Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц11 5/1 х. 5
  • 2. Өлсгөлөн

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 2. Өлсгөлөн
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
хц11 5/1 х. 5

2. Өлсгөлөн

«Өлсгөлөн болно» (МАРК 13:8).

● Нэг залуу өлсгөлөнгийн улмаас Нижер улсын Куаратажи тосгонд орогнол хүсэж иржээ. Тэр залуугийн дүү нар, үеэлүүд нь ч бас Нижерийн өөр хотуудаас ирсэн байна. Харин нөгөө залуу ганцаараа гадаа гудас дэвсээд хэвтдэг байв. Яагаад ганцаараа гэж? Тосгоны дарга Сиди: «Тэр залуу [гэр бүлээ] тэжээж чадахгүйдээ санаа нь зовоод ах дүүгийнхээ нүд рүү нь ч эгцэлж харж чаддаггүй байсан» гэж тайлбарласан юм.

БАРИМТ ЮУ ХАРУУЛДАГ ВЭ? Дэлхий даяар бараг долоон хүн тутмын нэг нь өдөр бүр хангалттай хоол идэж чаддаггүй аж. Сахарын цөлөөс өмнөд зүгт оршдог, Африкийн улсуудад байдал бүр дор байдаг байна. 3 хүн тутмын нэг нь урт удаан хугацаанд өлсгөлөнд нэрвэгджээ. Үүнийг сайн ойлгохын тулд гурван ам бүлтэй айлыг бодоод үзье. Зөвхөн хоёрт нь л голоо зогоох хоол байвал хэн нь хоосон хонох вэ? Аав нь уу, ээж нь үү? Эсвэл хүү нь үү? Зарим гэр бүл өдөр бүр ийм шийдвэр гаргах хэрэгтэй болдог.

ХҮМҮҮС ЮУ ГЭЖ ЯРЬДАГ ВЭ? Хүн нэг бүр хангалттай идсэн ч илүү гарах хэмжээний хоол хүнс дэлхий дээр байдаг. Тийм учраас дэлхий дээрх элбэг дэлбэг хоол хүнсийг зөв хуваарилах л хэрэгтэй.

ҮНЭХЭЭР ТИЙМ ГЭЖ ҮҮ? Газар тариалан, аж ахуй эрхлэгчид хүн төрөлхтний түүхэнд урьд хожид байгаагүй их хэмжээний хоол хүнс үйлдвэрлэж, тээвэрлэх боломжтой болоод байна. Уг нь бол засгийн газрууд өлсгөлөнг зогсоохын тулд үүнийг зөв хуваарилж чадна гэлтэй. Гэхдээ хэдэн арван жил оролдсон ч чадаагүй.

ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? Марк 13:8-д бичсэн зөгнөл биелж байна уу? Техник технологи хөгжиж байгаа ч хүн төрөлхтөн хоол хүнсний хомсдолд орж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

Газар хөдлөлт, өлсгөлөнгийн уршгаар янз бүрийн өвчин гарах нь элбэг байдаг. Өвчин гарах нь эцсийн өдрүүдийн бас нэг шинж тэмдэг юм.

[5-р хуудасны товчлол]

«Хатгаа, суулгалт болон бусад өвчнөөр нас барсан хүүхдүүдийн гуравны нэгээс багагүй хувь нь шим тэжээлтэй хоол идэж байсан бол амьд үлдэх байв».—АНН М. ВЭНЭМАН, НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН

[5-р хуудасны зураг эзэмшигч]

© Paul Lowe/​Panos Pictures

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах