Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц15 7/1 х. 15
  • Таны мэдлэгт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Таны мэдлэгт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Ижил төстэй материал
  • Даниел арслангийн нүхэнд
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Вавилонд олзлогдсон үеэс Иерусалимын хэрмийг сэргээн босгох хүртэл
    Библийн тухай өгүүлдэг миний ном
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
хц15 7/1 х. 15

ТАНЫ МЭДЛЭГТ

Библийн түүхийг батлах археологийн баримт байдаг уу?

Ассирийн II Саргон хааны чулуун дээрх дүрс

ИСАИА 20:1-Д ГАРДАГ АССИРИЙН II САРГОН ХААН

Библид гардаг газар оронтой холбоотой археологийн тухай нэгэн сэтгүүлд мэдээлснээр, одоогийн байдлаар, Еврей Сударт нэр нь гардаг 50 хүнтэй холбоотой олдвор олджээ («Biblical Archaeology Review»). Эдгээрт Иуда, Израилийн 14 хаан, тэр дундаа Давид, Хезекиа зэрэг алдартай хаад, бас төдийлөн алдаршаагүй хаад Менахем, Пека нар ордог. Түүнчлэн Египетийн 5 фараон, Ассири, Вавилон, Моаб, Перс, Сирийн 19 хаан оржээ. Гэхдээ зөвхөн хаад, удирдагчид биш албан тушаал доогуур тэргүүн тахилч, бичээч зэргийн хүмүүс ч жагсаалтад багтжээ.

Эдгээр бүх хүнийг түүхэн хүмүүс гэдэгтэй «олон судлаач санал нийлдэг» гэж уг сэтгүүлд дурджээ. Христиан Грек Сударт Херод, Понти Пилат, Тибер, Каиаф, Сергио Паул гээд олон хүний тухай гардаг бөгөөд тэднийг ч түүхэн хүмүүс гэдгийг батлах олдвор олдсон.

Библид гардаг газар орнуудаас арслан хэзээ устаж үгүй болсон бэ?

Өнгөлсөн тоосгон дээр дүрсэлсэн арслан

ВАВИЛОНЫ ИШТАР ХААЛГАНЫ ӨНГӨЛСӨН ТООСГОН ДЭЭР ДҮРСЭЛСЭН АРСЛАН

Өнөө үед Палестинд арслан байдаггүй. Гэхдээ Библид энэ амьтны тухай 150 удаа бичсэнийг бодвол Библи бичигчдийн хувьд танил байжээ. Ихэнх нь ямар нэг юмны бэлгэдэл болгож бичсэн нь үнэн. Гэхдээ зарим нь арслантай таарсан тухай бичжээ. Жишээ нь, Самсон Давид Бенаиа нар арслан алсан тухай бичсэн байдаг (Шүүгчид 14:5, 6; 1 Самуел 17:34, 35; 2 Самуел 23:20). Арсланд бариулсан хүний тухай ч бас гардаг (Хаадын дээд 13:24; Хаадын дэд 17:25).

Эрт үед ази арслан (Panthera leo persica) Бага Азиас Грек, Палестин, Сири, Месопотами, Энэтхэгийн баруун умард хүртэл нутагладаг байжээ. Энэ амьтныг дээдэлдэг байсан тул эртний Ойрх Дорнодын дүрслэх урлагт их гардаг. Вавилоны Иштар хаалганы өнгөлсөн тоосгон дээр арсланг дүрсэлсэн байдаг.

МЭ XII зуунд эзлэн түрэмгийлэгчид Палестинд ирж арс⁠лан агнадаг байжээ. 1300-гаад оноос хойш уг нутагт арслан бүрэн устжээ. Гэхдээ Месопотами, Сирид XIX зууныг хүртэл, Иран, Иракт XX зууны эхэн үе хүртэл арслан нутагладаг байсан гэсэн мэдээ бий.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах