Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцтө130501 х. 15
  • Библитэй холбоотой асуултын хариу

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Харуулын цамхаг: Нүглээ уучлуулах боломжтой юу?
  • Ижил төстэй материал
  • Ехова бол хамгийн агуу ууч сэтгэлтэй Нэгэн
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Ехова нүглийг уучилдаг—Танд ач тустай гэхийн учир юу вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Ехова уучилсан бол нүглийг мартдаг уу?
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2017
  • Ехова таныг уучилсанд итгээрэй
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
Харуулын цамхаг: Нүглээ уучлуулах боломжтой юу?
хцтө130501 х. 15

БИБЛИТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТЫН ХАРИУ

Нүглээ уучлуулах боломжтой юу?

Бурхны сайшаалыг олох тийм ч хэцүү биш ээ

Библид бичсэнээр бол бүх хүн нүгэлтэй. Бид нүгэлт хандлагыг анхны хүн Адамаас өвлөн авсан. Тиймээс бид заримдаа муу юм хийчихээд, дараа нь харамсдаг. Бурхны Хүү Есүс Христ бидний нүглийг уучлуулахын тулд амиа өгсөн. Есүсийн золиосонд үндэслэн бид нүглээ уучлуулах боломжтой. Энэ бол Бурхны бидэнд өгсөн бэлэг юм (Ром 3:23, 24-ийг уншина уу).

Ноцтой нүгэл үйлдсэн зарим хүн Бурхан өөрсдийг нь уучлах эсэхэд эргэлздэг. Харин «Бурхан Хүү Есүсийнхээ цусанд үндэслэн бүх нүглийг маань уучилдаг» гэж Библид байдаг нь биднийг тайвшруулдаг (1 Ёохан 1:7). Биднийг чин сэтгэлээсээ гэмшвэл хэчнээн ноцтой нүгэл үйлдсэн байлаа ч Ехова дуртайяа уучилдаг (Исаиа 1:18-ыг уншина уу).

Нүглээ уучлуулъя гэвэл бид яах ёстой вэ?

Уучлаасай гэж Ехова Бурхнаас хүсэж л байгаа бол түүний тухай, ялангуяа үзэл бодол, хууль тушаал, заавар зөвлөгөөг нь мэдэх хэрэгтэй (Ёохан 17:3). Буруу юм хийсэндээ чин сэтгэлээсээ гэмшээд өөрчлөгдөхийг хичээж байгаа хүнийг Ехова уужим сэтгэлээр уучилдаг (Үйлс 3:19-ийг уншина уу).

Бурхны сайшаалыг олох тийм ч хэцүү биш ээ. Биднийг төгс бус гэдгийг тэрбээр мэддэг. Бас өрөвч, сайхан сэтгэлтэй. Ийм энэрэнгүй Бурхны таалалд багтахын тулд яах хэрэгтэйг та мэдмээр байгаа биз дээ? (Дуулал 103:13, 14-ийг уншина уу).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах