Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцтө120301
  • «Хэлснийг минь биелүүл»

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Хэлснийг минь биелүүл»
  • Харуулын цамхаг: «Христийн жинхэнэ дагалдагчдын онцлог шинж юу вэ?»
  • Ижил төстэй материал
  • Христианууд «сүнс ба үнэнээр» шүтдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2002
  • Бат итгэлтэйгээр үнэнээс зуур
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • Бурхны Үг гэж хэн эсвэл юу вэ?
    Библитэй холбоотой асуултын хариу
  • Удирдах Зөвлөлийн захидал
    Бурхнаараа хайрлуулж явъя
Харуулын цамхаг: «Христийн жинхэнэ дагалдагчдын онцлог шинж юу вэ?»
хцтө120301

«Хэлснийг минь биелүүл»

«Хэрэв та нар хэлснийг минь биелүүлдэг бол миний дагалдагч үнэхээр мөн бөгөөд үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» (ЁОХАН 8:31, 32).

Энэ нь юу гэсэн үг вэ? Есүс «хэлснийг минь» гэдгээр сургаал номлолоо хэлсэн. Есүсийн сургаал өөрөөс нь агуу нэгнээс эхтэй. Есүс: «Намайг явуулсан Эцэг юу тушаасныг би хэлдэг» гэж хэлсэн (Ёохан 12:49). Тэрбээр тэнгэрийн Эцэг Ехова Бурхандаа залбирахдаа «Таны үг бол үнэн» гэж хэлсэн байдаг. Мөн сургаалаа заахдаа үргэлж Бурхны Үгээс эш татдаг байсан (Ёохан 17:17; Матай 4:4, 7, 10). Тэгвэл Христийн жинхэнэ дагалдагчид хэлснийг нь яаж биелүүлдэг вэ? Тэд Бурхны Үг буюу Библийг «үнэн» гэж хүлээн зөвшөөрч итгэл үнэмшил, үйл хэргээ Библийн сургаал, хэм хэмжээ, хууль зарчимд нийцүүлдэг.

Христийн эртний дагалдагчид ямар байсан бэ? Шинэ Гэрээний хамгийн олон номыг бичсэн элч Паул Есүсийн адилаар Бурхны Үгийг хүндэлдэг хүн байсан. Тэрбээр: «Судар бүрийг Бурхан бичүүлсэн ... [бөгөөд] тустай» гэж бичсэн (2 Тимот 3:16). Тийм учраас итгэл нэгт, Христийн бусад дагалдагчдадаа Бурхны Үгийг заахаар томилогдсон эрчүүд «Бурхны үнэн үгийг чанд баримталдаг байх ёстой» байсан (Тит 1:7, 9). Христийн эртний дагалдагчдад «Христийн сургаалд бус, харин хүний зохиосон уламжлал, ертөнцийнхний баримталдаг үндсэн зарчимд үндэслэсэн гүн ухаан, худал сургаалд» хууртахгүй байхыг анхааруулсан байдаг (Колосай 2:8).

Өнөөдөр хэн ийм байдаг вэ? 1965 онд батлагдсан, Ватиканы нэгэн баримт бичгээс дараах үгийг католик сүмийн Катехизмд эш татан бичсэн байна («Dogmatic Constitution on Divine Revelation»). «[Католик] сүм нь илчлэгдсэн бүхнийг зөвхөн Ариун Сударт л байдаг гэж үздэггүй. Тийм учраас ариун уламжлал болон Ариун Судрын аль алиныг нь хүлээн зөвшөөрч адилхан үнэлж эрхэмлэн хүндлэх ёстой». Нэгэн сэтгүүлд Канадын Торонто дахь нэг пасторын үгийг эш татжээ («Maclean’s»). Тэрбээр: «Бид яагаад 2 000 жилийн тэртээх “хувьсгалчийн” дууг сонсох ёстой гэж? Бид өөрсдийн гэсэн гайхалтай үзэл баримтлалтай. Тэгтэл Есүс юм уу Судрын сургаалтай нийцүүлэх гэхээр хүч нь сулраад байдаг» гэж ярьжээ.

Еховагийн Гэрчүүдийн талаар нэгэн нэвтэрхий тольд «Тэд зөвхөн Библийг итгэл үнэмшил, баримталдаг хэм хэмжээнийхээ үндэс болгодог» гэж бичжээ («New Catholic Encyclopedia»). Саяхан Канадад нэг сонирхолтой явдал болсон байна. Еховагийн Гэрч нэг эмэгтэй өөрийгөө танилцуулж байтал сонсож байсан эрэгтэй яриаг нь таслаад Библи рүү нь зааснаа «Би чамайг энүүгээр чинь хэн гэдгийг чинь мэднэ ээ» гэжээ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах