Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц14 1/1 х. 16
  • Библитэй холбоотой асуултын хариу

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Ижил төстэй материал
  • Нас барагсад ирээдүйд яах вэ?
    Бурхнаас ирсэн сайн мэдээ
  • Насан өөд болсон ойр дотнын маань хүмүүст юу тохиолддог вэ?
    Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг
  • Нас барсан хүн амилах уу?
    Нас барсан хүн амилах уу?
  • Талийгаачтайгаа уулзах боломжтой!
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
хц14 1/1 х. 16
[16-р хуудасны зураг]

БИБЛИТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТЫН ХАРИУ

Нас барагсад ирээдүйд яах вэ?

Үхлийг гүн нойртой зүйрлэж болно. Нас барсан хүн юу ч мэдэрч, юу ч хийж чаддаггүй. Харин нас барсан хүнийг Амь өгөгч амилуулж чадна. Бурхны өгсөн хүчээр Есүс нас барсан хэд хэдэн хүнийг амилуулсан нь үүний нэг баталгаа юм (Номлогчийн үгс 9:5; Иохан 11:11, 43, 44-ийг уншина уу).

Нас барсан хүн унтаж байгаа хүнтэй адил гэдгийг юу гэж ойлгох вэ?

Бурхан ой санаандаа байгаа, нас барсан хүмүүсийг шинэ ертөнцөд амилуулна гэж амласан. Бурхныг амь өгөх хүртэл нас барагсад гүн нойрсож байна. Төгс хүчит Бурхан нас барагсдыг амилуулах гэж тэмүүлдэг (Иов 14:14, 15-ыг уншина уу).

Амилсан хүмүүс яах вэ?

Бурхны амилуулсан хүн өөрийгөө хэн байсныг санаж, найз нөхөд, гэр бүлийнхнийгээ танина. Бие нь үгүй болсон хүнийг хүртэл Бурхан шинэ биетэйгээр амилуулж чадна (1 Коринт 15:35, 38-ыг уншина уу).

Харьцангуй цөөн хүн тэнгэрт амилна (Илчлэлт 20:6). Харин ихэнх хүн диваажин дэлхий дээр амилна. Тэр үед хүмүүс амьдралаа шинээр эхэлж, мөнх амьдрах боломжтой болно (Дуулал 37:29; Үйлс 24:15-ыг уншина уу).

Нэмэлт мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан энэ номын 6, 7-р бүлгээс үзнэ үү

www.jw.org сайтаас татаж авах боломжтой

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах