Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц11 5/1 х. 6
  • 3. Өвчин

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 3. Өвчин
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
хц11 5/1 х. 6

3. Өвчин

«Тахал гарна» (ЛУК 21:11).

● Иргэний дайнд хүнд нэрвэгдсэн Африкийн нэг орны эрүүл мэндийн ажилтан Бонзали, Марбург вирусийнa улмаас амь нас нь эрсдэлд ороод байсан хотынхоо уурхайчдыг эмчлэх гэж чадах бүхнээ хийжээ. Бонзали том хотын албаны хүмүүсээс тусламж эрсэн ч нэмэргүй байв. Эцэст нь 4 сарын дараа тусламж ирэхэд Бонзали нас барчихсан байв. Тэрбээр эмчилж байсан уурхайчдаасаа Марбург вирусийн халдвар авчээ.

БАРИМТ ЮУ ХАРУУЛДАГ ВЭ? Хамгийн хөнөөлтэй өвчний тоонд амьсгалын доод замын халдварууд (жишээлбэл хатгаа), суулгалт өвчнүүд, ХДХВ/ДОХ, сүрьеэ, хумхаа өвчин зэрэг нь ордог. Өнгөрсөн жилд энэ таван төрлийн өвчнөөс болж бараг 10,7 сая хүн нас барсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилд ойролцоогоор гурван секунд тутамд нэг хүн нас барсан гэсэн үг.

ХҮМҮҮС ЮУ ГЭЖ ЯРЬДАГ ВЭ? Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр янз бүрийн өвчин гарах нь тодорхой. Олон ч хүн халдвар авна.

ҮНЭХЭЭР ТИЙМ ГЭЖ ҮҮ? Дэлхийн хүн ам маш хурдтай өсөж байна. Түүний хажуугаар өвчнийг оношлох, хянах, эмчлэх чадвар сайжирч байна. Үүнийг бодож үзвэл өвчлөл улам бүр багасмаар. Гэтэл бодит байдал дээр өвчлөл улам ихсэж байна.

ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? Библид зөгнөсөн тахлын улмаас хүмүүс одоо зовж байна уу?

Газар хөдлөлт, өлсгөлөн, өвчнөөс болж сая сая хүн асар их хохирол амсаж байна. Түүнээс гадна хэдэн сая хүн бусдын эрхэнд зовж байна. Тэр байтугай хайртай хүнийхээ гарт зовж байгаа хүн олон байна. Библид юу гэж зөгнөсөн байдгийг анхаараарай.

[Зүүлт]

a Марбургийн цусархаг чичрэг өвчин нь Эболатай нэг төрөлд багтдаг вирусийн гаралтай өвчин юм.

[6-р хуудасны товчлол]

«Арслан юм уу өөр араатны хоол болох нь аймшигтай. Аюулт өвчинд баригдах нь үүнээс дутахааргүй аймшигтай. Эргэн тойрны хүмүүст маань ийм юм тохиолдохыг харах бас аймшигтай».—ТАРХВАР СУДЛААЧ МАЙКЛ ОСТЭРХОЛМ

[6-р хуудасны зураг эзэмшигч]

© William Daniels/​Panos Pictures

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах