Библид юу гэж байдаг вэ?
Хүн үхээд яадаг вэ?
ХҮМҮҮС ЮУ ГЭЖ БОДДОГ ВЭ? Өөр төрөлд очдог гэж үздэг хүмүүс байхад, үхлээр бүх юм дуусдаг гэж боддог хүмүүс бий. Та юу гэж боддог вэ?
БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?
«Үхэгсэд юу ч мэддэггүй» (Номлогчийн үгс 9:5). Хүн үхэхээрээ оршин байхаа больдог.
БИБЛИ ӨӨР ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?
Анхны хүн Адам нас бараад тоос шороондоо буцсан (Эхлэл 2:7; 3:19). Үүнтэй адилаар нас барсан бүх хүн газар шороондоо шингэдэг (Номлогчийн үгс 3:19, 20).
Нас барсан хүн нүглээсээ ангижирдаг (Ром 6:7). Тиймээс үхсэний дараа хүн шийтгэл хүлээдэггүй.
Нас барсан хүн амилах уу?
ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?
Тийм
Үгүй
Магадгүй
БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?
«Амилна» (Үйлс 24:15).
БИБЛИ ӨӨР ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?
Нас барсан хүнийг унтаж байгаатай зүйрлэдэг (Иохан 11:11–14). Унтаж байгаа хүнийг сэрээдэг шиг нас барсан хүнийг Бурхан үхлийн нойрноос нь сэрээнэ (Иов 14:13–15).
Нас барсан хүн амилсан тухай хэд хэдэн баримт Библид бий. Энэ нь нас барагсад амилна гэдэгт итгэх баттай үндэс болдог (Хаадын дээд 17:17–24; Лук 7:11–17; Иохан 11:39–44).