Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцтө120301
  • «Энэ ертөнцийнх биш»

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Энэ ертөнцийнх биш»
  • Харуулын цамхаг: «Христийн жинхэнэ дагалдагчдын онцлог шинж юу вэ?»
  • Ижил төстэй материал
  • Еховагийн Гэрчүүд ба хоморголон устгах явдал—Библид юу гэж байдаг вэ?
    Янз бүрийн сэдвээр
  • Еврейчүүдийг хоморголон устгах явдал яагаад болсон бэ? Бурхан яагаад болиулаагүй вэ?
    Библитэй холбоотой асуултын хариу
  • «Эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа төвийг сахидаг христианууд
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2002
  • Төвийг сахина гэж яахыг хэлдэг вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг: «Христийн жинхэнэ дагалдагчдын онцлог шинж юу вэ?»
хцтө120301

«Энэ ертөнцийнх биш»

«Ертөнц тэднийг үзэн ядсан. Учир нь ... тэд ... ертөнцийнх биш» (ЁОХАН 17:14).

Энэ нь юу гэсэн үг вэ? Есүс энэ ертөнцийнх биш байсан гэдэг нь тухайн үеийнхээ нийгэм, улс төрийн асуудалд оролцолгүй, төвийг сахисан гэсэн үг. Тэрбээр: «Миний Хаант төр ... энэ ертөнцийнх байсан бол дагалдагчид минь намайг иудейчүүдийн гараас аврахын тулд тэмцэх байсан. Харин миний Хаант төр энэ ертөнцийнх биш» гэсэн байдаг (Ёохан 18:36). Мөн Бурхны Үгэнд буруушаадаг юмыг бодохгүй, ярихгүй, үйлдэхгүй байхыг дагалдагчдадаа захижээ (Матай 20:25–27).

Христийн эртний дагалдагчид ямар байсан бэ? Зохиолч Жонатан Даймонд шашны сэдэвтэй нэгэн бүтээлдээ Христийн эртний дагалдагчид «олны элэг доог болох, шоронд хоригдох, үхлийн ял авах байсан ч [дайнд] явдаггүй байв» гэжээ. Тэд төвийг сахих байр сууриасаа няцахгүйн тулд зовоход ч бэлэн байсан. Бас ёс суртахууны өндөр хэм хэмжээ баримталдгаараа бусдаас ялгардаг байв. Христийн дагалдагчдын талаар Петр: «Одоо өөрсөдтэй нь хамт муухай юм хийхээ больсон та нарыг тэд гайхаж, муу хэлдэг» гэж бичжээ (1 Петр 4:4). Мөн түүхч Уилл Дьюрант Христийн дагалдагчид «итгэл үнэмшилдээ бат зогсож, ёс журамтай байдгаараа тухайн үеийн зугаа цэнгэлд дурлагч, ёс журамгүй нийгмийн дургүйцлийг хүргэдэг байсан» гэж бичжээ.

Өнөөдөр хэн ийм байдаг вэ? Христийн дагалдагчдын төвийг сахих байр суурийн талаар католик шашны нэгэн нэвтэрхий тольд «Шашныхаа улмаас цэрэгт явахгүй юм уу зэвсэг хэрэглэхгүй байх нь буруу» гэж бичжээ («New Catholic Encyclopedia»). Нэгэн сэтгүүлд Африкийн Хүний эрхийн байгууллагын тайланг нийтэлсэн бөгөөд тэнд бичсэнээр 1994 онд Руандад болсон аймаглан устгах явдалд «Еховагийн Гэрчүүдээс бусад бүх сүм оролцжээ» («Reformierte Presse»).

Дунд сургуулийн нэгэн багш Холокост буюу нацистуудын хоморголон устгах явдлын талаар «худал суртал ухуулга, харгислан зовоох, тамлах явдлыг иргэний хөдөлгөөний бүлэг, байгууллагуудын нэг нь ч эсэргүүцээгүйд» ихэд харамсаж явдгаа ярьжээ. Харин АНУ-ын Холокостын дурсгалын музейнхэнтэй ярилцсаныхаа дараа тэрбээр: «Би хариугаа олж мэдсэн» гэж бичжээ. Еховагийн Гэрчүүдийг харгис ширүүн хавчлага эсэргүүцэлтэй тулгарсан ч итгэл үнэмшлээ бат хамгаалсныг нь мэдсэн байна.

Христэд итгэдэг хүмүүсийн ёс суртахууны хэм хэмжээ ямар байдаг вэ? Нэгэн сэтгүүлд «Өнөөдөр католик шашинтай залуучуудын ихэнх нь сүмийнхээ заадаг сургаалуудтай, жишээлбэл гэрлээгүй хэр нь хамтран амьдрах, бэлгийн харьцаанд орох тухай сургаалтай санал нийлдэггүй» гэж нийтэлжээ («U.S. Catholic»). Мөн уг сэтгүүлд нэгэн сүмийн дьяконы хэлсэн үгийг эш татжээ. Тэрбээр: «Миний анзаарснаар гэрлэж байгаа хүмүүсийн ихэнх нь, бараг талаас илүү хувь нь гэрлэхээсээ өмнө хамтран амьдарч байсан хүмүүс байдаг» гэсэн байна. Нэг нэвтэрхий тольд Еховагийн Гэрчүүдийг «биеэ авч явахдаа ёс суртахууны өндөр хэм хэмжээ баримталдаг гэж бичжээ» («The New Encyclopædia Britannica»).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах