хийдэг вэ? Ид шид, далдын хүч ямар хор хөнөөлтэй вэ? Сатан болон чөтгөрүүдээс өөрийгөө яаж хамгаалах вэ? Хариуг нь мэдэж аваарай.

Тэнгэрийн элч хоёр Гэрчийг айлаар дэлгэрүүлэхэд нь удирдаж байна.

4. Тэнгэрийн элчүүд Еховатай танилцахад нь хүмүүст тусалдаг

Тэнгэрийн элчүүд хүмүүст шууд дэлгэрүүлдэггүй. Харин дэлгэрүүлдэг хүмүүст тусалдаг. Яаж тусалдаг вэ? Дэлгэрүүлж байгаа хүмүүсийг Бурхны тухай мэдэх хүсэлтэй хүмүүс рүү чиглүүлдэг. Илчлэл 14:6, 7-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Дэлгэрүүлэхэд тэнгэрийн элчүүдийн тусламж яагаад хэрэгтэй вэ?

  • Тэнгэрийн элчүүд танд тусалж, таныг чиглүүлнэ гэдгийг мэдээд танд дэлгэрүүлэх хүсэл төрж байна уу? Яагаад?

Далдын хүч, сүнс чөтгөртэй холбоотой эд зүйлс: Далдын хүчтэй холбоо тогтооход ашигладаг самбар, болор бөмбөлөг, цус сорогчдын тухай ном, таро хөзөр, вүүдүү хүүхэлдэй, хүж, сахиус, зүүлт.

5. Чөтгөрүүдийг эсэргүүц

Сатан болон чөтгөрүүд Еховагийн дайсан учраас бидний ч дайсан мөн. Лук 9:38–42-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Чөтгөрүүд хүмүүсийг яадаг вэ?

Бид чөтгөрүүдтэй ямар ч байдлаар холбогдож болохгүй. Дэд хууль 18:10–12-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Чөтгөрүүд бидэнд яаж нөлөөлж, холбоо тогтоохыг оролддог вэ? Танай нутагт ид шид, далдын хүчтэй холбоотой юу юу байдаг вэ?

  • Ехова ид шид, далдын хүчтэй холбоотой юмнаас хол яв гэж тушаадаг нь танд зөв санагдаж байна уу? Яагаад?

ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Диаволыг эсэргүүц» (5:02)

  • Палесагийн охины гарт байсан сахиусыг аюултай гэж та бодож байна уу? Яагаад?

  • Палеса өөрийгөө чөтгөрүүдээс хамгаалахын тулд юу хийсэн бэ?

Христийн жинхэнэ дагалдагчид чөтгөрүүдийг эсэргүүцсээр ирсэн. Үйлс 19:19; 1 Коринт 10:21-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ид шид, далдын хүчтэй холбоотой бүх юмаа устгах нь яагаад чухал вэ?

Нэг эмэгтэй далдын хүч, сүнс чөтгөртэй холбоотой эд зүйлээ шатааж байна.

6. Сатан болон чөтгөрүүдийн нөлөөнд бүү авт

Чөтгөрүүдийг Сатан захирдаг. Харин үнэнч тэнгэрийн элчүүдийг Михаел удирддаг. Михаел гэдэг бол Есүсийн өөр нэг нэр юм. Михаел хэр их хүчтэй вэ? Илчлэл 12:7–9-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хэн нь хүчтэй вэ? Михаел тэнгэрийн элчүүдтэйгээ юү? Сатан чөтгөрүүдтэйгээ юү?

  • Таны бодлоор, Есүсийн дагалдагчид Сатан болон чөтгөрүүдээс айх хэрэг байна уу?

Та Сатан болон чөтгөрүүдийн нөлөөнд автахгүй байж чадна. Яаков 4:7-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Сатан болон чөтгөрүүдээс өөрийгөө хамгаалахын тулд яах хэрэгтэй вэ?

ЗАРИМ ХҮН: «Ид шид, далдын хүчтэй холбоотой тоглоом тоглож, кино үзэх нь юу нь буруу байгаа юм? Ямар өөрөө хийж байгаа биш!» гэдэг.

  • Ингэж бодох нь яагаад аюултай вэ?

ДҮГНЭЛТ

Үнэнч тэнгэрийн элчүүд бидэнд тусалдаг. Харин Сатан болон чөтгөрүүд Еховагийн дайснууд юм. Тэд хүмүүсийг ид шид, далдын хүчээр хуурч мэхэлдэг.

Давтах асуулт

  • Тэнгэрийн элчүүд Еховатай танилцахад нь хүмүүст яаж тусалдаг вэ?

  • Сатан болон чөтгөрүүд гэж хэн бэ?

  • Та ид шид, далдын хүчтэй холбоотой юмнаас яагаад хол байх хэрэгтэй вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Есүсийг тэнгэрийн элчүүдийн тэргүүн Михаел мөн гэхийн баталгааг мэдэж аваарай.

«Тэнгэрийн элчүүдийн тэргүүн Михаел гэж хэнийг хэлдэг вэ?» (Веб өгүүлэл)

Диавол үнэхээр байдгийн баталгааг уншаарай.

«Диавол гэж байдаг уу?» (Веб өгүүлэл)

Нэг эмэгтэй чөтгөрүүдийн нөлөөнөөс яаж ангижирсан бэ?

«Тэрбээр амьдралын утга учрыг олжээ» («Харуулын цамхаг», 1993 оны 7-р сарын 1)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах